• Өнөөдөр 2024-04-20

Баянгол дүүргийн XIV хорооны Засаг дарга Б.БИЛЭГТ: Приус автомашины толь хулгайлсан эрэгтэйг камерийн бичлэгээс харж, илрүүлсэн

2021-04-06,   53985

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг дарга Б.Билэгт энэ сарын 4-5-нд приус 20, 30, 41 маркийн 13 автомашины толийг хулгайлсан этгээдийг илрүүлэн барьж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тэрбээр Засаг даргын үүрэгт ажлаа хүлээж аваад хоёр сар гаруй болж буй. Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдийг хэрхэн барьж, илрүүлсэн талаар нь түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Приус маркийн автомашины толь хулгайлдаг этгээдийг цагдаагийн байгууллагад барьж өгсөн талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Баянгол дүүргийн 14 дүгээр хороо III, IV хорооллын "Номин" их дэлгүүрээс зүүн тийшээ "Ачлал" их дэлгүүр, хойшоо Бичил хороолол хүртэлх талбайг хамардаг. Өчигдөр манай хорооны таван хэсгийн ахлагч, нэг зохион байгуулагч, нэг нийгмийн ажилтан, хорооны цагдаа, өрхийн эмнэлгийн эмч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм. Учир нь нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажил албан ёсоор эхэлж, энэ тухай мэдээллийг хорооны иргэдэд хүргэх үүрэг авсан. Тэр өдөр Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс коронавирусийн шинжилгээ авахаар айл өрхүүдээр явсан. Шинжилгээгээ авч дуусаад  хорооны байрны гадна машинаа байрлуулчихаад дотогш орсон юм.

Буцаж гарч ирээд шинжилгээний сорьцоо ХӨСҮТ рүү хүргэхээр явах гэтэл машиных нь хоёр толь алга болсон байсан. Энүүхэн хооронд яав, юу болов гээд хэсгийн байцаагчдаа хэлж, хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэхээр хүн хайгаад олоогүй. Мөн  хүнсний дэлгүүрүүдээр орж “Приусийн толь авах уу гэж асуусан хүн орж ирсэн үү” гэж асуутал “үгүй” гэж хэлсэн. Тэр үедээ олдохгүй болохоор нь орхичихсон юм.

Хорооны байрны эргэн тойрны камерийн хяналтын дэлгэц Засаг даргын өрөөнд байдаг. Тэр өдөр камерийн бичлэг үзээгүй юм. Маргааш өглөө нь ажил дээрээ ирээд камерийн бичлэг ухраагаад үзтэл 12:30 цагт "Адидас" гэсэн бичигтэй хар өнгийн цамцтай, саравчтай малгайтай, гадуураа саарал куртиктэй, саарал цүнх үүрсэн эрэгтэй хүн приус машины толийг авч байгаа нь бичигдсэн байсан. Тэр үедээ ийм хүн юм байна даа гээд бодоод өнгөрсөн юм.

-Автомашины толь хулгайлдаг этгээдийг яаж барьсан бэ?

-Манай хорооноос “Хүүхэд хэрэглэгч” аяны хүрээнд 85 дугаар цэцэрлэгийг хашаандаа өдрийн цагаар хүүхэд оруулж, тоглуулдаг байхаар түр журам баталсан юм. Тэгээд цэцэрлэгийн хашаан дээр анонс байрлуулаад байж байхдаа ойр орчмоор яваад үзье гээд явтал камерийн бичлэгт үлдсэн өнөөх эрэгтэйтэй тааралдсан.

Тэр хүн орон гэргүй, архины хамааралтай юм билээ. “Миний дүү, чи хаана байдаг вэ. Хоёулаа хоёр, гурван үг солиодохъё” гэтэл за гээд, нэрийг нь асуутал Б гэсэн. “Чи хаана амьдардаг вэ” гэтэл “Манайх гэр орон байхгүй. Би орцонд хонодог” гэлээ. Тэгэхээр нь “Эгчид нь ойр зуур хийлгэх ажил байна” гээд дагуулж явах хоорондоо хэсгийн байцаагч руугаа ярьсан юм. Тэгээд “Камерийн бичлэгт гарсан эрэгтэй энэ байна” гээд барьж өгсөн. Хэсгийн байцаагч тэр эрэгтэйг байцаахад эхэндээ “хулгай хийгээгүй” гэж гүрийж байснаа сүүлдээ үнэнээ хэлээд “5-6 машины толийг авсан” гэдгээ хэлсэн.

