• Өнөөдөр 2024-05-11

Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

2021-06-08,   610

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээжлит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 9631 сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 1267 хүнээс коронавирус илэрсэн. Тодруулбал, Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын нийт тоо 67 мянга 710 болж байна.

Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 318 болж байна. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 21-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй нас барлаа” гэлээ. Харин өнгөрсөн хоногт 632 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн иргэдийн тоо 54 мянга 713 болж байна.

ШУУД ҮЗЭХ:


Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188