• Өнөөдөр 2024-05-19

Дарви суманд тэг зогсолт хийлээ

2021-06-12,   671

Ховд аймагт коронавирусийн халдвар авсан хүний тоо 12-оор нэмэгдэж, нийт  батлагдсан тохиолдол 343 боллоо.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос ирсэн eсөн иргэн, Дарви сумын нэг иргэнээс халдвар илэрчээ. Мөн “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэний нэг хүүхэд, тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэнээс халдвар илэрсэн байна.
 
Ийнхүү Дарви суманд халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Онцгой комиссын шийдвэрээр тус суманд тэг зогсолт хийгээд байна. Одоогоор мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон PCR шинжилгээ авч, тандалт судалгаа хийж байна.  
 
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 341, тусгаарлан ажиглах байранд 161, гэрийн тусгаарлалтад 155, гэрийн ажиглалтад 570 иргэн байна. 

Дарви суманд тэг зогсолт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188