• Өнөөдөр 2024-04-28

Автобустай мөргөлдсөн “Альфард”-ын жолооч Д: Цуваанд явж байсан автобус урсгал сөрж ирээд, миний машиныг мөргөчихсөн. Амь эрсэдсэн хоёр залуу л хайран байна даа

2024-01-22,   39342

            Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан 25 автобусны нэг “Альфард” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигчид амиа алджээ. Мөн автобусны жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.

           Уг харамсалтай ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 20-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургадугаар ээлжийн 25 автобустай хоёр дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдож, хүний амь эрсэдсэн тухай дуудлага ирсэн. Урьдчилсан байдлаар цуваагаар зорчиж байсан долоон номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, суудлын автомашины хоёр зорчигч амь хохирсон. Цагдаагийн газраас ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна. Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна. Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх, нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна” гэлээ.

Тэгвэл бид автобустай мөргөлдсөн “Альфард” маркийн автомашины жолооч Д-той холбогдож, ослын талаар дараах мэдээллийн авлаа. Тэрбээр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал нь хүндэвтэр, хэвтэн эмчлүүлж байгаа юм.

-Таны биеийн байдал ямар байна вэ. Эмчилгээ хийлгэж байна уу?

        -Хоёр зорчигч маань амиа алдсан харамсалтай осол боллоо. Ослын улмаас миний биеийн байдал хүндэвтэр, толгой, тархи, хөл, гараад өвдөөд байгаа. Ийм учраас өчигдөр аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал өчигдөр (уржигдар) гайгүй байсан ч өнөөдөр (өчигдөр) янгинаад, босож, суухад хүндрэлтэй болчихлоо.

-Машиндаа хэдэн зорчигчтой явж байсан юм бэ?

        -Бид нэгдүгээр сарын 20-ны 05:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хөдөлсөн. Нэгдүгээр сарын 19-ний орой нэг залуу залгаад “Дөрвүүлээ байна. Замын-Үүд явах гэсэн юм аа” л гэж хэлсэн. Тэгээд тэр дөрвийг аваад л замд гарсан. Харамсалтай нь, цэл залуухан залуучуудыг замдаа алдчихлаа. Итгэж чадахгүй, ар гэрийнхнийг нь бодохоор зүрх шимшрээд, сэтгэл санаа хүнд байна. Амьд үлдсэн хоёр залуу нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Бид явж чадахгүй болохоор хоорондоо уулзаж чадаагүй байна. Ар гэрийнхэнтэй манай эгч уулзсан гэж байна лээ. Нүд ирмэхийн зуурт л машин маань хоёр хуваагдаад, хоёр хүний амь эрсдчихлээ.

 -Осол болох үед юу болсон талаар та яриад өгч болох уу. Та цуваанд явсан автобусыг гүйцэж түрүүлсэн юм уу?

          -Би чинь Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явсан шүү дээ. Харин автобуснууд Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан. Цагдаагийн хамгаалалт аваад, цуваа үүсгээд явж байсан гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Би юу гэж цуваагаар явж байгаа машины урдуур орох юм бэ. Би гүйцэж түрүүлэх үйлдэл, хөдөлгөөн хийгээгүй. Зөвхөн өөрийнхөө зорчих эгнээгээр л зорчиж явсан. Осол Дорноговь аймгаас 45 км-ийн зайд болсон. Гурван тийшээ салдаг замын уулзвараас ердөө 200 метрийн зайд, 12:00 цагийн үед осол болсон. Зам салдаг хэсэг дээр би зогсож байгаа нөгөө урсгалыг машиныг өнгөрөөсөн. Тэгээд хөдлөөд замдаа ороод явж байтал автобуснууд өнгөрч, зургаа дахь автобус нь цас манан татаад явчихсан. Зам халтиргаа ихтэй, цасан шуурга болсон байсан шүү дээ. Тэгээд зургаа дахь автобусны цас, манан арилж амжаагүй байтал долоо дахь автобус нь урдаас ороод ирсэн. Гэнэтхэн л урсгал сөрж орж ирээд, машиныг минь хуваагаад хаячихсан.

Би баруун дарсан, миний талын хоёр дугуй шороон зам дээр гарсан, тэгээд урдаас том хар юм ороод ирсэн. Автобусны жолооч цуваагаар явж байгаа бол цуваандаа л явах хэрэгтэй.

