• Өнөөдөр 2024-05-04

Х.НЯМЖАВ: Банкнаас зээл авч босгосон үйлдвэрийн газарт минь юу ч үлдсэнгүй

2021-03-20,   13690

Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь зэрэг нийт аймгуудын нутгаар хоёр хоног дараалан цас болон шороогоор шуурч, салхины хурд 18-40м/с хүрсэн. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 586 иргэн сураггүй алга болж, есөн хүн амиа алдсан юм. Мөн 58 айлын гэр, 140 гаруй хашаа, байшин нурж, 1200 гаруй мал хорогдоод байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрийн газар, барилга хүчтэй салхины улмаас нурж, хэд хэдэн иргэн ажлын байргүй болжээ. Үүнийг нэг болох “Тэнүүн говийн баялаг” компанийн гүйцэтгэх захирал Х.Нямжавтай нөхцөл байдал хэр байгаа талаар цөөн хором ярилцлаа.

-Дундговь аймагт байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Үйлдвэр нь шуурганы улмаас тэр чигтээ нурсан талаар та цахим сүлжээнд нийтэлсэн байна лээ. Үйлдвэрийн газарт нь нөхцөл байдал ямар байна вэ?

-Аймгийн удирдлага болон цаг уурын газраас мэдээлсэнээр Дундговь аймагт салхины хурд зарим үед 40 м/с хүрч, ширүүссэн. Ерөнхийдөө гуравдугаар сарын 14-ны 14:00 цагийн орчмоос эхлэн харанхуйлж, нар үзэхгүй байсаар байгаад өнөө өглөө нар үзлээ гэж нутгийн хүмүүс хэлж байна. Салхины хурд 18 м/с-ээс дээш ширүүсвэл гамшгийн хэмжээнд хүрлээ гэж үздэг. Манай нутагт үе үе салхи, шуурга болж л байдаг. Гэхдээ айлуудын гэр, хашаа, байшинг нураах салхи, шуурга болж байсангүй. Гэтэл өчигдөр 40 м/с хүрч, үнэхээр гамшиг боллоо. Би Мандалговь сумын төвөөс Өмнөговь явах замд 10км зайд эсгийний үйлдвэр болон хонь хурганы нэхий боловсруулах үйлдвэр ажиллуудаг юм. Нутгийнхаа 6 хүн цаашлаад 6 ам бүлийг ажлын байраар хангадаг. Гэтэл үйлдвэр маань шуурганд нурсан таагүй мэдээ дууллаа.

Би одоогоор Улаанбаатар хотод байгаа учраас үйлдвэр дээрээ очиж амжаагүй байна. Сайнцагаан суманд амьдардаг аав маань над руу явуулсан зурагнаас харахад үйлдвэрийн барилга тэр чигтээ нурсан, шинэ тоног төхөөрөмжүүд бүгд элсэнд дарагдсан байна. Ачааны автомашинаар дүүрэн шороо авчраад, дээр нь асгачихсан юм шиг л. Бид гурван жилийн өмнө үйлдвэрээ 70 сая төгрөгөөр босгож, өнгөрсөн хугацаанд 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж техник тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Гэтэл одоо ингээд нураад сүйдчихлээ. Тоног төхөөрөмжний моторууд ажиллаж байгаасай л гэж найдаж байна.

-Шуурганы үеэр үйлдвэр дээр нь хүн байсан уу?

-Үйлдвэрлэлийн ажил улирлын чанартай. Одоо л ажил эхэлдэг цаг нь байгаа юм. Намарын улиралд ноосоо нөөцөлдөг. Үйлдвэр дээрээ нөөцөлсөн байсан 18-20 тонн ноос буюу эргэлтийн хөрөнгө юу ч үлдээгүй, бүгд салхинд хийссэн. Одоогийн ханшаар нэг кг ноосыг 2300 төгрөгөөр худалдаж авдаг юм. Тэгэхээр 40 гаруй сая төгрөгийн ноос салхинд хийссэн гэсэн үг.  Уг нь ирэх тавдугаар сарын 1-нээс зургадугаар сар буюу ноос гартал нөөцөлсөн ноосоороо үйлдвэрлэлээ хэвийн явуулдаг юм.

-Нийтдээ хэчнээн сая төгрөгийн хохирол амсаад байна вэ?

-Дээр хэлсэнчлэн үйлдвэр маань нэмж барьсан барилга агуулах савтайгаа 90 орчим сая төгрөг, 40 гаруй сая төгрөгийн ноос салхинд хийссэн. Дээрээс нь тоног төхөөрөмжүүд эвдэрсэн. Ингээд тооцвол 130 гаруй сая төгрөгийн хохирол учирч байна.

-Үүссэн хохирлыг хэдий хугацаанд нөхөхөөр байна вэ. Ажил нь эхэлж, зуны улирал ирэхээс өмнө үйлдвэрээ сэргээн засах боломжтой байна уу?