Дөрөвдүгээр сарын 5-ны өглөө ажил руугаа явах гээд гэрээсээ гартал цагдаагийн машин ирчихсэн байсан. Юу болсон талаар асуутал машиныхаа толийг алдсан хүн дуудлага өгсөн юм билээ. Тэгэхээр нь байрны гадаах зогсоол дээр байгаа приус машинуудын толийг хартал бүгдийг нь авчихсан байсан. Манай орц болон хажуу талын орц, өөдөөс харсан байр гэх мэт нэлээд хүний машины толийг авчихсан байгаа юм. Ихэвчлэн приус 20, 30, 41-ийн толь алга болсон байсан. Энэ талаара хорооны цагдаад хэлсэн юм. Өнөөх эрэгтэй “Байрнуудын гадаах машины толийг шөнө авсан. Хорооны гадаах зогсоол дээр байсан машины толийг өдөр нь авсан. Би анх удаа приусийн толь авч үзэж байна” гэдгээ хэлсэн. Машинуудын толийг харвал авч чадахгүй байгаагаа хагалаад орхичихсон байна лээ. Одоо хохирогчид нь ар араасаа гарч ирсээр байгаа.

“Хулгайлсан толио зараагүй, нуучихсан” гэхээр нь дагаад явтал Дако бизнес центрийн ард нарийхан гудманд хогийн савнууд өрөөтэй байдаг юм байна. Тэр хогийн савнуудын завсраар бүтээлэг шиг юмаар боогоод хийчихсэн байсан.

Хулгайлаад, нуучихсан өнөөх тольнуудыг тоолоод, ижил буруугаар нь ялгаж, хохирогчид өөрсдийн машины толийг авцгаасан. Заримыг нь зарчихсан, заримыг хагалчихсан байсан. Өөр нэг дэлгүүрийн камерийн бичлэгийг шалгатал автомашины толь хулгайлсан Б гэх эрэгтэй өөрөөсөө ядруухан эрэгтэйг боож унагаад, зодонгуутаа гар утсыг нь дээрэмдсэн байсан. Дээрэмдсэн утсаа яасан бэ гэтэл Өргөө кино театрын автобусны буудал дээр хүнд зарчихсан гэж байгаа юм. Үнэн хэлсэн үү, худал хэлсэн үү мэдэхгүй. Өөрөө 28 настай, ямар ч бичиг баримт байхгүй, холбогдох дугаар байхгүй. Зарим хохирогчид яалт ч үгүй хөдөлгөөнд оролцохын тулд хятадын хямдхан толь аваад тавьчихлаа гэсэн хүмүүс цөөнгүй бий.

-Хохирогчид нь ар араасаа гарч ирсээр байна гэлээ. Одоогоор хэчнээн хүн цагдаагийн байгууллагад хандаад байна вэ?

-Манай хорооны оршин суугчдын групп байдаг юм. Тэр группт болсон явдлаа бичтэл машиныхаа толийг алдсан хүн олон байна лээ. Энэ талаар мэдээлэл аваагүй хохироод үлдсэн хүн ч байгаа. Одоогоор 14-15 хохирогч байна. Хохирогчид дахиад нэмэгдэх хандлагатай байгаа. Өдөр нь авсан тольнуудаа тухайн үедээ зарчихсан юм билээ. Ганцаараа биш хамтардаг хүнтэй байх. Хулгайлсан толио цаашаа хэдээр зардаг тухайгаа надад хэлээгүй.

-Приус машины толь хулгайлдаг эрэгтэйг хэр удаан хулгай хийж байгааг нь та мэдсэн үү?  