     Яг юунаас болоод эсрэг талын урсгалд орж ирээд манай машиныг мөргөснийг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас тогтоогоод өгнө биз дээ. Би үнэхээр сэтгэл санааны хямралд орж, хоёр залуугийн араас гашуудаж байна. Надад итгээд суусан дөрвөн найзын хоёр нь байхгүй, хоёр нь эмнэлэгт хэвтэж байна шүү дээ. Итгэхэд ч бэрх, хэцүү байна. Тэд урагшаа хил гарч, сургалтад суухаар явж байсан. Өөр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Жолоочийн эсрэг талд сууж явсан залуу, түүний ард харалдаа сууж явсан залуу бурхан болсон. Автобус жолоочийн эсрэг талыг хамаад гарсан. Ямар ч хүн амьд үлдэх боломж байгаагүй. Автобусны жолооч ч гэсэн бие нь хүнд байгаа байх. Маш аймшигтай осол болсон шүү дээ.

-Та цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн үү?

           -Өгөөгүй байгаа. Аймгийн цагдаагийн газраас ирж мэдүүлэг өг гэж байна лээ. Би өмгөөлөгчтэй өгнө гээд одоогоор очоогүй байна. Талийгаачдын ар гэрийнхэнтэй мөн уулзаж чадаагүй байна. Тэд Дорноговьд ирээд хүмүүсээ аваад явсан гэсэн. Тэдэнд л санаа зовж байна. Мэдүүлэг өгөх, цагдаад байцаагдах ч яах вэ, цаг нь болохоор болох асуудал биз дээ.

-Таны машин хаана байгаа вэ?

         -Миний машин журмын хашаанд байгаа гэсэн. Машин ч гэж дээ, төмрийн сэг болсон байна лээ. Харин осол гарсан автобус компанийн хашаанд байна гэсэн. Цагдаагийн албан хаагчид энэ хэргийг үнэн зөвөөр тогтоогоод өгнө гэдэгт итгэж байна. Бусдаар ч цахим сүлжээнд такси үйлчилгээ эрхэлдэг биднийг л буруутгасан байна лээ. “Альфард”-ын жолоочийн буруу, цувааг гүйцэж түрүүлэх гэлээ” гээд бичсэн байсан. Тийм зүйл болоогүй гэдгийг дахин хэлмээр байна. 20 гаруй автобустай цувааг гүйцэж түрүүлдэг жолооч бараг л байхгүй болов уу.

-Хамгаалалт аваад явж байсан цагдаагийн машин таныг зогс гэээгүй юу?

              -Салдаг хэсгээс ороход цагдаагийн машин намайг зогс гээгүй. “Цуваа явж байна. Хөдөлгөөн үйлдэхгүй зогсож бай” гэсэн бол бид зогсож л байна. Хэн ч тийм зүйл хэлээгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байсан шүү дээ.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

              -Амиа алдсан хоёр залуугийн ар гэрээс л уучлалт хүсмээр байна. Үнэхээр ноцтой осол болж, хоёр сайхан залуу амиа алдлаа. Үүнд их харамсаж байна. Замын халтиргаа гулгаа асар хүнд байна даа. Өөр ч надад хэлэх юм алга.

 

 


