УОК-оос цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Ард иргэд вакцинжуулалтын үр дүнд эргэлзэж байна. Вакцины үр нөлөө олон улсад юу гэж судлагдсан бэ, манай улсад яг л тийм үр дүн үзүүлнэ. Хэрэв вакцины үр дүн муу байвал гурав дахь тун буюу сэдээх тунг ямар вакцин хийснээс үл хамаарч 6-12 сарын дараа хийнэ гэх судалгаа олон улсад хийгдэж байгаа.
Түүнээс биш Синофарм хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг хийх тухай ойлголт байхгүй. Коронавирусийн эсрэг вакцинууд ямар хугацаагаар дархлаа тогтоож байгаа талаар тогтсон үр дүн гараагүй байна. Манай улсын хувьд ч гэсэн бүрэн тунд хамрагдаад дархлаа тогтохгүй байгаа хүмүүс дээр ямар арга хэмжээ авах талаар анхаарал тавьж, судалгаа шинжилгээ хийж байгаа” гэв.
“Вакцины үр дүн муу байвал гурав дахь тунг 6-12 сарын дараа хийнэ гэх судалгаа олон улсад хийгдэж байна” |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |