• Өнөөдөр 2024-04-20

И.ИДЭРЖАРГАЛ: “Наарны хадаас” болохоос аврагдан сайхан хайртай учирч, дөрвөн үртэй болсон хувьтай хүн дээ би

2021-07-23,   50244

    “Дөч гарсан хойноо эргээд бодоход хайран сайхан хорин насаа хог дээр хаячихаж гэж бодох юм байна шүү дээ” хэмээн ярих эрийг И.Идэржаргал гэдэг. Тэрбээр залуу насандаа алдаж, бор дарсанд дурлан урт гараар аавын хаалга татаад гарч ирсэн удаатай. Учир нь, тэр хулгай дээрмийн хэргээр найман жил  нэг сарын ял авч Дарьтад хоригджээ. Тийнхүү ял эдлэх хугацаандаа зүүн гараа алдаж, эрүүл мэндийн шалтгаанаар таван жил суугаад, хугацаанаасаа өмнө суллагдсан байна. И.Идэржаргал хорихоос суллагдасныхаа дараа жил орчим хөдөө нутгаар явж, мал маллаж амьдрах гэж үзсэн ч бүтээгүй гэнэ. Тэгээд ч “Архи дарс ууж явж байгаад үхье” гэж бодох болжээ. Уг нь хэцүү нэртийн хаалгыг татахаасаа өмнө тэр ээж, дүү, ах гуравтайгаа амьдардаг байж. Гэвч тэднийгээ үнэнхүү зовоож, тангараг тасрахад хүрчээ. Учир нь, Идэрээ төрсөн ахынхаа хоёр, гурван ч гэрийг зарж, архи авч уусан гэнэ. Энэ тухайгаа “Би тэднийгээ хашраасан байхгүй юү. Орой гарна. Юмыг нь хусна. Гуйж авна. Гуядаж ч авна. Одоо бодоход үнэхээр тэнэг байсан санагддаг юм” гэж ярьлаа.

     Ийнхүү амьдралд сэтгэл хоргодох зүйлгүй явсан түүнийг 2009 оны тавдугаар сард 90 саяын Гансүх Г.Загдаагийнд очихыг санал болгожээ. Хэрэв тэр өдөр И.Идэржаргал тэнд очоогүй бол өнөөдөр дөрвөн үрийн аав гэгдэх алдарыг хүртэхгүй байв. Учир нь тэрбээр эхнэр Ш.Батцэцэгтэйгээ “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хашаан дотор танилцсан юм.

     Түүний эхнэр Ш.Батцэцэг буюу Улаанаа 14 жилийн өмнө тус байгууллагад очсон анхны хүмүүсийн нэг аж. Ээж, эгч, нагац эгчийнхээ хамт айлтай тал талаар нь нийлж авсан хашаа байшинд амьдардаг байжээ. Гэвч ээжийг нь нас барсны дараа хашаа байшингаа нийлж авсан айл нь охидыг хөөжээ. Ингэж өөрсдийн гэр орноо бусдад алдснаа ч мэдэхгүй “Ер нь айлын хашаанд амьдрах хэцүү юм” гэж эгчтэйгээ ярилцан Ш.Батцэцэг “Зөв амьдрах ухаан”-ы хаалгыг татсан хэрэг.

Дүрэм зөрчин гэр бүл зохиосон нь

      2010 онд анх ирэхдээ И.Идэржаргал  “Сар орчим байж нэг сайхан хувцаслаж аваад, биеэ тэнхрүүлчихээд явна” гэсэн бодолтой байсан гэнэ. Тэгтэл нэг л мэдэхэд Г.Загдаагийнд нэг жил болж, итгэл хүлээсэн нярав болсон байжээ. Тэрбээр анх Батцэцэгийг хараад “Энэ хүнтэй л ханилна” хэмээн бодсон ч, намайг тоохгүй болов уу хэмээн зүрх нь шимширч явсан гэдэг. Учир нь, өрөөсөн гартай хүнийг яаж тоов л хэмээн санаж явсных.

   Харин Ш.Батцэцэг “Гангар” компанид барилга дээр ажиллаж, сайн танихгүй И.Идэржаргал гэх залууг төдийлөн хайхардаггүй байж.

