• Өнөөдөр 2024-05-19

Улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авч, хоёр эх нас баржээ

2021-06-12,   720

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлүүлж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.
 
Жирэмсэн эмэгтэйчүүд даваа гарагаас сайн дураараа вакцинд хамрагдана. Пфайзер вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар нэг сөрөг зааваргүй. Жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд вакцин хийнэ гэсэн зөвлөмж бий. Ургийн хөгжил ес дэх долоо хоногт бүх эрхтэн бүрэлдсэн байдаг тул, жирэмсний дөрвөн сартайгаас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байна" гэв.
 

Улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авч, хоёр эх нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188