• Өнөөдөр 2024-04-27

С.АМАРСАЙХАН: Өвчлөл буурахгүй байгаа учраас цар тахлын хуулийг энэ оныг дуустал сунгах шаардлагатай байна

2021-06-15,   412

     Цар тахлын нөхцөл байдлыг хянах түр хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхээр худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээсэн ч халдварын тархалт нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан судалгааны хүрээнд хийгдэж байна. Эрүүл мэндийн салбарынхан судалгаа хийж байгаагаас анхаарал татсан нь урт хугацаанд манай оронд тархсан вирусийн шинэ төрөл дахин халдвар дэгдээх үндэслэл болох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл гадаад улсад тархаж буй мутацид орсон вирусийн ижил төстэй хувилбарууд манайд эрчимтэй тархсан байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд дүгнэж байна. Иймээс бид нэн хүнд байгаа өвчтөнүүдийг тоог багасгах, нас баралтыг бууруулахаар ажиллаж байна" гэж хэллээ.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал сайжрах болоогүй өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан коронавирусийн үеэр баталсан Цар тахлын хуулийг энэ оныг дуустал сунгах зайлшгүй шаардлага байна гэв. Тус хууль энэ сарын 30-наар дуусгавар болж байгаа юм.

 


С.АМАРСАЙХАН: Өвчлөл буурахгүй байгаа учраас цар тахлын хуулийг энэ оныг дуустал сунгах шаардлагатай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188