Автобустай мөргөлдсөн “Альфард”-ын жолооч Д: Цуваанд явж байсан автобус урсгал сөрж ирээд, миний машиныг мөргөчихсөн. Амь эрсэдсэн хоёр залуу л хайран байна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 79
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-25 08:43:52
    Зочин : Энэ ярилцдагаар өгсөн жижиг тэрэгний жолооч "но" той юм байна. Хамаагүй хурдтай явж байж хоёр сайхан залуу алчихаад худлаа өвдсөн болж эмнэлэгт хэвтээд , ичихгүй худлаа ярилцлага өгч хүн гүжирдээд. Нүгэл нь нүдээрээ гарсан амьтан байна !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 10:36:14
    Zochin: Odoo yaana nas barsan negn 2r hvvhedtei 2r hvvhedn bvten onchin bolj vldej bgn bnlda onoodor gargaj bga vneheer haramsaltai yma
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 02:47:49
    Irgen E: Цагдаа шалгаж тогтоогоогүй байхад хэн нэгэнд буруу өгч болохгүй, автобус бүрэн камертай, бас 2 найзаа алдсан 2 залуугаас үнэн зөв мэдүүлэг авна. Үүний дараа асуудал нэг тийш болно. 2 сайхан залуугийн гэр бүлд Гүн эмгэнэл илэрхийлье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 02:38:43
    Зочин: Мэдээж автобус урсгал сөрж ирээд мөргөлдсөн байна шүү дээ. Автобусны жолооч цуваанд явж байж гүйцэж түрүүлдэг авор хийх нөхцөл үүссэн байнашдээ. Жижиг тэрэг замаасаа гараад унах хугацаа олдоогүй биздээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 02:38:19
    Зочин: Мэдээж автобус урсгал сөрж ирээд мөргөлдсөн байна шүү дээ. Автобусны жолооч цуваанд явж байж гүйцэж түрүүлдэг авор хийх нөхцөл үүссэн байнашдээ. Жижиг тэрэг замаасаа гараад унах хугацаа олдоогүй биздээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 01:26:52
    Зочин: Хурд хэтрүүлж хүн алчаад бас өөр хүнрүү чихэхээр яриа өгөөд сууж байдаг. Хогийн гар байна дөө. Эр хүн шиг бай. Чиний шоронд суух хугацаа яахав, 2 хүн нас барчихсан байна. Нэмээд өөр жолооч хэрэгрүү түлхэх гээд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 01:24:11
    Hvnii vnergvi ergvv malnuudad zoriulaw.: Hvn hvnee baichihsan horwoo ymdaa.ta nar muusain golognvvd zow unshichij chadhgvi bj neg taliig barimtlaad yahweedee.alphard hurdan ywsan udaan ywsaniig nvdeeree harch chiheeree sonsson ymuu ergvv dagznuud min.ugaasaa l mongoldoo eelgvi lalriin awtobusnuud.Zamiin baidal muu bhad ter ih tsuwaag ywuulj bdag vnen hariutslaga gej algadaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 00:19:35
    Зочин: Хайран сайхан залуус сургалтанд суух гэж явсан бол залуухан хүмүүс байна. Хүн хүнээрээ дутдаг хорвоо. Ард нь үлдсэн гэр бүл үр хүүхдэд нь гүн эмэгнэл үзүүлье. Наад төмөрнүүд чинь яахавдээ дахиад олдоно. Хүний амь, хүний хань ижил, хүүхдүүдийн аав ээжийн юугаар ч нөхөхгүй. Хариуцлага маш сайн тооцох хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 23:15:19
    Баяр: Цувааг зогсож өнгөрөөх заалт бий шүү...яиар харамсалтай юм бэ.асар их үнээр авч байгаа автобуснуудаа вагоноор авч болоогүй юм байхдаа шалтай зардал гарахгүй шдээ..тэр байтугай мөнгө идэж байж..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 23:11:03
    anjela: замын үүд уб ын хооронд явдаг тэр тусмаа альфардынхан маш их хурдтай явлаг нилээн хэд суусан аймаар бсан шүү…
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 23:03:50
    Отгоо: Наад Альфардууд чинь байнга хурд хэтрүүлж аваар байнга л гаргаж байгаа ш дээ, битгий үйлчилүүлэл дээ, амь насаа дэнчин тавиж эрсдэлтэй зүйл хийхээ л иргэд болчихвол аяндаа алга болно.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 19:14:56
    Банзрагч: Замийн үүд чиглэлд яавж байгаа машинууд гэрлээ шилжүүлхэн шилжүүж байнлээ тэхдээ том жижиг байнга явдаг машинуудан их гэрлээ солбиж яанзалсан байнлээ жишээ нь ойр дээр тавихад оорийнхн талын гэрэл холдээрээ. Тээврийн цагдаан ажилаа хиймээр бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 19:13:29
