Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “дархлаажуулалтад хамрагдах нь халдвар авах эрсдэлээс хамгаална. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах Вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн ажилтнууд хэлж байгаа. Олон улсын судалгаануудаас харахад коронавирусийн вакцины нөлөө 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байна. Манай улсад халдварын улмаас нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн Вероселл, Астразенека, Комирнэти буюу Файзер гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон” гэлээ.
Вакцин хийлгээгүй иргэд гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно |
|