-Намар ноос хямд байх үед түүхий эдээ худалдаж аваад бэлдэж, бүх мөнгөө түүнд зарцуулдаг. Гэтэл одоо үйлдвэрлэлээ эхлүүлэх хөрөнгө алга болоод байна. Дээрээс нь бид ЖДҮХС-гаас өч төчнөөн сая төгрөгийн зээл авчихсан. Дахиж зээл авъя гэвч барьцаа хөрөнгө байхгүй. Банк бидэнтэй яаж хандахыг мэдэхгүй байна. Байдал нэлээн хүнд болчихсон байна. Өчнөөн айлын амьдралаа залгуулдаг үйлдвэр нурчихлаа. Бид энэ үйлдвэрт бүх зүйлээ зориулсан. ЖДҮХС-гаас авсан зээлнээс 100 орчим сая төгрөг төлөгдөөгүй байгаа. Бодит хохирол гэвэл банкны зээлтэй нийлээд 200 орчим сая төгрөг даваад байна.

-Сайнцагаан суманд одоо цаг агаар ямар байна вэ. Шуурга намжсан уу?

-Одоо бол харьцангуй тогтуун байгаа талаар нутгийн хүмүүс хэлсэн. Гуравдугаар сарын 17, 18-нд байгалийн энэ гамшиг дахин давтагдаж магадгүй юм шиг байна. Үүнээс өмнө ядаж байгаа юмнуудаа эмхлэх санаатай байна. Сайнцагаан сум руу явах гээд шинжилгээгээ өгчихсөн. Хариуг нь хүлээгээж байна.


Х.НЯМЖАВ: Банкнаас зээл авч босгосон үйлдвэрийн газарт минь юу ч үлдсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 23:54:29
    Инженер: Малчин ард та үйлдвэрлэл эрхлэх явуулахад бэлэн биш байна. Өөрийн чинь алдаа. Мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн зөв байх аа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 20:15:12
    зочин: банз дээврийн төмрөөр л амбаар барьсан байна. тэрнээс арайч ингэж хийсэхгүй байхаа. үнэтэй тоног төхөөрөмжөө дориухан юманд байрлуулахгүй дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 15:49:05
    Дангаамаа: Ямар хэцүү зүйл болоо вэ маш их харамсаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 13:38:44
    irgen: daatgalgui bsan bhdaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 13:33:31
    uuganaa: hun huursan ym barih tegdeg hend nilzaigaad bgam hohino ni bz d
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 09:26:27
    anarag: daatgal, zeel olgogch chni daatgal nehsen baimaar yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 08:56:26
    Chamd ingej tus boliyo: Sendvichn barilga baisan bh, yamartai ch uuriin chin tald, yu geech ter gadagsh alddag gol murnii usiig hyamd zardlaar eh ornoo oijuulah ajlig ehluul gehdee nuuts aar
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 07:17:25
    Додори: Юугаар барьсан болоод багана ч үгүй болдог байнаа өөрийхөн юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 00:58:46
    Чека: ХОРОГДОХ гээч дээ .Хоргодох гэхээр чинь хорогдоогүй хоргодоод амьд үлдсэн гэсэн үг ш дээ .Щаавасдаа бичиг үсгийн боловсролгүй байж бас юм бичих санаатай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 00:58:46
    Чека: ХОРОГДОХ гээч дээ .Хоргодох гэхээр чинь хорогдоогүй хоргодоод амьд үлдсэн гэсэн үг ш дээ .Щаавасдаа бичиг үсгийн боловсролгүй байж бас юм бичих санаатай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 18:50:29
    ZORRO: Даатгал заавал хийж сурах хээрэгтэй тэгэд айх зүйл байхгүй ш дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 18:50:29
    ZORRO: Даатгал заавал хийж сурах хээрэгтэй тэгэд айх зүйл байхгүй ш дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 17:50:42
    Мөөги: Иймхэн. салхинд хиисээд явчихдаг байшин гэхээр юугаар барисан юм бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 11:01:48
    Baatarhuu: Mash hetsuu yum bnoljee gehden barilga baiguulamj gedeg bol yun turuund chanartai bh heregtei haramch hun 2tulnu geechl blj bgn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 05:48:54
    чулуунбаатар : юугаар барьсан юм бэ хана туурга нь хаачив
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 00:53:30
    Аагий: Даатгуулсан байлгүй дээ даан ч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 16:57:38
    Oyuna: Iim yed ene met hymyystee ulsaas demjij tuslaasai.mash haramsaltai yum boljee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 15:56:02
    Зочин: Аймаг орон нь харж үзээсэй. ЖДҮ ээс зээл агөх хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 12:27:52
    Иргэн: Мэргэжлийн хүний зөвөлгөө авсан нь дээр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-16 13:36:24
    Баяржаргал: Харамсалтай зүйл болжээ. Аливаа барилга байгууламжин хувьд Барилгын үндсэн хийцийн сонголт их чухал байдаг. Барилгын чанар асуудалтайгаас болж эд хөрөнгө цаашлаад хүний амь нас хохирох тохиолдол үүсдэг гэдгийг анхаарч байгууламжаа барих хэрэгтэй. Миний бие Дундговь аймагт төрсөн Барилгын инженер мэргэжилтэй хүн бөгөөд нутаг нэгтийн хувьд дахин болсгох үйлдвэрт нь чанрын хяналт тавьж зөвөлгөө өгч туслалцаа үзүүлж болно. Таньд амжилт хүсье. Хэрэв холбогдохыг хүсвэл @bj bayar гэсэн фэйсбүүк хаягаар холбогдоорой.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188