• Өнөөдөр 2024-05-17

ДЭМБ: Ядуу буурай орнуудын иргэдийг цар тахлаас аврах боломжгүй боллоо

2021-06-22,   446

Дэлхийн орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор ДЭМБ-аас санаачилсан Ковакс хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу зургадугаар сарын 22-ны байдлаар нийт 131 оронд 90 орчим сая тун вакцин хүргээд байгаа талаар ДЭМБ-ын ахлах зөвлөх Брюс Эйлвард мэдээлэв.

Түүний мэдээлснээр Ковакс хөтөлбөрийг цааш үргэлжлүүлж, дэлхийн орнуудад коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэх нөөц хангалтгүй байгаа гэнэ.

Мэдэгдлийн үеэр Брюс Эйлвард "Ядуу буурай орнуудын иргэдийг цар тахлаас аврах боломжгүй боллоо" хэмээсэн юм.

Африкийн зарим оронд коронавирусийн гурав дахь давлагаа эхэлсэн нь халдварын тархалтад нөлөөлж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо эрс нэмэгджээ.

Улмаар ДЭМБ-аас дэлхийн томоохон улсуудыг вакцин нөөцөлж, хадгалахгүй байхыг уриалж байна.

 

Эх сурвалж: BBC


ДЭМБ: Ядуу буурай орнуудын иргэдийг цар тахлаас аврах боломжгүй боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188