• Өнөөдөр 2024-04-26

Д.ЭНХТУЯА: Хөөрөгний даалин 20 сая төгрөгийн үнэ хүрч байна

2022-01-27,   6956

   Амьдралынхаа нэгэн жарныг оёж, хатгаж, урлаж өнгөрүүлсэн түүнийг уран хатгамалч Д.Энхтуяа гэдэг. Тэр зургадугаар ангийн сурагч байхаасаа Пионерийн ордны уран хатгамлын дугуйланд суралцаж, сонирхолдоо хөтлөгдөн, урлахуйн их ухаанд шамдсаар өдгөө 50 дахь жилтэйгээ золгож байгаа нэгэн. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор бид "Өөрөөс нь" булангийнхаа энэ удаагийн дугаарт Д.Энхтуяа хэмээх үйлч эмэгтэйг онцоллоо.

-Сайн байна уу, та. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор ажил их байна уу?

        -Сайн, сайхан өвөлжиж байна. Оёдолчин бид цагаан сар болон үндэсний их баяр наадмаар захиалга, борлуулалт их байдаг. Ихэнхдээ “Уран хатгамал” цахим хуудсын маань сургалтад хамрагдсан хүмүүс болон захиалагчид зоосон сүлжмэл, загасан нуруу оёулна. Мөн байнгын захиалагчид маань захиалга өгдөг. Сар шинийн баяр дөхөх тусам л өндийх завгүй ажил ихтэй болно шүү дээ. 

-Та уран хатгамал хэзээнээс хатгаж эхэлсэн бэ?

         -Анх 1973 онд Пионерийн ордны дугуйланд зүү ороох, хэрээсэн оёдол, зээгт наамал хийх зэрэг олон төрлийн хатгамлыг Монгол Улсын гавьяат багш, уран хатгамалч Б.Норолхоо багшаараа заалгаж байлаа. Би эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэрт гараад арав гаруй жил болсон байна. Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар 50 жил хатгамал хатгалаа. Тэтгэвэрт гараад үндэсний өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор урлангаа нээсэн. Энэ хугацаанд Монголдоо болон Англи, Унгар, Герман Улсад бие даасан үзэсгэлэн гаргалаа. Одоо өөрийн чадах, мэдэх зүйлээ бусдад зааж өгөхөөр цахим сургалт явуулж байна. Зүүх ороох, загасан нуруу оёх зэрэг үндэсний өв соёл болсон хатгамлаа бид зааж, түгээн дэлгэрүүлэхгүй, үлгэрлэхгүй юм бол мартагдах гээд байна. 

 

   -Та хэчнээн шавьтай болоод байна вэ?

-Би 7000 шавьтай, урландаа арав гаруй ажилтантай. Ажилчид маань хүмүүсийн хийж, зурсан даалинг битүүлэн оёно. Мөн загасан нуруу оёж, зоосон сүлжмэл сүлжинэ, зургаа зурна.

-Уран хатгамлын хэчнээн төрөл байдаг вэ. Анхлан суралцагч аль төрлөөс нь эхэлбэл арай хялбар бөгөөд хурдан сурах вэ?

       -20 гаруй төрлийн хатгамал бий. Зүү ороох, загасан нуруу, зоосон сүлжмэл, задгай хатгамал, зээгт наамал хийх зэрэг нь монголчуудын үндсэн хатгамлын төрөл. Хатгаж сурах гэж байгаа хүн бол дан оёдлын бэлдэц болон амархан хээтэй бэлдэц сонгон хамгийн хурдан оёлоо гэхэд 15 хоног, сарын хугацаанд оёдог. Цаашлаад нарийн утсаар оёвол жил болох зэрэг оёдлоосоо шалтгаалан дуусах хугацаа өөр. Сүүлийн үед эмэгтэйчүүд даалин оёх нь ихэссэн. Ялангуяа цар тахалтай хоёр жилийн хугацаанд гэртээ сууж байгаа эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй бүгд л ямар нэг юм оёж байна. Анх оёж эхлээд, гарын дүй сайжрахаар нарийн хатгаад эхэлнэ дээ. Хамгийн гол нь хатгамал оёход бүх оюун санаагаа төвлөрүүлэх, сэтгэлээ зориулах л чухал. 

