• Өнөөдөр 2024-03-29

Цэргийн ангийн яргаллыг эсэргүүцэж, талбайд нүцгэн жагссан иргэн Г.МӨНХЖАРГАЛ: Цагдаа нар мэдүүлэг авахдаа “Чи аль нам, эвслийн хүн бэ, хаанаас явж байна вэ” гэж асуусан

2021-04-05,   10634

-Би хугацаат цэргийн алба хааж байгаагүй ч, цэргийн яргалал, дэглэлтийг эсэргүүцэж жагссан -

        Сүхбаатар дүүргийн XIII хорооны оршин суугч Г.Мөнхжаргал хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор, цэргийн ангийн дэглэлт, яргаллыг эсэргүүцэн талбай дээр нүцгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч түүнийг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид авч яван, мэдүүлэг авсан юм. Харин ХЭҮК-оос иргэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан гэж үзэн цагдаагийн алба хаагч нарын дуудан тайлбар авахаар болсон билээ. Цэргийн ангийн дэглэлтийг эсэргүүцэж талбай дээр зогссон иргэн Г.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Байлдагч Ц.Б амиа алдсантай холбоотойгоор талбай дээр жагсаад удаагүй байхад тань цагдаагийн алба хаагчид таныг авч явсан. Тухайн үед цагдаагийн алба хаагчид танд ямар шаардлага тавьсан бэ?

          -Цэрэг амиа алдсан хэрэгт үнэхээр харамсаж байгаа. Дайн байлдаад яваад амиа алдсан биш шүү дээ. Тийм зүйл байж болохгүй. Хугацаат цэргийн албанд эрүүл саруул хүүхдээ явуулчихаад цогцсыг нь хүлээж авна гэдэг, ямар олиг байх билээ дээ. Үүнийг эсэргүүцэж талбайд үзэл бодлоо илэрхийлсэн.

Дөрөвдүгээр сарын 1-нд 09:00 цагт гэрээсээ гарсан. Машиндаа сууж байхдаа лайваа эхлүүлж, учир шалтгаанаа шууд дамжуулалтаараа хэлээд гарсан. Талбайд зогсож байтал 10-20 минутын дараа хоёр цагдаа ирсэн. Дахиад хоёр ч цагдаа араас нь ирсэн. “Ингэж болохгүй, эсэргүүцлээ илэрхийлэх гэж байгаа бол ядаж хувцсаа өмс” гэж хэлсэн.

        Цагдаа нарын шаардлагыг нь биелүүлээд хувцсаа өмсөөд зогсож байтал утас булааж авсан. Тэгээд лайвыг маань зогсоогоод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс рүү авч явсан. Худлаа хэлээд аваад явчихдаг юм билээ. Би тэрийг яаж мэдэх вэ дээ. “Хувцсаа өмсчихөөд эсэргүүцлээ үргэлжлүүл” гэсэн хэрнээ утас булааж, лайв зогсоогоод л аваад явсан.

-Цагдаагийн алба хаагчид таныг яагаад хэлтэс рүү авч явах болсон талаараа юу гэсэн юм бэ?

      -Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс очоод мэдүүлэг өгсөн.  Цагдаа нараас “Яагаад намайг авч явж байгаа юм бэ” гэтэл Зөрчлийн тухай хуулийн талаар хэлсэн. Мөн иргэнээс гомдол ирсэн гэж байна лээ. “Ямар иргэнээс гомдол ирсэн юм бэ” гэтэл “Хүмүүс талбай дээр нүцгэн залуу зогсоод байна гээд яриад байна” гэж тодорхойгүй л юм хэлсэн. Дарга нь юмуу, 2-3 хүн “Наад Мөнхжаргалаа оруулаад ир, уулзъя” гээд цаанаа утсаар ярьж байхдаа хэлээд байсан. Мэдүүлэг өгөхдөө нэг их удаагүй, 10-20 минут л болсон байх.

Гэтэл намайг явуулахгүй 3-4 цаг хүлээж суусан. Миний лайв олон хүнд хүрсэн болохоор талбай дээр нэмж хүн цугларахаар байна уу, ямар хандлагатай байна гэдгийг харж байгаад намайг явуулах гээд байсан юм шиг байна лээ. Би ч угаасаа хүмүүсийг талбай дээр цуглуулж асуудал үүсгэе гэж бодоогүй. Цэрэг амиа алдсан хэрэг болон дэглэлтийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, түүнийгээ олон хүнд хүргэе гэж бодож л лайв хийсэн.

-Таниас ямар мэдүүлэг авсан талаар хэлж болох уу. Мөн таныг торгосон уу?

        -Цагдаа нар надаас мэдүүлэг авахдаа “Чи аль нам, эвслийн хүн бэ, хаанаас явж байна” гэж асуусан. “Би аль ч нам, эвслийн хүн биш ээ, иргэн хүний үүднээс үзэл бодлоо илэрхийлж байна” гэдгээ хэлсэн. Тэгээд хаана амьдардаг болон ямар ажил хийдэг зэрэг ерөнхий зүйлүүд асуусан.

Намайг торгоогүй. Харин “Хэрвээ та үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх болбол холбогдох газраас нь зөвшөөрөл авдаг юмаа” гээд шаардлага өгсөн.

-ХЭҮК-оос үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд тань халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчдаас тайлбар авахаар болсон. Энэ талаар та мэдсэн үү?

