• Өнөөдөр 2024-05-04

Өнөөдөр 5481 иргэнийг вакцинжуулна

2021-06-21,   388

Улаанбаатар хотод өнөөдөр буюу энэ сарын 21-нд явуулын долоо, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллаж, 5481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856,019 нь II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3,910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Уг цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.


Өнөөдөр 5481 иргэнийг вакцинжуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188