• Өнөөдөр 2024-03-29

Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэж байна

2021-06-21,   552

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхэд, 500 гаруй жирэмсэн эх “Ковид-19”-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байна. Иймд Улсын онцгой комиссоос боломжтой байршлуудад эмнэлгийн ор дэлгэх бэлтгэл ажлыг хийж эхэлсэн.

Яармаг дахь  хотын захиргааны шинэ байранд 145 ортой яаралтай тусламжийн төвийн ажлыг түргэн хугацаанд дуусгахаар ажиллаж байна

Уг Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн  үйлчилгээ үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл


Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188