   Гэтэл нэг л өдөр И.Идэржаргалын муу зан хөдөлж, модны үйлдвэрийнхээ, багаж хэрэгслийг хулгайлж, зараад архи уучихаж. Маргааш нь үйлдвэрийн ажил эхлэх гэтэл багаж байдаггүй. Хүмүүс эрэл сурал болсоор дээврийн цонхоор орж, хэн нэгэн хулгайлсныг тогтоожээ. Хариуцлагатай нярав И.Идэржаргал ч “Хэн ингэдэг байна аа” хэмээн шогширч байлаа. Гэтэл Г.Загдаа “Чи авсан” гэж. Хамт олон болоод Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайхан нар өрөөсөн гаргүй хүн яаж хулгай хийх юм гээд л өмөөрч гарчээ. Тэгтэл Г.Загдаа энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдүүлэхээр болж, хэсгийн цагдаа “Хэргээ хүлээвэл таныг Г.Загдаа уучилна. Хэрэв хэргээ хүлээхгүй бол та дахин шоронд явж, амьдралынхаа долоо, найман жилийг алдана. Таны хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа шүү дээ” гэжээ. Ингэж л хулгайн хэргээ хүлээн, үйлдвэртээ очсон Идэржаргалд Г.Загдаа итгэж, бүх түлхүүрээ даатгасан гэнэ.

   Дахин хоригдож болох хэргээс мултарсан И.Идэржаргал Ш.Батцэцэгтэй дотносож, нэг л мэдэхэд гэр бүл зохиохдоо тулжээ. Улмаар байгууллагынхаа удирдлагуудад гэр бүл болох хүсэлтэйгээ хэлтэл “Нэг нэгнийгээ сайн мэдэхгүй байж болохгүй. Манайх эр эм хоёрыг гэр бүл болгодог байгууллага биш” гээд халгаасангүй. Тэгэхээр нь И.Идэржаргал, Ш.Батцэцэг хоёр байгууллагааасаа гарч нийтийн байранд амьдарчээ.

Анхны хүүхдээ өлгийдөн авсан нь

    Хайр сэтгэлийнхээ төлөө өөрсдийн замаа хөөж, нийтийн байранд амьдралаа эхлүүлсэн хоёр анхны хүүхдээ олжээ. 2010 оны аравдугаар сарын сүүлээр жиндүүхэн, бүрхэг өглөө эхнэр нь төрөхөөр өвдөж эхлэв. И.Идэржаргал түргэн тусламж дууджээ. Анхны хүүхдээ өлгийдөж авахаар сандарсан эр түргэн тусламжийн тэргийг даган тэнхээгээрээ гүйсэн гэнэ. Тэгээд л эхнэртээ тор дүүрэн хүнс авч, дэлгүүр нүүлгэх шахуу юм болж эмнэлэгт очтол түүнийг нь оруулдаггүй гэдгийг мэджээ. Энэ явдлаас хойш арван нэгэн жил хэдийн өнгөрч, тэд дөрвөн охины ээж, аав болцгоосон байна.

Салахаар шийдсэн нь

     Том охиноо төрснөөс хойш ч тэднийх нийтийн байрандаа амьдарч байлаа. Гэтэл И.Идэржаргал өдөр бүр архи уух болжээ. Тэгэхээр нь Ш.Батцэцэг “Нэг нь архи уугаад өдөр бүр согтуу байхад, ганц хүн ажиллаад энэ амьдрал бүтэхгүй юм байна” гэж бодоод хоёр гурван сар нөхөртөө нүүр өгөлгүй, эгчийндээ очоод амьдарчихжээ. Байдал нэг л бишидсэнийг ойлгосон И.Идэржаргал охиныхоо төрсөн өдөрт бэлдээд хүрээд иржээ. Тухайн үед дунд охиноо олчихсон байсан Ш.Батцэцэг айлгахаар шийдэж “Хоёр дахь хүүхдээ авахуулна” гэв. Идэрээ үүнд уурлаж, “Ахиж архи уухгүй” хэмээн амлаад, эргээд нийлжээ. Ингээд хоёр охины аав, ээж болсон хоёр буцаад “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага дээрээ очиж, ажил төрөлтэй болж, Идэрээ ч түүнээс хойш дөрвөн жил архи уугаагүй гэнэ. Гэхдээ урьд нь архины хамааралтай байсан учраас яг дөрвөн жил уугаагүйгээс биш хааяадаа бор дарс хүртчихдэг хэвээр байгаа гэлээ.

    Хоёулаа гарч, дөрвүүлээ болоод ирсэн хоёрт байгууллагаас нь амьдрах байр гаргаж өгч, тэд өөрсдөө тохижуулалтаа хийжээ.

