• Өнөөдөр 2025-04-11

Вакцины II тун хийлгэх хугацаа нь болсон 280 мянган иргэн вакцинаа хийлгээгүй байна

2021-06-09,   498

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

Засгийн газраас улсын хэмжээнд 18-аас дээш насны 2.67 сая иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилт тавиад байгаа. Тэгвэл сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 27 мянга гаруй хүн дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 7996, хөдөө орон нутагт 13587 хүн вакцин хийлгэсэн байна. Тодруулбал,

Улсын хэмжээнд:

I тунд – 1 884 272 хүн

II тунд – 1 596 857 хүн (77.2 хувь)

Улаанбаатар хотод:

I тунд – 959 068 хүн

II тунд – 820 583 хүн (86 хувь)

Орон нутагт нийт 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс

I тунд – 925 204 хүн

II тунд – 776 274 хүн (69 хувь)

Нийслэлийн дүүргүүд дээр өнөөдрийн байдлаар 130 мянга орчим хүн хоёрдугаар тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Учир нь тэдгээр иргэний вакцины II  тун хийлгэх хугацаа болчихсон байгаа юм байна. Харин аймаг, орон нутагт 150 мянга орчим хүн вакцины хоёрдугаар тунд хамрагдах шаардлагатай байна. Улсын хэмжээнд иргэдийн 77.2 хувь нь вакцинын хоёрдугаар тунд хамрагдаад байна.


Вакцины II тун хийлгэх хугацаа нь болсон 280 мянган иргэн вакцинаа хийлгээгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188