• Өнөөдөр 2024-04-25

Вакцин хийлгэсэн хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

2021-06-21,   615

      "Дархлаажуулалтын эхний болон хоёрдугаар тунд хамрагдсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно" гэж Сангийн яамнаас мэдээлэв. Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасан. Энэ дагуу хүүхдүүдэд мөн 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон аж. Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.  
 
Хүүхдүүдэд Файзер вакцин хийж буй цэгүүдийн байршил:
 
  • Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
  • Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
  • Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг тус тус вакцин хийж байна. 
 

Вакцин хийлгэсэн хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188