   Ийнхүү “Шоронгоос гарч ирээд архи ууж яваад үхье гэж боддог байсан. Гэтэл амьдрал минь эсрэгээрээ эргэж, эхнэр хүүхэд, амьдралын утга учиртай болсон. Өнгөрсөн амьдралаа харахад тэнэг юм боддог байжээ” хэмээн ярьдаг И.Идэржаргал “дахин “Наарны хадаас” болохоос аврагдан сайхан ханьтай учирч, дөрвөн үртэй болсон хувьтай хүн дээ би” гэлээ.

Б.БАДАМЗУЛ


И.ИДЭРЖАРГАЛ: “Наарны хадаас” болохоос аврагдан сайхан хайртай учирч, дөрвөн үртэй болсон хувьтай хүн дээ би
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 39
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-30 08:42:08
    Irgen : Zagdaa Amraa 2 shig xuniig xaanaas ch oloxgui toriin tsadaj xanadaggui yroolgui savnuud bogsoo daadaggui ajilchidiin unen torxiig l xelsen. Ug undeseer ni oorchilmoor bgaa yum. Toriin nertei teneguudiig. Burxan aas guisan ch oldoxgui xumuus. Xezee negen tsagt unen batlagdanaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-27 11:02:27
    Иргэн: Тэр Халиунаагаар бамбай хийгээд байгаа Оюунцэцэг гэж авгайд их учир байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-27 11:00:27
    Иргэн: Ар гэр нь яаж ч чадахгүй гаргаад хаячихсан хүмүүсийг цуглуулаад аваад явж байгаа хоёр шуналтай гэж бичсэн хүмүүсээ Загдаа Амараа 2 газар сэндийлээд алт олборлож бгаа биш шуналтаат байхаар юу бна хүн хамгийн их үнэ цэнэтэй баялагт хүмүүсийн хандивыг зарцуулаад энэ ажлыг өлхөн хийгээд явж бна .Энэ муулаад байгаа хүмүүсээ өмхий амлаад сууж байхаар өөрсдөө хийгээд үзэл дээ хаалга нь нээлттэй л бгаа ш дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-26 05:07:31
    A......ya: Buduuleg shunaltai 2 muuhai humuus ter uvgun emgen 2uin hun humuujuulne gej yu bdag yum be ? Tursun ohiduudiig ni har ter garaad yavsan humuusiig ni har uneheer ter olon jil amidrah uhaan surgasan bol ingej yavahgui shuu de daramt ihtei bolood bolomj garlaa gej bugd zugtaaj bga
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-26 04:00:36
    enhsahan: mundag ymaa nz n iim bolmoorl bn aldaj onj vzlee hayaa uuh ged bhiin yhuu nz
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-26 04:00:10
    enhsahan: mundag ymaa nz n iim bolmoorl bn aldaj onj vzlee hayaa uuh ged bhiin yhuu nz
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-26 00:32:45
    Энхтуяа: Ингээд сайхан амьдралтай золгосон Идэрээдээ амжилт хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 18:42:02
    Sodamahizamnudad: 1arhi uudag hvntei sar blod vzesei yaj tevcherig chin barj vilig chin vzeh bl.Tegehd ene 2hvn ter olon am bvl tenej uuj idej yvad surtsan hvmvvstei ene chinend haritsaj bgam. evi mini ged iled bval tolgoi der garad suuh chineni uhamsar suutsan hvmvvs.Usand or hubtsasa ugaa gj zagnulad bj bdg hvmvvs shv de.helehgvi l bl her dag blod bj bn gd bod.Tegehr bidni amidralin hemneles tes uur 1orchin bgd bnaa da terig l oilgo oilgohgvi bganud n ochod 1hondoggvima gehd 1tsag hajud n suugad vz yaj saihan ashlahig chin hari
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 18:02:40
    BBàtsuren: Idree hug demjine Zagdà ah Amra egch hoer bol shudraga hisen butesen zuil ihtei humus Zagdà ahig sulalj ajilig n hilgehig1 shardaj bna ene muldag humus Idre hug ymar bolgosnig har ene2 hogshin nigmin esreg zuil hezech hihgui
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 16:36:08
    Лувсан цэвэг овогтой бибиш 70 настай эмэгтэй: Загдаа амраа 2 бол нийгэмд хэрэгтэй хүмүүс хүмүүс өөрийг янз бүрээр хэлээд байхаар яах юм бэ.одоо тэд нартай хамт байсан.хүмүүс гудамжинд яаж амьдарч байгааг харж байгаа биздээ.тэд нартай өөрт нь тааруулж ха рьцаж байж.учрыг нь олно биз дээ.та нар тэгэвэл тэд нарыг авч хүмүүжүүлэхгүй яасан юм бэ.тэр 2 бол хүний төлөө хүүхдиын төлөө гэсэн хүмүүс та нар битгий атаархаачээ.та 2 тоо амжилт хүсьe.хэзээ 1 цагт үнэн ялна.үргэлж өөдрөг байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 13:33:19
