• Өнөөдөр 2024-05-05

Т.БЭГЗСҮРЭН: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорих санал гаргасан нь ҮНЭН

2021-06-22,   1000

"АСА станц" шууд нэвтрүүлэгт УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн оролцлоо. Түүний ярилцлагыг хүргэе.


-Эрдэмтдийн зөвлөлөөс ирэх долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох санал гаргасан гэх мэдээлэл гараад байгаа . Энэ үнэн үү?

      -Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорих санал гаргасан нь үнэн. УОК-ийн дэргэд 10 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн зөвлөл ажиллаж байгаа. Нөхцөл байдалд тооцоолол хийж үзээд хөл хорих нь зүйтэй гэсэн тооцоолол гаргаж, зөвлөмж хүргүүлсэн. Өмнөх тооцооллоор энэ сарын 15-наас өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурах мэдээлсэн. Харамсалтай нь хөл хөдөлгөөн их байсны улмаас ихэссэний улмаас тооцоолсноор болоогүй. Гэхдээ энэ сарын 18-наас халдварын тохиолдол буурч байгаа нь ажиглагдаж байна.

Бидний тооцооллоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 7-8 дугаар сараас буурч эхэлнэ. Хөл хорио тогтоох юм бол илүү эрчимтэйгээр буурна гэж үзэж байгаа.

Хөл хорио тогтоосноор эдийн засагт улам л хүндрэлтэй. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа сэргэж эхэлмэгц хөл хорьчихдог. Заавал хөл хорих ямар шаардлагатай вэ?

    -Мэдээж эдийн засаг болоод бизнес эрхлэгч, иргэдэд хүндрэлтэй. Гэхдээ УОК-ийн дэргэд ажиллаж байгаа эрдэмтдийн зөвлөл хөл хорио тогтоох саналыг эдийн засаг бус эрүүл мэнд талаас нь судалж, тооцоолсон. Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх долдугаар сарын 1-нээс эмнэлгийн ачаалал оргилдоо хүрэх магадлалтай. Эмнэлгийн ачааллыг бага ч болов хөнгөлж, нас баралтыг бага байлгахын тулд хөл хорих санал гаргасан.

Хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1-н гэхэд хамгийн багадаа 130 мянга, ихдээ 250 мянга хүрэх тооцоолол бий. Гэхдээ энэ нь мутацилагдсан хувилбар манай улсад орж ирээгүй тохиолдолд юм. Тиймээс Монгол Улсад мутацилагдсан хувилбар оруулахгүй байх нь чухал.

 


Т.БЭГЗСҮРЭН: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорих санал гаргасан нь ҮНЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-22 21:01:50
    Лувсан: Бага тэнэгтээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-22 21:01:48
    Лувсан: Бага тэнэгтээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-22 20:12:16
    Zochin: Erdemtdiin ygee sonsokh n' zuvuu.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188