• Өнөөдөр 2024-05-05

ДУУЧИН Ж.ТУЛГАА: НУТГИЙН АЯЛГА, ӨВ УЛАМЖЛАЛАА ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭХ Л МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО

2023-11-17,   1159

       Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Жаваагийн Тулгаатай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 24-нд “Елдэн салхи” хэмээх анхны бие даасан  уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийхээр зэхэж байгаа билээ.

-Сайн байна уу, юуны өмнө анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл нь хэр хангагдаж байна вэ. Завгүй өдрүүд өнгөрч байгаа ч догдлол дүүрэн байгаа болов уу?

            -Сайн байна уу. Дэлхийн даяар тархан суурьшсан монгол ахан дүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Анхны тоглолт болохоор ч тэр үү, догдлоод хоног тоолон хүлээж байна. Тоглолтын бэлтгэл ажил жигдрэх шатандаа явж байгаа.

-Тоглолтын нэр их өвөрмөц санагдлаа, елдэн салхи гэж ямар утгатай үг вэ?

            -Тал бичээч Да.Жаргалсайхан ах минь “Елдэн салхи” дууны минь үгийг бичиж өгч байлаа.

"...Чивчин хуугих елдэн салхи

Чилгэр талын дааган дэл годгононо

Чийгтэй шүүрмэг сэврээж

Чисчүү лавшиг дээр дөшнө

Елдэн салхин..." гээд мартагдсан үгнүүдийг сэргээж, оруулсан байдаг юм. Елдэн салхи гэдэг сахилгагүй сэргэлэн гэдэгтэй утгыг илэохийлнэ. Би өөрийгөө яг тийм л хүн гэж боддог.

-Хэзээнээс дуучин болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн бэ?

             -Анх 1998 онд сургуулийнхаа урлагийн наадамд түрүүлж, дуучин болох мөрөөдөлтэй болж байлаа. Урлагийн наадамд орж байсан түүх минь их инээдтэй л дээ. Даалгавраа хийгээгүй болохоор багшаасаа айгаад, “Би урлагийн наадмын гоцлол дууны тэмцээнд оролцмоор байна” гэсэн юм.  Тэр үед тэгж хэлснээ хувь тавилан л гэж боддог доо.  Манай гэр сургуулиас дөрвөн километр орчим зайтай ч их хурдан гүйж очоод, ээждээ өргөмжлөлөө үзүүлж байсан юм даа. Тухайн үед медаль ховор өргөмжлөл өгдөг байлаа шүү дээ.           

       Үүний дараа Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторыг дуурийн дуулаач мэргэжлээр 2004 онд төгсөж байсан.

-Аялгатай ярьдаг хүүхдүүдийг дуулаачаар элсүүлэхгүй тал бий шүү дээ. Та хэрхэн Монгол Улсын Консерваторт тэнцэж байв?

             -Би аялгатай дээрээс нь бөөрөнхий хэлтэй байсан. Тэгээд багш нар маань “14 хоногийн дотор засахгүй бол элсүүлэхгүй шүү. Миний хүү өөр мэргэжил бодоорой” гэж байсан. Тэгээд л би гэдэг хүн дуртай юм болохоороо хичээсээр байгаад л долоо хоногийн дотор засаж байсан даа.  Ихэнх хүн засагддаггүй л гэж ярьдаг юм билээ. Одоо бол нутгийнхаа аялгаар дуулах дуртай. Мөн нутгийн аялга, өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх туйлын зорилготой л амьдарч байна даа.

-Та дуулах авьяасаа хэнээс өвлөв, дуучин болно гэхэд гэр бүл нь хэрхэн хүлээж авч байв?

            -Манай гэр бүлд мэргэжлийн дуучин хүн байхгүй ч сайхан дуулдаг хүн олонтой.  Өвөө минь сайхан дуулдаг, нутагтаа алдартай хүн байсан гэдэг. Манай ээж, аав хүүхдүүдээ сонирхсон чиглэлээр нь маш сайн хөгжүүлж, дэмждэг байсан. Үүнд нь маш их талархаж явдаг даа.

-Ойрад аялгаар дуулж эхэлсэн үеэ дурсаач?

           -Би төрсөн нутгийнхаа хөгжимт жүжгийн театраас ажлын гараагаа эхлэсэн. Ер нь орон нутгийн театрууд тухайн аймаг орон нутгийн хэл соёл, өв уламжлалыг хадгалж авч явахыг эрхэмлэдэг. Тиймдээ ч би ойрод аялгаар дуулж, бие биелгээгээ хийгээд явж байна. Ойрад аялгаар дуулахаар л сэтгэл уужраад сайхан байдаг юм.

-Таныг хөөмийлдөг гэж сонссон, хэрхэн сурч байсан бэ?

             -Зарим хүн итгэдэггүй ч би 14 хоногийн дотор сурч байсан. Тоглолтоор явах замдаа сонирхож, туршсаар байгаад л сурчихсан. Би ер нь сонирхсон юмаа оролдсоор байгаад л хурдан өөрийн болгодог.

-Ярилцлагын төгсгөлд тоглолтынхоо талаар товч мэдээлэл өгөөч?

                 -“Елдэн салхи” уран бүтээлийн тоглолтоо 2023 оны арваннэгдүгээр сарын 24-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийнэ. Тоглолтонд маань Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцохоос гадна МУГЖ Б.Сийлэгмаа, Б.Батбаатар, Ж.Эрдэнэдалай, МУСТА Ноён бондгор, А.Анхбаяр, Б.Чанцалдулам ,Л. Лхамрагчаа, дуучин Э.Амгалан нар ая дуугаа өргөх юм. Харин хөтлөгчөөр МУСТА  Ш.Баянмөнх,  Ж.Бурмаа, Тал бичээч Да.Жаргалсайхан нар оролцоно. Та бүхэн минь өргөнөөр хүрэлцэн ирээрэй.

-Баярлалаа.


ДУУЧИН Ж.ТУЛГАА: НУТГИЙН АЯЛГА, ӨВ УЛАМЖЛАЛАА ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭХ Л МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-21 14:22:46
    Ochirbal: Saihan zeedee anhniih ni uran bvteelin togloltond amjilt hvsie shildeg ni bolj gylalzaj ywaarai mini dvv udahgvi uulziyooooo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 22:12:13
    otgontsetseg: togloltond n amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 22:02:13
    Балжиннямаас: Дүүд амжилт хүсье.Нутгийн зон олон очиж үзнэ үү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 21:56:05
    Osohbayr Baljinnym : Ajil hodolmoriin ondor amjilt hvsii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 21:47:50
    Би байна аа дарваанаа : Хайртай шүү найздаа амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-17 21:47:04
    Найздаа амжилт хүсье : Уран бүтээлийн амжилт хөдөлмөрлөх тусам гялалзаж байдаг найздаа амжилт хүсье найзаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188