Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо хоногт 2000-аар нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баяр наадам тэмдэглэхгүй байх санал гаргасан гэх мэдээлэл гараад байна. Учир нь наадмын үеэр халдварын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн юм.
“Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баяр наадам тэмдэглэхгүй байх талаар ямар нэгэн албан ёсны санал хүсэлт гаргаагүй”
Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баяр наадам тэмдэглэхгүй байх талаар ямар нэгэн албан ёсны санал хүсэлт гаргаагүй” гэж мэдээллээ.
Б.УУГАНБАЯР: ЭМЯ-наас наадам тэмдэглэхгүй байх санал гаргаагүй |
|