• Өнөөдөр 2024-05-17

Орхон аймагт мутацилагдсан коронавирус илэрчээ

2021-06-22,   656

        Орхон аймагт сүүлийн 24 цагт 74 тохиолдол батлагдаж, халдварын тоо 1837 болжээ. Тус аймагт халдвар илэрсэн хүмүүсийн 60 гаруй хувь нь мутацилагдсан хувилбар болох нь тодорхойлогдсон талаар вирус судлаач н.Уранчимэг мэдээллээ. 
 
Тэрбээр "188 сорьц шинжилгээнд өгөхөд 60 гаруй хувьд нь мутацилагдсан коронавирус болох нь тодорхойлогдлоо. Дэлхий даяар альфа, бетта, гамма, дельта гэсэн дөрвөн төрлийн мутацилагдсан коронавирус тархаад байгаа юм. Тухайлбал, Энэтхэгт бүртгэгдсэн дельта мутаци буюу халдварлах чадвар дөрөв дахин өндөр коронавирус байгаа. Үүнийг иргэдэд зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Их Британи, Бразилийн мутацилагдсан коронавирус манай аймагт байгаа гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Мөн Энэтхэгийн дельта вирус явж байх магадлал байна. Үүнийг задалж, шинжлээд ЭМЯ-д танилцуулна. Учир нь шинж тэмдгийн хувьд маш их усархаг нус гойжих шинж тэмдэг илэрч байна. Энэ нь дельта мутаци дээр гардаг шинж тэмдэг юм. Янз бүрийн шинж тэмдгүүд харилцан адилгүй байгаа нь өөрөө янз бүрийн мутацилагдсан коронавирус аймгийн хэмжээнд байгаа гэдгийг харуулж байна" гэлээ.

Орхон аймагт мутацилагдсан коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188