• Өнөөдөр 2024-05-04

Коронавирусээр өвчилсөн 221 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021-06-22,   526

Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнгөрсөн хоногт 2231 иргэнээс халдвар илэрч, 12 иргэн нас барсан талаар хэлсэн билээ. Тэгвэл уг халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн талаар тэрбээр “Улаанбаатар хотод нийт 41 эмнэлэг халдвараар өвчилсөн иргэдийг хүлээн авч, эмчилж байгаа. Хөдөө орон нутагт аймаг тус бүрд 1-3 эмнэлэгт өвчтөн хүлээн авч буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 12415 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэв.

 Биеийн байдлын хувьд, нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 64.2 хувь буюу 7967 нь хөнгөн, 24.9 хувь буюу 3087 иргэн хүндэвтэр, 9.2 хувь буюу 1140 иргэн хүнд, 1.8 хувь буюу 221 иргэний биеийн байдал маш хүнд байна.

 


Коронавирусээр өвчилсөн 221 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188