    Фцццдд: Энэ муухай хар юмнуудыг Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ойн баярын өдөр төв талбай дээрээ нүүгэлтүүлээд байсан нь МАН ын тэнэгийг Хятадын бодлоготойг харуулсан даа. Монгол төр ийм ой санамжгүй дүнхүүржх ч гэж дээ л гэж бодож суулаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:29:02
    Nergui: Aimaar hurts gerel tavitsan huurtsun heden nuhduud bga
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:19:26
    З: Гэхдээ автобус урсгал сөрөөгүй юм бол алфард яаж автобустай мөргөлдөх вэ. Тэгээд бүр дунд нь явж байгаа автобустай. Энэ хүн худлаа яриагүй байх аа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:14:15
    Иргэн : ХҮНД ХЭЦҮҮ ЗҮЙЛ БОЛЖЭЭ ХҮН ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ БОЛОХЧ ИЙМ ҮЕД БУРУУГ ХҮНРҮҮ ТҮЛХЭЖ БОЛОХГҮЙ Б ХАА ТА ЦУВАА ГЭЖ МЭДСЭН БОЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ЁСГҮЙ ЗОГСОЖ ӨНГРҮҮЛЭХ ДҮРЭМ БИЙ ЦУВААНД ЯВЖ Б ГА МАШИН ГҮЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙДГҮЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:01:05
    Иргэн: ДҮРЭМ ГЭЖ НЭГ ЮМ БИЙЛ ДЭ ЦУВАА ЯВЖ Б НА ГЭЖ МЭДСЭН БОЛ ЗАМ ЧӨЛӨӨЛӨӨЛ ЗОГСОХ ЁСТОЙ ХАРАГДАХ ОРЧИН МУУ БАЙСАН ГЭХ ХУУЛЬ ТОГТООХ БИЗ ЭЭ БИ БОЛ УУЧЛААРАЙ Л ГЭМЭЭР ЮМ САНАГДАЖ Б НА ЦУВАА ГЭЖ ЗААВАЛ ЗАРЛАХГҮЙЛ ДЭ ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТ УРД НЬ ЯВСАН БАЙЛГҮЙ ДЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:57:05
    Byambaa: Энэ саарал автобус бол цуваанд явсан ч 70 дээш гардагүй энэ замын үүдын алфардууд бол зүгээр аймар явдагын байна лээ доод тал 100 тэгээд тэрнээс дээш арай л явдын байна лээ тэгээд гэрэл бол хурц өөдөөс бол гэрлээ шилжүүлнэ гэж байхгүй ер нь бол өөрсдөө энэ хулгайн тээвэр хийхдээ постоор гарахдаа дандаа тойрж гардаг тэгээд постоор гарсан бол цаг минутаар хөөгөөд доороо гараад ирэх байх даан ч дэндүү явна хайран сайхан хүний амь нас үнэхээр харамсмаар хурд хэтрүүлээгүй бол ийм асуудал гарахгүй харамсалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:49:31
    Док: Цуваанд явж байсан техник гүйцэж түрүүлнэ гэж юу байхав дээ бадмаа минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:49:06
    Byambaa: Энэ саарал автобус бол цуваанд явсан ч 70 дээш гардагүй энэ замын үүдын алфардууд бол зүгээр аймар явдагын байна лээ доод тал 100 тэгээд тэрнээс дээш арай л явдын байна лээ тэгээд гэрэл бол хурц өөдөөс бол гэрлээ шилжүүлнэ гэж байхгүй ер нь бол өөрсдөө энэ хулгайн тээвэр хийхдээ постоор гарахдаа дандаа тойрж гардаг тэгээд постоор гарсан бол цаг минутаар хөөгөөд доороо гараад ирэх байх даан ч дэндүү явна хайран сайхан хүний амь нас үнэхээр харамсмаар хурд хэтрүүлээгүй бол ийм асуудал гарахгүй харамсалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:45:44
    зочин: өмнөх ирсэн автобусын хоёр цуваатай таарч л явсан.тэгэхдээ гүйцэж түрүүлнэ гэсэн ойлголт байхгүй юм байна лээ !!! Ер нь бол замын үүдийн тэндэрт явдаг алпарднууд аймаар явдаг юм байна лээ !!!хажуугаар зүгээр л сүр сүр гээд давиж байдаг юм билээ !!!Алсдаа болгоомжой явахгүй бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:21:16
    Зочин: Нэгдсэн цуваанд яваа жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийх хурд хэтрүүлэх гэж бхгүй мань нөхөр арьсаа хамгаалж бга ер нь ер энэ тээндэрт явдаг шулаачддад итгэж суулт бхгүй наадуулдаг чинь зорчигч зүгээр мөнгөл харагдана би хүн ачиж яваа гэж бодохчгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 16:59:45
    Зочин: Альфард маш хурдтай явж байсан гэж доор хүмүүс бичсэн байна. Цагдаа нар нь шалгаад эцсийн шийд гарах байх.Вокзалын орчны Замын-Үүд, Дархан, Эрдэнэтийн машинууд урсгал сөрж машинаа тавьдаг сөрж бас их явдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 16:48:31
