• Өнөөдөр 2024-04-25

Б.БУЯНТОГТОХ: Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэд эмнэлэгт хандаж, ачаалал нэмж байна

2021-06-17,   576

    Эрүүл мэндийн яам коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн араас Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
Тэрбээр "Монгол Улс 27 мянган эмчилгээний ортой. Одоогоор 11 мянган иргэн эмнэлэгт хэвтэж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулчихлаа. Хэвтэж байгаа хүмүүсийн 62 хувь нь хөнгөн хэлбэртэй. Дэлхий дахинд хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд гэрээр эмчлүүлж байна. Харин манай улсын хувьд халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлэх сонирхол их байна.
 
Коронавирусийн хажуугаар эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ үргэлжилж байгаа болохоор дахиад ор нэмж дэлгэх боломж хомс. Гэтэл халдвар авсан хүмүүс эхний гурав хоногт шинж тэмдэг илрээд, халуурангуут “Би хүндэрч байна” гэж бодоод, эмнэлэгт хандаж байна. Бид хэвтэх ёстой хүнээ л эмнэлэгт хэвтүүлнэ. Эмнэлгийн ажилчид сүүлийн хагас жилийн турш өндөр ачаалалтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1300 эмч, эмнэлгийн ажилтан халдвар аваад байна” гэлээ.
 

Б.БУЯНТОГТОХ: Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэд эмнэлэгт хандаж, ачаалал нэмж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188