-Өөрөө анх удаа хулгайлж байна гэж хэлсэн. Гэхдээ камерийн бичлэгээс харахад машины толийг их сурамгай, хурдан хугацаанд авч байна лээ. Машинаа унтраахаар толь нь эвхэгддэг шүү дээ. Тэгтэл эвхэгдсэн толины дотор талаар нь гараа оруулах шиг болоод л аваад явчихаж байсан. Тэгэхээр энэ залуу анх удаа тэгж хулгай хийж байгаа зүйл биш болов уу.

-Хулайн гэмт хэрэг үйлддэг этгээдийг барьж өгөхөд тань цагдаагийн алба хаагчид болон хорооны иргэд юу гэж хэлсэн бэ?

-“Энэ хүнийг таниад, ямар нэгэн аргаар дагуулаад ирсэнд тань баярлаж байна” гэж хорооны цагдаа хэлсэн. Хохирогчид ч гэсэн бүгдээрээ баярласнаа илэрхийлсэн.

Хулгай хийдэг эрэгтэй Б-тай хамаарал бүхий хүмүүс  бүлэглэн хулгай хийж байгаа нь камерийн бичлэгт үлдсэн байна лээ. Гэхдээ тэр хүмүүс нь бидэнтэй "Сайн уу, сайн" гээд мэнд устай өнгөрдөг, хорооны танил хүмүүс байсан.  Тэднээс байцаалт авбал их юм гарч ирэх байх.

-Та Засаг даргын ажлаа аваад хэр удаж байна вэ?

-Би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын ажлаа аваад хоёр сар гаруй болж байна. Хийх ёстой ажлаа мэдсээр байж хажуугаар нь дуугүй өнгөрөхгүй байх, хорооныхоо аливаа асуудлыг шийдвэрлэх нь миний үүрэг. Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдийг барихын тулд ямар боломж, гаргалгаа байна тэр бүгдийг хайсан. Гэтэл тэр үедээ сэжүүр олдож хулгай хийсэн эрэгтэйтэй таарна гэдэг юм юмны тохироо бүрдсэнийх болов уу.