    Зочин: Автобус яавч цуваанаас зүгээр байж гарахгүй. Өөрийгөө хамгаалж ярилцлага өгч болохгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 16:20:45
    Зочин: Цагдаа хариуцаж явсан юм бол хариуцлагатай бхгүй яасан юм бэ Үнхээр хайран бна сурч боловсрох ажиллах амьдрах ид сайхан насанд нь хайран залуусаа хариуцлагагүй бдлаар алддаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 15:46:19
    бёбсб: Орон нутгийн хот хооронд явдаг альфардууд бол нисдэг авс гэдэг нь үнэн шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 15:04:16
    ккк: Цуваатай зөрж болдоггүй гэж хэн хэлээд байнаа, тийм дүрэм журам байхгүй, гүйцэж түрүүлсэн ч биш эсрэг эгнээнд зөрж явсан байна шдэ малнуудаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 14:59:58
    новш: Нөгөө хэдэн автобусаа аятайхан ч оруулаад ирж чадахгүй, тэр автобус барьсан жолооч яг D ангилалын үнэмлэхтэй юу, микро барьдаг байсан жолооч автобус барьж машиныг маань араас нь мөргөж будаа болгож байсан, араас олон машин автобустайгаа сүлжээл ороод ирсэн дэ, автобустай галзуу новшнууд мөрөөрөө яваа хүмүүст дандаа гай болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 14:41:07
    Зочин: Элий балай хар алнууд минь хөөөе Автобус замын үүдээс Алпард нь улаанбаатар с гэж уншиж ойлгож чадахгүй байж алараад бхын алнууд чинь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 14:24:38
    иргэн: Автобус хальттрч гулгасан юм болуу том оворын автобус тээврийн жолооч маш их ур чадвартай мэргэшсэн жолооч бх хэрнгтнй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 13:06:27
    Зочин: Хуучин хаягдал Альфард унаж явж арай сагсуу дээрэлхүү явдаг шүү ялангуяа маш хурц гэрэлтэй огт шилжүүлэхгүй автобус урсгал сөрсөн ч гэсэн аюулгүй байдлаа хангаж цаг агаарын нөхцөл байдлыг үзээд зогсох хэмжээний хурдтай яваад цувааг өнгөрүүлэх ёстой шдээ сагсуурч давхиад ийм байдалд хүрч бна шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:51:16
    нямсүрэн: за даа. энэ автобус иргэддээ ивээлгүй нэг л шинжгүй боллоо шүү. цуваагаа өдөр гаргахгүй дээ. сайхан залуус. хайран амь. буруутанг мэргэжлийн хүмүүс нь олно биз дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:50:25
    Miigaa: Saihan uleedeg gulchgii ve tsuvaagaar yvtsan avtobus yahaaraa negniigee guitsej turuuldiin naad alifardiin shunal uud chini Hurd hetruulj yvaal hun altsan hund gai boltson baina shuu er ni bol alifardiihan asar shunal tai muuhai humuus shuudee gants uchuuhen joohon yum l 5 k geel bj baidag novshnuuddaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:46:40
    Zochin: Хэрвээ үнэн бол автобусны жолооч үүрэглэсэн байх л магадлалтай.Аягүй бол нойр муутай очсон жолооч нарыг шууд замд гаргасан байх.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 10:59:42
    Зочин: Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг ямар ч чухал тоног төхөөрөмж байхгүй, нарийн шинжилгээ хийх боломжгүй. Аль болох л хүнээ хурдан хот руу авчирсан нь дээр дээ. Цус шээсний шинжилгээ аваад, хүчилтөрөгч залгавал их юм шүү. Бүхэл бүтэн аймгийн нэгдсэн эмнэлэг байж тархинд нь цус харваад очиж байхад зүгээр байна гээд явуулчихдаг газар.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 10:58:20
    Zochin: Arai denduu bishuu ene hot hoorondin mashinuud hurdtai yawna tanid 2 ami bhgui gedegyg , ami uregsegin ard hichneen hun onchirj zowj uldehiig medej bnu zawaan nowshnuud neg bol uwrd hetruule neg bol mahshiniiha ayulgui bdliig hangahguu yawjna hairan saihan zaluuchuud um mani badmi hum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 10:52:11
    Шаадаг 5: Автобус урсгал сөрсөн гэдэг нь зурган дээрээс нь харагдаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 10:47:12
    Зочин : Нэг нь урдаас ирж бна нөгөөх нь Улаанбаатараас замын үүд рүү явж бна гүйцэж түрүүлэх ойлголт бхгүйштэй урсгал сөрсөн бол автобусны буруу болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 03:54:41
