• Өнөөдөр 2024-05-13

Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 27.5 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна

2021-06-07,   563

Шадар сайд цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.
Өнгөрөгч долоо хоногийн тайлан судалгаа мэдээлэлд үндэслэн, тандалт хариу арга хэмжээний талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөв.
Өнөөдрийн байдлаар орон даяар вакцины II тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд зургадугаар сарын 15 гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр ажиллаж байна.
 
Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эх вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг Астразенека, Файзер, Вероселл вакцинаас сонголтоороо хийлгэх боломж олгоно
 
Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг хаана хаанаа анхаарах нь чухал байгааг энэ үеэр онцолж байлаа.
“Ковид-19”-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.
Мөн гаднын цөөнгүй оронд мутацлагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл


Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 27.5 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188