• Өнөөдөр 2024-04-20

Дундговь аймагт хатуу хөл хорио тогтоожээ

2021-06-15,   521

Дундговь аймаг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ. Дээрх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх газар болон банкны үйлчилгээнээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарласан байна. Хүнсний дэлгүүрүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлэхийг хоригложээ.
 
Түүнчлэн сүүлийн дөрвөн сар уг өвчнөөр өвчилж эдгэрснээс бусад иргэдийг төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамруулж аймаг руу нэвтрүүлэхээс гадна хяналтын цэгүүдээр PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр нэвтэрч буй иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
 
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр тус аймагт өчигдөр шинээр коронавируст халдварын 60 тохиолдол батлагджээ. Ингэснээр тус аймагт 289 тохиолдол бүртгэгдэв. 

Дундговь аймагт хатуу хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188