    hi5: шаадаг лалар вэ,цуваанаас гарч гүйцэж түрүүлнэ гэж юу байдгийн,пизда 2 хүн алчаад автобус руу бухаж нтр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 00:23:43
    Zochin: Haramsaltai yumaa gehdee shuniin tsagt zamiin vvdiin chigleld taxind ywdag heden alipard nii gerel hol oir ni medegdehgvi mash tod led gerltee uuruu l bolj baiwal boloo gesen bodoltoi huwia bodson busad joloochiin ayulgvi baidaliig bodoogvi gerel tawisan heden alipard mashin dawbidag yum bilee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 22:53:12
    Зочин: Камерийн бичлэг нь байгаа байлгүй дээ, автобусанд 8 камертай гэсэн шүү дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 22:49:53
    zogii: buruugui bj yu umguulugch bei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 22:48:26
    Мөөгий: цуваа явж байвал замаа чөлөөлж цуваа өнгөрсний дараа хөдөлгөөнд оролцдог биздээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 22:21:48
    Отгонбаяр: Ямар харамсалтай вэ 2 сайхан залуу альпардийн жолооч энэ залуу ч гэсэн тэр эмчлүүлж байгаа залуучууд цагдаагийн байгууллага үнэн зөв өршөөлтэй энэржнгүй хандаасай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 20:54:51
    зочин: за тэгээд алфхард, такси гээдл байхын хот хоорондод такси үйлчилгээ гээ байдаггүй байгаа шүү!!!!!! хулгай нь тээвэрл байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 17:31:05
    sdfdsf: ene jolooch ******** nootoi yarij baina daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 16:01:09
    Хоёр талтай байгаа: Автобусны жолоочийг болон цуваанд явж байсан бусад хүмүүстэй нь бас уулзаад ярилцчих.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 14:56:42
    Арай ч дээ: Цуваанд яваа машин нэгийгээ гүйцэж түрүүлэх эхргүй, ёсгүй эсрэг урсгалд яваа машин аьтобусыг гүйцэж түрүүонэ гэж байх уу???? АЛФАРД нь Замын-Үүд рүү явж байсан гэж байна шдэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 14:55:08
    тулга: харамсалтай хайран амь замын үүдийн альпард нарыг цэгцлэхгүй бол дан шөнө явна ар араасаа хурц гэрэлээр сөрж орж өөдөөс яваа машинд хүндрэл учруулна вокзал дээрээс хүн авсан өөр жолоочийг ниылж зодно дугуйг нь шивнэ даамаа Монголоо гээд нэг нөхөр бна 9377 цагаан альпард нэг настай хүнийг хурц гэрлээр шарж нүх дайруулж араас очоод хэлсэн явж чадахгүй бол гэртээ унтахгүй гэж хөгшин хүнийг загнана тэгээд бид тэндэр гэнэ ямар юмны тэндэр бхав дээ үхэх гэж давьхаж 2 шанд ороод хурд хэмжинэ гээд зогсоно зогсож л бж буудах шаардлага юу бхав замын үүдийн цагдаад хэлээд ч тоохгүй хотых ныг л маяглана
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 14:47:27
    тулга: харамсалтай хайран амь замын үүдийн альпард нарыг цэгцлэхгүй бол дан шөнө явна ар араасаа хурц гэрэлээр сөрж орж өөдөөс яваа машинд хүндрэл учруулна вокзал дээрээс хүн авсан өөр жолоочийг ниылж зодно дугуйг нь шивнэ даамаа Монголоо гээд нэг нөхөр бна 9377 цагаан альпард нэг настай хүнийг хурц гэрлээр шарж нүх дайруулж араас очоод хэлсэн явж чадахгүй бол гэртээ унтахгүй гэж хөгшин хүнийг загнана тэгээд бид тэндэр гэнэ ямар юмны тэндэр бхав дээ үхэх гэж давьхаж 2 шанд ороод хурд хэмжинэ гээд зогсоно зогсож л бж буудах шаардлага юу бхав замын үүдийн цагдаад хэлээд ч тоохгүй хотых ныг л маяглана
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 12:35:58