-Хатгамалан урлал, ер нь манай гар урлал эрхлэгчдийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг гэх яриа олны дунд байдаг.  Хатгамал даалин яагаад өндөр үнэтэй байдаг талаар та хэлж өгөөч?

        -Бэлдэц болон оёдлоосоо шалтгаалан хатгамал даалингийн үнэ өөр. Хээтэй бэлдэц 40 мянга, амьтантай бэлдэц 60 мянга бөгөөд дотроо утас, зүү, эмжээр, дотор бүх зүйл нь орсон байгаа. Харин бүрэн хатгамал бэлэн даалин 20 сая төгрөгийн үнэд хүрэх нь ч бий. Зургаагаас долоон сарын хугацаанд зоосон сүлжмэлийн гараар сүлжиж, загасан нурууг нь оёх, дээрээс нь чимэглэх нарийн утсаар оёх, өнгөө уусгах зэрэг бүх ажиллагаагаа багтаж, бусдаасаа илүү ур, хөдөлмөр шаарддаг учир үнэтэй байдаг. Манай гол худалдан авагчид бол бизнес эрхлэгчид. Учир нь, бизнес эрхлэгчдээс оёж суух завтай хүн байхгүй шүү дээ. Хатгамалын үнэ цэнийг мэддэг, ойлгож, хүндэлдэг хүмүүс үнэд ач холбогдол өгөхгүй худалдаж авдаг нь сайхан юм даа. 

-Та хээний ном гаргасан байна лээ. Хээ бүр ямар нэгэн бэлгэдэлтэй гэдэг шүү дээ. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?

          -Хүмүүсийг хээ зурж сургах үүднээс таван цуврал хээний ном гаргасан. Дөрвөн бэрх, хадаг, өлзий хээ, хаан, хатан сүйх, таван нүдэн, үүлэн, усан хээ гэж байна. Хадны сүг зураг, бөх, эрийн гурван наадам, жаргалын найман морь зэргийг оруулан зурж болно. Мөн бэлгэдлийн утгыг агуулаад шинээр зохиож ч болно. Өлзий хээ гэхэд аз жаргал, эрүүл энхийг бэлгэддэг бол хаан, хатан сүйх залуусыг эв найрамдлыг бэлгэднэ. Манайх даалингаас гадна даллаганы уут, бүс зэрэг хатгамлаар хийж болох бүх зүйлийг урладаг. 

-Оёдолчид, хатгамалчдыг төрөөс ямар нэг хөнгөлөлттэй зээлээр ч юм уу дэмждэг үү?

            -Үнэнийг хэлэхэд ямар ч дэмжлэг байхгүй. Бид үзэсгэлэн гаргах боллоо гэхэд байрлуулах талбайн түрээс, худалдагчдаа өгөх цалин гээд санхүүгийн тал дээр асуудал үүснэ. Үүнийгээ тооцоолоод зарах бүтээгдэхүүнийхээ үнийг гаргаж, худалддаг. Түрээс, бусдад өгөх цалин зэргээс шалтгаалаад өмнө нь зарж байсан үнэ дээр хэдхэн төгрөг нэмэхэд л иргэд "Ямар үнэтэй болчихсон юм бэ. Тийм үнэтэй байсан биз дээ" гээд авахгүй байх нь элбэг. Ийм эрсдлээс болоод ашиг олох нь битгий хэл өрөнд орох тохиолдол ч цөөнгүй. Тиймээс томоохон баяр, наадам, нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр түрээсийг нь 100 хувь чөлөөлдөггүй юмаа гэхэд нэгдсэн байдлаар хөнгөлөлт үзүүлдэг бол маш сайхан байх сан. Бид ч ур ухаан, хөдөлмөрөө зориулж хийсэн бүтээгдэхүүнээ арай хямд үнээр зарж, олон хүнд хэрэглүүлээд сэтгэл ханамжтай байна шүү дээ. Ер нь л гар урлал, оёдол, хатгамал эрхлэгчид бор зүрхээрээ л зүтгэдэг дээ. 