-Тэр талаар би мэдээгүй. ХЭҮК-оос ч надтай холбогдоогүй. Үнэхээр тийм бол талархалтай л байна. Энэ мэт ажлаа хийх ёстой шүү дээ.

Би өмнө нь лайв хийж байгаагүй. Тухайн үеийн лайвыг 10 орчим мянган хүн үзсэн байна лээ. Намайг хүмүүс зөндөө дэмжсэн.

-Хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж амиа алдсантай холбоотойгоор таны эргэн тойрны эмэгтэйчүүд, ээжүүд хүүхдээ цэрэгт явуулах эсэхэд ямар хандлагатай байна вэ?

       -Зөвхөн миний эргэн тойрны хүмүүс гэлтгүй маш олон хүн дэмжсэн. Ер нь л хүүгээ цэрэгт явуулахгүй гэсэн эмэгтэйчүүд, ээжүүд олон байна. Миний хувьд хүүхдээ цэрэгт явуулахгүй шүү гэдэг үүднээс эсэргүүцлээ илэрхийлээгүй. Хамгийн гол нь цэргийн ангийн дэглэлт, асуудлуудад дорвитой арга хэмжээ аваасай гэж жагссан.

-Таны хувьд хугацаат цэргийн алба хаасан уу? 

      -Би цэрэгт явж байгаагүй. Ойр дотны хүмүүс, таньдаг ах дүү нар цэрэгт яваад ирэхдээ цэргийн дэг, ганц нэг шанаа авах үе байдаг гэж ярьж л байсан. Гэхдээ тэгж айхтар яргалж, тамладаг талаар ярьж байгаагүй. Сүүлийн үед л үхтэл нь зодсон, хөл гарыг нь хөлдөөсөн зэрэг янз янзын юм гарч ирээд байна. Түүнээс биш өмнө ийм асуудал гарч байгаагүй. Эсвэл тийм асуудал гарсан ч дараад өнгөрдөг байсан юмуу, сайн мэдэхгүй. Гэхдээ чихэнд сонсогдох нь ховор байсан. 

Би хоёр хүүтэй. Хүүхдүүд маань цэрэгт явах насан дээрээ очих үед цэргийн яргалал гайгүй болсон байх болов уу гэж бодож байна. Эрүүл саруул хүүгээ цэрэгт явуулаад тахир дутуу болгоод ирүүлэхгүйн тулд л эсэргүүцлээ илэрхийлж, тэмцээд байгаа юм. Бусад эцэг эхчүүд ч гэсэн ямар нэг айдасгүйгээр хүүгээ цэрэгт явуулж, явуулсан хойноо яах бол гэж санаа зовохгүй байгаасай гэж л үгээ хэлсэн шүү дээ.


Цэргийн ангийн яргаллыг эсэргүүцэж, талбайд нүцгэн жагссан иргэн Г.МӨНХЖАРГАЛ: Цагдаа нар мэдүүлэг авахдаа “Чи аль нам, эвслийн хүн бэ, хаанаас явж байна вэ” гэж асуусан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 13:07:30
    irgen: uuriinh n huuhed zoduulaad uhchihvel yu geh boldoo. hvn zodoj alsan tuhai yariad vvnii esreg temtsej bna. door setgegdel bichsen ******** gard zoriulav. hvvhed chin uhvel ta yag yahuu?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 13:07:29
    irgen: uuriinh n huuhed zoduulaad uhchihvel yu geh boldoo. hvn zodoj alsan tuhai yariad vvnii esreg temtsej bna. door setgegdel bichsen ******** gard zoriulav. hvvhed chin uhvel ta yag yahuu?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 08:54:20
    Зочин: Цэрэгт ч явж үзээгүй нусан буу ингэж олон юм донгосоод яахав дээ. Эр хүн цэрэгт явж хал үзэж халуун чулуу долоохоор өөр л болдог юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 08:54:19
    Зочин: Цэрэгт ч явж үзээгүй нусан буу ингэж олон юм донгосоод яахав дээ. Эр хүн цэрэгт явж хал үзэж халуун чулуу долоохоор өөр л болдог юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 20:37:27
    Хариулт: Согтуу жолоо бариад 400000 торгуулсан нөхдүүд цагдаад их дургүй юмаа чааваас. Наадахаа хууль баталдаг гишүүддээ хэл. Архи ууж жолоо барихаа боль. Тэгүүл чамайг хэн ч торгохгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 18:43:01
    Ирэвгэн: Цагдаа нар угаас ийм л хүмүүс. Манай оронд л цагдаа нар ийм эрх мэдэлтэй. Бусад улсын жижгээр яагаад байж болдоггүй юм бол. Дээрээс нь торгууль нэртэй мөнгө угаалт. 400к тогуульхуу эсвэл 300к өгөөд сал нтр. Дэндүү даварсан хүмүүс шдэээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-06 14:59:00
    уйэа: цагдаа нар угаасаа л новш шдээ. аргаа барсан хүн цагдаагаас тусламж гуйгаад очиход тэнд нь ажлаа хийж байгаа нэг ч хүн байдаггүй. нэг л их хүн загнасан пээдийсэн хүмүүс л байж байдаг. ажлаа ч хийж байгааюм байхгүй хэрэг ч шийдэж байгаа юм байхгүй хөгийн новшнууд байна лээ шдээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188