• Өнөөдөр 2024-04-20

Б.Мөнхтуул: 4200 иргэний 650 сая төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт ороогүй

2021-01-29,   1326

Нэмүү өртгийн албан татварын буцаан олголт улирал бүр иргэдийн дансанд ордог. 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт энэ сарын 26 буюу өнгөрсөн мягмар гарагаас орж эхэлсэн. Гэтэл зарим иргэний буцаан олголтын мөнгөн дүн дутуу орсон гэх мэдээлэл байгаа юм. Иймээс энэ талаар Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтуулаас тодрууллаа.

-Нэгдүгээр сарын 26-ны байдлаар 1.014 сая иргэнд 43.8 тэрбум төгрөг буцаан олгосон-

-Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн мягмар гарагаас олгож эхэлсэн. Нийт хэчнээн иргэнд хэдэн төгрөг олгоод байна вэ?

-2020 оны дөрөвдүгээр улиралд 1.018 сая иргэнд 44.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр санхүүжилт хүссэнийг Сангийн яам руу хүргүүлсэн. Жилийн эцэс гэдэг утгаараа өмнөх гуравдугаар улирлыг бодвол хүний тоо болон урамшууллын дүн нэмэгдсэн. Тухайлбал, урамшууллын дүн долоон тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа.

-Зарим иргэн НӨАТ-ын буцаан олголт дутуу орсон тухай хэлж байна. Ямар учраас дутуу орсон юм бэ?

-Шилжүүлсэн дүнгийн хувьд 1.014 сая иргэнд 43.8 тэрбум төгрөг нэгдүгээр сарын 26-нд олгосон. Харин 4200 иргэний 650 сая төгрөгийн буцаан олголт ороогүй. Яагаад зөрүү үүсэж байгаа вэ гэхээр Эрсдэлийн удирдлагын газарт журмын дагуу шалгуур үзүүлэлтээр хянаж байгаа 550 иргэн, үүнд бодогдсон 627 сая төгрөг байна. Мөн хувийн мэдээлэл нь зөрүүтэй 3665 иргэний 22 сая төгрөг байгаа. Энэ мэт шалтгааны улмаас мөнгө нь олгогдоогүй, дутуу орсон буюу хүлээгдэх асуудлууд үүссэн. Хувийн мэдээлэл дутуу гэдэг нь и-баримтад бүртгүүлсэн дансны дугаар, харилцагчийн нэр, мөн тухайн банканд бүртгэлтэй регистрийн дугаар, нэр зөрүүтэй байна гэсэн үг. Банк хоорондын гүйлгээ зөрүүтэй байх юм бол НӨАТ-ын буцаан олголт Төрийн санд буцаагддаг. Ийм шалтгаанаар буцаагдсан 3665 иргэний 22.2 сая төгрөг олгогдоогүй байна.

-Хувийн мэдээллээс гадна өмнөх улиралд буцаан олголтоо хэвийн авдаг байсан иргэд энэ улиралд дутуу авсан тохиолдол байна. Энэ ямар учиртай вэ?

-Эрсдэл тооцогдож байгаа гэсэн үг. Буцаан олголтын бүртгүүлсэн и-баримт нь ямар нэгэн эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр хянагдсаны дараа давтан шалгагдаж байгаа гэсэн үг. Эрсдэлгүй гэж тооцох юм бол буцаан олголт орно. Эрсдэлтэй гэж тооцвол хасагдана.

-Ямар тохиолдолд эрсдэлтэй гэж үзэх вэ?

-Хувийн хэрэглээндээ зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан авна гэж хуульд заасан байгаа. Гэтэл татвар төлөгчид хувийн хэрэглээндээ биш, бизнесийн зорилгоор худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээгээ өөр дээрээ бүртгүүлэх, нэг өдөрт 50-60 төлбөрийн баримт бүртгүүлэх зэрэг асуудал гаргадаг. Ийм учраас эрсдэл тооцоод шалгаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэний бүртгүүлсэн төлбөрийн баримт нь тухайн хүн хуулийн дагуу өөрийнхөө хэрэгцээнд зориулж авсан баримт мөн эсэхийг шалгаж үзэхийг хэлнэ. Бизнесийнх гэдэгт хувиараа бизнес эрхэлдэг иргэд худалдан борлуулж орлого олох гэж байгаа, үйл ажиллагаандаа зориулж авсан бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой төлбөрийн баримтыг өөр дээрээ бүртгүүлэхийг хэлнэ. Ийм тохиолдол зөндөө гардаг. Үүнд эрсдэл тооцож, буцаан олголтыг хасдаг. Харин бүртгүүлсэн буцаан олголтын дүн өмнөх улирлаас их гарлаа гэдэг үндэслэлээр хасахгүй. Хэрэглээ хувийн биш гэдэг утгаар шалгуур үзүүлэлтээр оруулна.

-Буцаан олгогдоогүй хасагдсан урамшууллын мөнгө хаашаа хуваарилагддаг вэ?

-Буцаад Төрийн санд орно. Санхүүжилт хүсэгдэхгүй болбол төсвийн орлогод л байна гэсэн үг.  Тэр урамшууллыг авах хүн нь биш, авах ёсгүй хүн нь бүртгүүлсэн учраас санхүүжилт нь буцаад Төрийн санд орно. Бид зөвхөн шалггуур хангасан хүмүүсийн санхүүжилтийг хүсэж, тэр хүмүүстээ буцаан олголт хийдэг.


Б.Мөнхтуул: 4200 иргэний 650 сая төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт ороогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-01 09:46:40
    Пүрэв сүрэн: Овог нэрээ зөрүүлж одоо би яааж мөнгөө авхуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-31 18:07:11
    Zochin: Shat shatandaa shaajiin do.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-31 18:06:59
    Zochin: Shat shatandaa shaajiin do.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-29 18:40:01
    Б эрдэнэ: Хүүхэд үзээд танд 14000колголт байн а гэсэн 9000 орсонбайна би өөрийхөө авсан баримт бүртгүүлсэн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188