 -Ярилцлага өгсөнд танд баярлалаа.

           -Намайг зорьж, урланд минь зочилсон та бүхэнд баярлалаа. Танай сайтын уншигчдад удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлье.


Д.ЭНХТУЯА: Хөөрөгний даалин 20 сая төгрөгийн үнэ хүрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-10 21:51:13
    Цэндсүрэн: Жүнжүүтэй их адилхан бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-01 17:14:39
    Jargal: Arail xairtsaa muutai unxeer sonin zantai 20000 xavtaganii beldets avj baixad aytaixan yum xigeed ogcnixgui unxeer sonin ter mongo nadd amarxan oldoxgui zoriod ocnood avxad zuragana xacnin bas unxeer zarj baigaa zuildee setgeliin xaruitslaga baixgui xund yucn zarsan yadiin gej boddiimu yadiin unxeer sonin gazar bna lee surgalt gej xogiin surgaltaar xunee mongoo avlaa tigeel tag cnig barag ooro ocnij baij neg zaalgasan bolno iim xumuusees bitii yum avaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-15 11:15:05
    Зочин : Харах царайны шуналын тулам болсон шулам чавганц бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-31 22:18:40
    Цомо: Энхтуяа эгч даалин зүү ороох урлагтаа урлагын гавъяат зүтгэлтэн багадахаар их нэмэр оруулсан хүндээ гэж би боддоог
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-31 22:18:31
    Цомо: Энхтуяа эгч даалин зүү ороох урлагтаа урлагын гавъяат зүтгэлтэн багадахаар их нэмэр оруулсан хүндээ гэж би боддоог
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-31 08:37:23
    Chuluun Dulmaa: 20 сая хүрэх хэрэгтэй! Маш их ур ухаан хөдөлмөр цаг зарцуулдаг маш их чимхлүүр ажил ихтэй хөдөлмөр. Гэхдээ харьцаа муутай энэ газраар заавал хилгэх албагүй шүү! Хатгамал хийж чаддаг нь ганц эднийх биш. Монголын удамт сайхан цран хатгамалчид зөндөө байгаа шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-29 01:15:04
    Zochin: Ih muuhai haritsaatai hvn bn lee nomnii hee aldaatai hee n 2 tom jijig zuragdsan bsan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-29 00:25:57
    bayrmaa: muuhai haritsaatai gazar bnle bi bas beldets awah gej orood zagnuulaad hvnii gazar irchiheed duraaraa hachin amitan be ene ter geed uurlaad zagnaad bhin bnle uug n awah beldetseel vzej harj bsin muuhai aashtai dahij law ochihgvi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-28 20:08:37
    G: Харилцаа ёстой 0 газар шүү. Авуул ав байвал бай гэдэг юмаа шидлэж өгдөг, зандарч ярьдаг, их зан гэж найгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-28 14:15:10
    Nar: Харьцаа муутай газар шүү. Юм авах гэж байж загнуулах шахаад л гарсан. 4,5 удаа ороход дандаа ярвайсан би өөрөө юм гуйж байгаа юм шиг эвгүй санагдсан. Энэ эмэгтэй номоо сайжруулах хэрэгтэй жаргалын найман морь нь хэмжээ алдаад татсан, оёох боломжгүй онцгүй санагдсан. Нэг ном нь хэтэрхий жижиг хээтэй нэг ном нь хэт том хээтэй байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-28 13:34:56
    Shunal: Shunaliin tulamnuud shuu. Beldets zurdag zurgaa zardag mortloo ter ni oorsdiinh ni belddeg beldetsees hamaagui muu zurag ni jijig yostoi sejgiin shunaltai. 8 tahil ni l gehed oorsdinh ni beldets der mash goyo zuragtai mortloo zardag nom deer ni baliar jijighen muuhai bdag ystoi baliar gazar
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-28 13:22:06
    My: Saihan daalin zarna shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-28 12:49:59
    Rentsen.Altankhuyag: Hayag bolon utasnii dugaaraa uguuch
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-27 16:54:21
    Зочин: Нэг даалин 20-н саяаар зардаг улс төрөөс юу гуйх гээд бйгаан
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188