• Өнөөдөр 2024-04-26

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2635 тохиолдол бүртгэгдэж, 14 иргэн нас барлаа

2021-06-19,   473

     Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой нэмэлт ор дэлгэж, сайн дурын ажилчид бүртгэж байгаа. Сүүлийн үед 30-40 насны иргэд халдвар авах эрсдэлтэй байна. Энэ насныхан нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог учир халдвар авах эрсдэл нь нэмэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12865 хүн шинжилгээ хийхэд 2635 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 91151 боллоо. Харин нийт 747 хүн эдгэрч гарснаар эдгэрсэн тохиолдол 62472 байна. Харин коронавирусийн халдварын улсаа 14 хүн нас барж, амиа алдсан иргэдийн тоо 425 болоод байна" гэлээ. 


Сүүлийн 24 цагийн хугацаанд 2635 тохиолдол бүртгэгдэж, 14 иргэн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188