    zochin: hairan saihan 2 zaluu abtobus alipart 2 ch yaahyy tumur. huduu oron nutgiin zamd ubj bgaa buh mashin solyoltoi ayulgui hundeleltee ubj baigaachaa uheh gj bgaam shig hurdan ubna zarim n bur uheh gj bgaam shg guitsed turuulne hajuugaar shahna urdaas orj irchih geed ubna buur neg hulduu malnuud ih baidag mongoliin zam ymar bilee unaj ubaa mashinuud chn yamae bilee naad tavisan gerel chin yamar bilee baigaliin helj irehgui tsag uzegdel deerees n tsasan shuurgta gd l zarlaad baihad garaad l ubna tsasaar suurj uzegdeh orchin haragdhgu bhd l ubaad bna halitrgaa gulgaa ih baihad ch gsen gazluu soliotoi hun shg ubna er n buh mashin joloo barij bgaa bugd anhaaral bolgoomjtoi soyoltoi neg negndee hundleltee ubj baigaach ta nariin ene tevcheerguu uhaangui ongiroo yaarsan henegui toodguu uildelees chin bolj uchnuun hunii altan ami nas eruul mend ed hurungu ugui bolj bgaag yaagaad uhaardgui teneguud bdg bnaa. ene abtobusnii jolooch ch gsen alpardnii jolooch ch gsn tsasan shuurga shuurj bhd udaan ubj ayulgui baidluuldaa hangah baisan ym
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 12:32:43
    Энхболд.х : Энэ замаа жаахан өргөн болгооч,эсвэл 2 эгнээ болгооч,осол аваар тасрахгүй баййна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:58:28
    Нэргүй: улсаас татаас авахгүй амьдрахын төлөө зүтгэж байгаа хүмүүс үхэл хагацал , сэтгэлийн шаналалтай хэцүү байгаа. Хол замд заавал ээлжийн жолоочтой, зохион байгуулалт сайтай, сахилга баттай байхыг хаана хаана анхаарах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:50:42
    hi5: Муу лалар одоо худлаа шааж бухаж байна өөрөө очиж мөргөчихөөд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:02:40
    иргэн: хэдий цуваа болсон ч гэсэн ээлжийн жолоочтой явуулах хэрэгтэй замын урт нь ээлжийн жолоочтой явах ёстой .энэ хол замд цуваагаар явна гэдэг их хэцүү нойр хүрнэ шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:01:56
    uk: Hend yuch tohioldoj medne hen negniigee haraaj zvhej vzen ydah hereggvil boluu tsuwaand ywj bj ursgalaa suruud ywj b.dag ter awtobusnii joloochiinl buruushtee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:00:59
    uk: Hend yuch tohioldoj medne hen negniigee haraaj zvhej vzen ydah hereggvil boluu tsuwaand ywj bj ursgalaa suruud ywj b.dag ter awtobusnii joloochiinl buruushtee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:26:23
    Ш: Автобус нарын жолооч ер нь тэнэг юм шиг явдаг ш дээ би болж байвал бусад нь хамаагүй гээд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:25:03
    Зочин: Хүний мууг үзэх гэж байгаа биш наад альфардууд чинь би би гээд дандаа дайрч явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:18:13
    Бак: Тэр таксинуудыг явж бгаа гэж 120 оос дээш нойр хоолгүй.Замын камеруудыг сүлжээд шороон замаар тойроод тойроод гараад явчих юм.2 камерын хооронд л харагдахгүй явах ёстой гээд буудаж бх бололтой юмаа.Аймшигтай.Ингэж буудаж яваад хүн алаа бх л даа.Цуваанд яваа автобус юу гэж гүйцэж түрүүлэх юм.Бараг автобусны жолооч үхчихвэл цэвэр мултарчих юм бодож бгаа дурак биз.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:18:08
    Бак: Тэр таксинуудыг явж бгаа гэж 120 оос дээш нойр хоолгүй.Замын камеруудыг сүлжээд шороон замаар тойроод тойроод гараад явчих юм.2 камерын хооронд л харагдахгүй явах ёстой гээд буудаж бх бололтой юмаа.Аймшигтай.Ингэж буудаж яваад хүн алаа бх л даа.Цуваанд яваа автобус юу гэж гүйцэж түрүүлэх юм.Бараг автобусны жолооч үхчихвэл цэвэр мултарчих юм бодож бгаа дурак биз.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:13:38
    Зочин: Яг үнэн үнээ буулгаач.Төмөр замын зорчигч тээврийн үнэ адил болохоор такси руу хошуураад бн.Дээрээ идэхээс ард түмнээ боддог хулгайч алга
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:11:52
    Иргэн : Төмөр замын зорчигч тээвэр үнээ буулгаач такситай үнэ чинь адилхан болохоор зорчигчид такси руу хуйлраад бн.1 муу хурган дарга нар нь хөрөнгө идэхээр яаж ашигтай ажиллах юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:59:53
    Ган: Тэр чиглэлд солиотой галзуу юм шиг л давхицгаадаг шд. Нээх өөрийгөө өмөөрөөд байх хэрэггүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:39:25