Баянгол дүүргийн XIV хорооны Засаг дарга Б.БИЛЭГТ: Приус автомашины толь хулгайлсан эрэгтэйг камерийн бичлэгээс харж, илрүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 26
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 00:42:47
    Bi: Hulgaichiig barisan ch gsn Bilegt ooroo ih muu hun yum bnda Ajil hiie l gej bodoj dagaj yavj de chamaig
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 16:05:22
    Мундаг: Мундаг. Гэхдээ өөрийн толио алдаагүй байсан бол тэр камерийг хялайх ч үгүй, толио алдчихлаа гэж хүн ирвэл цагдаа руу оч гээд л байж байх байсан дааа. Гэхдээ л мундаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 15:35:40
    Зочин: Гэр оронгүй татлаагүй юм бол цааш харуулчихаач.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 11:46:54
    Зочин: Тэгээд энэ хулгайчаа нийгэмшүүлж авахгүй бол улам хэцүү болно Ариунзаяа сайдад аваачиж өгдөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 11:30:52
    Баатар: Баярлалаа . Уг нь хорооны засаг дарга хэсгийн төлөөлөгч нар энэ хүн шиг ажиллах ёстой. Бүгд ажилдаа эзэн байвал гэмт хэрэг гарахгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 11:30:52
    Баатар: Баярлалаа . Уг нь хорооны засаг дарга хэсгийн төлөөлөгч нар энэ хүн шиг ажиллах ёстой. Бүгд ажилдаа эзэн байвал гэмт хэрэг гарахгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 10:09:58
    Monkhbaatar: Zaltai khun baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 09:59:55
    Аааа: Цагдаа нар энэ эмэгтэйгээс муу ажиллаж бга даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 08:21:05
    Зочин: Билэгт хүүхэд байхийн ийм сэргэлэн сэтгэлтэй авъяастай хөөрхөн охин байсан ажилд нь амжилт хөөрхөнөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 01:05:16
    Diigee: Үнэндээ энэ хүмүүс задарсандаа биш ядарсандаа ийм хэрэш үйлдэж бга. Би өмөөрмөөргзй байна. Гэхдээ энэ хүмүүсийг ийм болгож бга шалтшаан нь улстөрчид шүү дээ. Нийгэм ахуй. Бусдаар мнгэж амьдрахыг хүсдэг хүн бх уу??? Гэадээ ь хэрэш хийсэн жчир шийтгэлээ хүртэнэ. Харин ийм нийгмийг цогцлоосон улстөрчид яаж хариуцлага хүлээх юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 01:05:04
    Diigee: Үнэндээ энэ хүмүүс задарсандаа биш ядарсандаа ийм хэрэш үйлдэж бга. Би өмөөрмөөргзй байна. Гэхдээ энэ хүмүүсийг ийм болгож бга шалтшаан нь улстөрчид шүү дээ. Нийгэм ахуй. Бусдаар мнгэж амьдрахыг хүсдэг хүн бх уу??? Гэадээ ь хэрэш хийсэн жчир шийтгэлээ хүртэнэ. Харин ийм нийгмийг цогцлоосон улстөрчид яаж хариуцлага хүлээх юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 01:03:53
    Diigee: Үнэндээ энэ хүмүүс задарсандаа биш ядарсандаа ийм хэрэш үйлдэж бга. Би өмөөрмөөргзй байна. Гэхдээ энэ хүмүүсийг ийм болгож бга шалтшаан нь улстөрчид шүү дээ. Нийгэм ахуй. Бусдаар мнгэж амьдрахыг хүсдэг хүн бх уу??? Гэадээ ь хэрэш хийсэн жчир шийтгэлээ хүртэнэ. Харин ийм нийгмийг цогцлоосон улстөрчид яаж хариуцлага хүлээх юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 23:22:59
    Гэгээ: Жинхэнэ олиоч комнист байна .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 19:40:15
    зочин: хорооны цагдаа нар чинь хулгайчуудтайгаа хуйвалдчихдаг шүүдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 17:28:58
    иргэн: цагдаа нар энэ хүн шиг сэтгэл гаргадаг бол сайн сан сүхбаатар дүүрэгт 30аад машины цонх хагалсан хэрэг гарсан одоо болтол чимээгүй л байна камерт бичигдсэн байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 17:07:22
    Мгл: 2 гарыг н хуга шаа муу хулгайчийг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 16:10:25
    Мундаг хүн юм. : Иргэний үүргээ бас хорооныхоо иргэдийн төлөө сүрхий сэтгэлтэй хүн байна да. Ажлын амжилт хүсье. Сайн үйлс нь дэлгэрч амжилт бүтээлээр дүүрэн байг. Сайхан инээмсэглэлтэй сайхан хүн байна. Эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 16:07:15
    Zz: Manai horoonii zasag amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 14:45:23
    Иргэн: Хүний мөс чанар муудсан үед ингэж зураг хөрөгтэй гарч байгаад өс санасан хүмүүст хорлогдох вий болгоомжтой байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 14:39:39
    Зочин: Дарга болоод хоносон шөнө ухаан хүлдхийтэл оровоо гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 14:39:23
    Зочин: Ёстой мундаг эмэгтэй байна. Ийм чин сэтгэлээсээ ажлаа хийдэг үнэнч шударга хүмүүс олон байгаасай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 09:15:04
    Kkkk: Hamgiin gol ni ter hulgain toliig avdag chenjuudiig sain shalgah heregtei ted nar hymdhan avdag uchraas hulgaich nar toli avaad baigaa yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-06 22:03:24
    Төгөлдөр: Иргэдийнхээ төлөө үнэн сэтгэлээсээ хичээж ажилладаг шилдэг эмэгтэй шүү. Хорооны дарга болсон цагаас хойш мэдэгдэхүйц сайн ажиллаж байгаа мундаг дарга гэж боддог. Амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-06 21:50:03
    Мундаг дайчин бүсгүй шүү амжилтму: Мундаг дайчин бүсгүй шүү амжилт хүсье найздаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-06 14:45:04
    Зараа: Ажлаа мэддэг хүн, сүрхий хүүхэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-06 11:13:23
    бб: бүх хүмүүс ажилдаа Билэгт эгч шиг сэтгэлтэй хандах хэрэгтэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188