• Өнөөдөр 2024-04-20

ТОД МАНЛАЙ Л.ЦАНДЭЛЭГ: Би хар тамхи биш, халуун хошуутай мал оруулж ирэхийн тулд Л.Эрдэнэчулууныг царайчилж байна

2021-08-01,   2768

Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэг, ХМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нарын талаар цахим орчинд багагүй шуугиан дэгдээд буй. Бид энэ талаар Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлгээс тодрууллаа.  

             Тэрбээр “Би энэ сарын 22-ны өдөр 10 тооны адуу оруулж ирсэн юм. Гэтэл тавыг нь оруулах боломжгүй гэсэн шалтгаанаар хоёр улсын дунд долоо хоног гацчихаад байна. Тодруулбал, Замын-Үүдийн мэргэжлийн хяналтын байгууллагаас  “Хятад руу буцаа” гэсэн чигэлэл өгсөн юм билээ. Харин хятадын тал “Хүлээж авах боломжгүй” гэж мэдэгдсэн. Үржлийн бус адийг хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Засаатай адуунаас өөр үржлийн бус адууг хилээр нэвтрүүлэхгүй гэж заасан хууль ч байхгүй. Телевизээр гардаг шигээ хүмүүсийг загнаад сууж байдаг Л.Эрдэнэчулуун гэх эмэгтэй төрийн ажлыг өөрийнхөө хувийн мэт аашилж байна. Замын-Үүд морь идэх өвсгүй, усны асуудалтай. Ийм хүнд нөхцөлд, машины  халуун тэвшин дээр байгаа морьд их л зутарч байгаа байхдаа.

Засаатай адуунаас өөр үржлийн бус адууг хилээр нэвтрүүлэхгүй гэж заасан хууль ч байхгүй.

Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын газрын н.Болд гэх мэргэжилтэн намайг “Та даргаар яриулчих аа Л.Эрдэнэчулуун дарга гаргахгүй гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хандсан. Гэвч “Л.Эрдэнэчулууныг дийлэхгүй байна аа” гэхээс өөр хариу өгөөгүй. Би хар тамхи биш, халуун хошуутай мал оруулж ирэхийн тулд Л.Эрдэнэчулууныг царайчилж байна. Халуун хошуутай малын буяныг ингэж гомдоож болохгүй. Бүхэл бүтэн төрийг төлөөлсөн, хил хязгаарын байгууллага байж яах нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байгаад харамсаж байна. Хоёр хилийн голд гацсан морьдоо авахын тулд би хууль хяналтын байгууллагаар явна” гэв.  


ТОД МАНЛАЙ Л.ЦАНДЭЛЭГ: Би хар тамхи биш, халуун хошуутай мал оруулж ирэхийн тулд Л.Эрдэнэчулууныг царайчилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-02 21:39:02
    Zochin: Sain bn Erdenechuluun
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-02 06:32:59
    Б: Энэ цандэлэг хулгайгаа ярьж дээ. Тэр болд руу дарамтлаад ярингуут Эрдэнэчулууныг хүнээр яриулахыг зөвлөж, тэгэнгүүт том даргаруу нь ярингуут эрдэнэчулуунруу бухаж, зүгээр л ном журмаар нь явалдаа. Тэр бичиг баримтыг нь бүрдүүлээд нас хүйс өнгө зүсийг нь үнэн зөв бөглөөд гэрчилгээ авахад болоо шүү дээ. 1 гэрчилгээ авдаг, очоод адуугаа авах гэхэд өөр морь таалагдаж тэгэнгүүт л нөгөө хулхи зангаараа үзэж. Заан таалагдсан бол адуу гээд ч оруулах байж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-01 07:02:12
    13: Unen zuv meduuleed bichig barimtaa burduuleed huuli durmiin daguu l bval buhimdah, busdiig buruutgah shaardlaga garahgui
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-30 20:35:44
    zochin: Oruilakh kheregtei ene zarim khvmvvs adsaga geed avirlakh um mald durgvi khvmvvs Mongold bval tvvnii zaya Ni kharlana um uchirtai shvv.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-30 17:59:52
    Зочин: Больж, эрдэнэчулууны зөв адсага үхнэ л биз
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-30 06:00:48
    2021:7: Чи л нам шү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 21:14:54
    2021 7 сар: Гаалийн мэдүүлэгээ зөв бөглөхгүй яасан юм дэ ядаж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 19:25:21
    Зочин: Үржлийн мал оруулах, гаргах нь тусгай зөвшөөрөлтэй. Үржлийн адуу гэвэл гүү, азарга, байдас, засаатай үрээ даага орох биз. Морь үржлийн мал биш. Цандэлэгийг буруутгахаас өмнө хууль, журмаа сайн судлаж хариу өгөх хэрэгтэй. Төр гээд заавал гацааж байх ёстой биш..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 19:12:08
    Зочин : Баахан эрлийз адуу оруулж ирж бгаам бна монгол адуу эрлийзээр дүүрлээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 19:12:08
    Зочин : Баахан эрлийз адуу оруулж ирж бгаам бна монгол адуу эрлийзээр дүүрлээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 18:49:24
    зочин.: Хохь чинь..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 17:25:21
    Зочин: Эрдэнэчулуун авгайг зайлуулаач.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 17:00:02
    zochin: Medyyleg ni zursun hol ingedeg l biz dee. Medyylgee zuv medyylsen bol asuudal bxgyi. Busdaas bish uuruusuu buruug xai. Chinii mori uyadag mungu xurungutei chini chinii l asuudal. Uls xil gaali dyrem juram iim bol tyygeeree l yavna. Xaluun xoshuut mal oruulj irj bgaa bol xariutslagatai xandax bj dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 16:46:18
    Зочин: Мэдүүлгээ үнэн зөв бөглөөд татвараа хууль журмынхаа дагуу төлчихөөд олон пм онхолд. Монгол адууны удам угшлыг бузарлах, Монгол уяачийн нэр хүнд, хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлэх ажлыг энэ мэтээр хийж ирсэн та өөрөө энэ удаад буруутай. Дандаа авлигаар асуудлыг шийддэгээ боль.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-29 16:27:22
    bhuji : maliin buyan gej tom youm bii dee,oruulchihgyi dee,yhchiviidee...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188