    б: ХҮНИЙ АМЬ АВЧААД БИ ДҮРМЭЭРЭЭ ШААСАН ГЭХИЙН ЛАЛАР Ч, ТА НАРЫН ҮХЭХ ГЭЖ ЯАРЧ ЯВДГИЙГ Ч БҮХ ЗОРЧИГЧИД МЭДНЭ Ш ДЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:38:19
    Иргэн: Бурхан минь . Хүний амь эрсэдсэнд л харамсаж байна. Автобусны жолооч ч бай,машины жолооч ч бай хэн хэн нь болгоомжтой явах хэрэгтэй юмдаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:17:15
    Г: Ингэхэд чи хүн тээвэр хийх эрхтэй бил үү? Такси үйлчилгээний стандартад буруу жолооний хүрдтэй тээврийн хэрэгсэл явахгүй гэж заасан байдаг. Чи мөнгө олох гэж улайрч яваад хүн алчихлаа. Хулгайн алпардуудаа анхаармаар юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:02:39
    Иргэн: Говьсүмбэр Сайншанд Замын үүд гээд тээврийн алпард таксинууд цагаа бүртгүүлж явдаг болсон 80-с дээш гаргахгүй явдаг юм бнлээ. Гарсан цаг осол болсон цаг харьцуулахад тодорхрй шдээ .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:00:40
    Гуц: Битгий солиор хүн тээвэр хийж байхдаа асар болгоомжтой байх хэрэгтэй..... чиний л буруу шүү дээ чөтгөрт хөөгдсөн аятай л давхидаг шүү дээ та нар..... авто тээврийн төв газар хүн тээврийн машинуудад хатуу анхаарах хэрэгтэй шүү..... хурд 70 аас ихгүй байх ёстой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:00:28
    Ххх: Цасанд зам ганц эгнээ шиг болсон байгааг ,цуваа явж байгааг тоохгүй хар эрчээрээ орж л дээ.Өөрөө үхэхгүй хүний үрс алчихлаа .Хөгийн жолооч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:45:30
    Гонгор: Дорноговь, Өмнөговийн таксинд явдаг хүмүүс үхэхээ мэдэхгүй л явдаг бас гэрэл нь нүд сохлом хурц байдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:35:28
    Хх: Буруутан нь хотын дарга Энэ хэдэн автрбусаа авчирах гэж улайраад эцэст нь хэд хэдэн айлын амьдралыг самарлаа Амь биш заяа биш үхсэндээ улайраад байгаа новш вэ Нойр хоолгүй жолооч нарыг ажиллуулж байгаагын үр дагавар Новш чинь үүрэг өгөөд л хийх ёстой гээд шахаад байж ийм асуудалд оруулж бгаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:35:27
    Хх: Буруутан нь хотын дарга Энэ хэдэн автрбусаа авчирах гэж улайраад эцэст нь хэд хэдэн айлын амьдралыг самарлаа Амь биш заяа биш үхсэндээ улайраад байгаа новш вэ Нойр хоолгүй жолооч нарыг ажиллуулж байгаагын үр дагавар Новш чинь үүрэг өгөөд л хийх ёстой гээд шахаад байж ийм асуудалд оруулж бгаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:35:04
    Зочин: Улаан галзуу цагаан солиотой давхиж байж хайран 2 залуугийн амь насаар тоглолоо малаа.цуваанд яваа автобус харахгүй бнуу эргүү минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:19:25
    Нэргүй: Зам нь цасанд боогдоод ганцхан эгнээгээр цуваа гарч бхад өөдөөс дайрч орчихоод автобус урсгал сөрсөн энэ тэр гээд өөрийгөө өмөөрөх шалтаг хайгаад байгаа юм уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:16:41
    Нэргүй: улаан галзуу давхиж явсныг олон хүн харсан шүү битүү цас бужигнасан үзэгдэх орчингүй болсон зам руу 100 гаран миллтэй давхиж орж 2 хүн алчаад бас өөрийгөө өмөөрөөд бгаа юм хаашаа юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:11:21
    Иргэн: Автобусны жолооч нь эрүзл явсан уу яагаад хамгаалалтай цуваанд явж байж нэгнийгээ гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж бусдад гай болов сайн шалгах хэрэгтэй л юм бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:06:54
    Нэргүй : Жолооч та заавал цагдаагаар хэлүүлэлгүй мэдэх л дүрэм шүү дээ Цувааг өнгөрүүлж байж явахаа Харин та бол шунал чинь хатгаж одоо хаана юу гэж хэлэхээ сайн бэлдсэн байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:06:18
    Нэргүй : Жолооч та заавал цагдаагаар хэлүүлэлгүй мэдэх л дүрэм шүү дээ Цувааг өнгөрүүлж байж явахаа Харин та бол шунал чинь хатгаж одоо хаана юу гэж хэлэхээ сайн бэлдсэн байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188