• Өнөөдөр 2024-05-04

О.НАРАНЗУЛЫН ААВ Р.ОТГОН-УЛААН: ОХИНОО ОЛОН УЛСЫН МАСТЕР, ИХ МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАХАД НЬ БАЯРЛАСАНДАА УЙЛЧИХСАН

2023-12-16,   1209

      "World Memory Sports Council" байгууллагаас зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саняа хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд анх удаа оролцсон Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн  сурагч О.Наранзул 14 насандаа Олон улсын мастер, Их мастер цолны болзлыг давхар хангасан билээ.

 Бид түүний аав Р.Отгон-Улаантай ярилцлаа.

-Сайн байна уу. Танай гэр бүлд баяр хүргэе, та баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Охиноо Олон улсын мастер, Их мастер цолны болзол давхар хангасан тухай сонсоод, тэсэлгүй баярын нулимс унагасан. Аав хүнд үр хүүхэд нь сайн явахаас илүү баяртай зүйл гэж байхгүй шүү дээ. Охиноороо болон багш нараар нь маш их бахархаж байна. Ганцхан жилийн дотор ийм амжилт гаргана гэдэг амаргүй шүү дээ.

                “Жижигхэн зүйл дээр сандраад алдаа гаргасан, илүү их амжилт гаргаж чадах байсан” гээд өөрөө бага зэрэг сэтгэл дундуур байх шиг байна лээ.  Өөрөөсөө хэд дахин ах, эгч хүүхдүүдтэй өрсөлдсөн болохоор аргагүй туршлага дутсан байх гэж бодож байна. Гэхдээ минйи охин сайн байсан. 

-Ой тогтоолтоор хичээллэх болсон түүхээс нь яривал?

                -Хоёр жилийн өмнө манай Багануур дүүрэгт “Монголын оюун ухааны академи” нээгдсэн юм. Тэгээд охин маань “Би энд сурмаар байна” гээд л эхэлж байсан даа.

-Охиныхоо талаар яриа дэлгэвэл?

                -Манай том охин  жаахан байхаасаа л аливаа зүйлд өөрийгөө сорьдог, хичээнгүй хүүхэд байлаа. Одоо  гурван дүүгийнхээ хичээллийг зааж, зөвлөнө. Спорт, урлагаар ч сайн хичээллэдэг, сурлага сайтай хүүхэд. Зан аашны  хувьд маш нээлттэй, нийгмийн ажилд идэвхтэй. Багануур дүүргийн Өргөө соёлын төвийн бүжигчин байсан. Бас илтгэх урлагаар хичээллэдэг, 2-8 дугаар анги хүртлээ ангийн дарга хийсэн.

  Эхнэр бид хоёр “Тийм сургалтад яв, хичээлээ хий” гэж шахаж шаардаж байсан удаагүй. Өөрөө “Тийм сургалтад явах гэсэн юм аа. Та хоёр төлбөрийг нь төлж чадах уу” гэж асуудаг. Тэр бүрд нь дэмжээд, “Чи өөрөө цагаа зохицуулж чадах юм бол яв” гэдэг.

-Ирээдүйн мэргэжлийнхээ талаар тантай ярилцаж байна уу?

                -Охин минь ирэх жил ахлах ангид орно. Гадаадын сургуульд сурах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Одооноос бэлдээд л дэлхийн том том сургуулиудын нэр хэлээд л байгаа. Нийгэм рүү чиглэсэн  мэргэжлээр суралцана талаар ярьж байсан.  Ер нь охин маань насандаа баймгүй биеэ даасан, том зорилготой. Өөрөө хичээж байхад нэг  өдөр хүрчихсэн байна байх гэж бодож явдаг даа.

-Охиндоо хандаж хэлэх үг байна уу?

                -Хайртай шүү, улам их хичээгээрэй. Аав, ээж хоёр нь үргэлж бүх боломжоороо дэмжих болно гэж хэлмээр байна. 

 


О.НАРАНЗУЛЫН ААВ Р.ОТГОН-УЛААН: ОХИНОО ОЛОН УЛСЫН МАСТЕР, ИХ МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАХАД НЬ БАЯРЛАСАНДАА УЙЛЧИХСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-19 19:20:54
    Лавлаа: Бахархаж байна. Гайхамшигтай АМЖИЛТ!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-16 12:35:47
    S: SEKSEER80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-12 12:31:02
    Z: Bi bas bayarlaad uilchihsan. Ene tanihgui ch Aguu ohind amjilt.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-12 12:30:24
    Z: Bi bas bayarlaad uilchihsan. Ene tanihgui ch Aguu ohind amjilt.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-12 10:52:59
    иргэдолон түмэн: Ийм амьтадаа харахлаар үнэхээр бахархаж нэг хононгч гэсэн амьд байх юмсан гэж баярлах юм,Наранзулдаа болон ийм хүүхэд төрүүлэж монгол улсын нэрийг дэлхий дахинд өргөн мандуулсан аав ээжид нь баяр хүргэе?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188