• Өнөөдөр 2024-03-29

Г.МИНЖИН: Багаасаа хоцорч үлдсэн ч захыг нь мушгиад, зурагтаар үзэж сууна

2021-07-25,   704

             Манай улс “Токио-2020” зуны олимпод 3х3 сагсан бөмбөгийн төрөлд анх удаа оролцож байна. Олимпод бэлтгэх шигшээ багийг анх найман гишүүнтэйгээр байгуулсан юм. Тэдгээрээс О.Хулан, Э.Чимэддолгор, Б.Солонго, М.Цэрэнлхам нар эх орноо төлөөлөн тоглож байгаа билээ.
 
Харин Г.Минжин бэртлийн улмаас олимпод оролцох боломжгүй болсон юм. Хэдийгээр олимпод оролцож чадаагүй ч, баяр хөөр, уйтгар гунигаа хамтдаа хуваалцаж ялалт, ялагдлыг хамтдаа туулсан багийнхаа төлөө тэр санаа зовнин суугаа нь дамжиггүй. Бид түүнтэй холбогдож "Токио 2020" олимпын наадамд оролцож буй багийнх нь талаар сэтгэгдлийг нь сонссон юм. 
     Тэрбээр “Яг одоо манай баг ОХУ-ын шигшээ багтай тоглож байна. багаасаа хоцорч үлдсэн ч, захыг нь мушгиад, зурагтаар үзэж сууна. Манай охид их сайхан тоглолтуудыг үзүүлж байна. Олон хүчтэй багийн эсрэг төлөвлөгөө сайтай тоглолоо. Хуруу гэмтэх, нуруу намдах зэрэг бэрхшээлүүдийг эс тооцвол сайн тоглож байгаа. Охидоороо  үнэхээр их бахархаж байна. Би анх олимпын шигшээ багт сонгогдож, бэлтгэл хийж эхэлсэн. Харамсалтай нь бэлтгэлийн үеэр бэртэл авч, олимпод явж чадсангүй. Олимпын дараа ч сорилт, тэмцээнүүд үргэлжлэх болохоор бэлтгэлдээ буцаж орсон” гэв.
 

Г.МИНЖИН: Багаасаа хоцорч үлдсэн ч захыг нь мушгиад, зурагтаар үзэж сууна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188