    ЗОЧИН: Энэ одоо үнэлэх цаг болсон байхаа ар гэрййнхэн гудамжинл хаясан хүмүүсййгз зөндөө л схан болгосон буян дэлгэрэг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 09:49:27
    Зочин: Загдаа Амараа энэ 2 хүн их үйлсийг хийсэн хүмүүс шүү нэгэнт архинд орсон хүмүүс хэцүү ар гэрийнхэн нь хүртэл халшираад хаядаг тийм хүмүүсийг нийгэмшүүлж сайхан л авч явж бна хэцүү хүмүүстэй хааяа хэцүү харьцах хэрэгтэй л байх үгүй бол хүн л болсон хойно давардаг л байгаа ер нь даруулга хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:56:24
    Иргэн : Хүний төлөө гэсэн сэтгэл гаргаж чадахгүй хүмүүс л Загдаа Амараа 2 ыг муулана энэ хүмүүс хар амиа бодогчид бгаа даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:43:03
    Irgn: Jinhen duraar y.... N bsan shvv kkk..hel Amaraa doromjilson orilson hash garsan haraasan zanasan zvhsen.. Tsagdaad ajilda ter hvvgee ydaj bodogvi ym bhda... Etseg ehiinhee omnoos ih l ichij amidarsan bhdaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:36:52
    Irgen: Neeh hudlaa uls.. hvnii omno ih l AZ jargal haruulah geed bvteltei bolsongvidee... Ter ondor baishin barilga zagdaa guai l onch bolhoos.neeh naad heded onohdoh tvi ch modnii vrtes bhgvi shde... Er n bol bolson shoron l ymda..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:30:53
    Irgen: Hvnii erheer jargahaar ooriin erheer jarga... Gedeg vg neeh orgvi l vg bh. Ter olon Jil hvnd zartslagdaj bhda ooriin gesen ger chgvi bhdaa yahawde. Dan hvmvsiin handiw belenchleh hvseltei uls bolson bn..gar hol n bvten ulsiig ajil torol hiilgehgvi zvgeer 1 oordsdoo Mongo gargaad tejeej tetgesen bolgoj haruulsan ergvv uls.. Odoo nogoo heden orlogiin eh vvswervvd n alga boltson hetsvvdej bga bhda kk... Hvnii omnoos amidarch. Bga bnshde...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:22:36
    УН: Охиноо л хүчиндчихгүй бол яахав дээ.Найдваргүй хүмүүс шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:19:14
    Иргэн: Хүмүүсийн илгээсэн бэлэг мөнгийг атаархуу Аглуунууд хараад Загдаа Амараа 2 Сү.Батболд шиг баян болчихлоо гээд байж ядаад яахаа мэдэхээ байгаад гүтгэдэг байхоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:14:02
    Иргэн: Идрээдээ хөөрхөн охидууд нь гэр бүлд нь аз жаргал хүсье. Загдаа Амараа 2 т гэр бүлд аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 08:05:19
    Иргэн: Жаахан хатуу байж л хүмүүжинэ манайхан угаасаа давруу тэгээд ч золбин амьдарч явсан хүмүүсийг нийгэмшүүлэхд амаргүй гэр бүл нь яаж ч чадахгүй байгаа хүмүүсийг аваад хажуудаа байлгаж хүмүүжүүлэх гээд ядарч бгаа Загдаа Амараа 2 т сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 07:48:53
    Зочин: Идрээ Улаанаа 2 тоо аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 22:53:03
    Zol : Vl buteh amitan bn da
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 17:28:32
    burtmaa: zeelsen mongoo ogooroi ideree olon jil bolloo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 11:17:28
    Ц .Цэцгээ : Идэрээ Батцэцэг хоёртоо аз жаргал сайн сайханыг хүсэе сайхан гэр бүл шүү муу зуршилтай хаяж өөрсдийгээ ялан дийлсэн мундагууд э5э мундагуудад амьдрах итгэл сэтгэл эдийн засгаар тусалж байсан Загдаа Амараа хоёрт талархая энэ Загдаа Амараа хоёр уг нь муу хүмүүс бишил юм м шиг бгаа юм яагаад хилс ял өгөөд хориод байдаг юм бол до энэ төрийн бус байгууллагыг Халиуна самарчихлаа да гэхдээ энэ байгууллага буцаад сэргэж ядарсан олондоо буян үйлдэх болно до амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 11:10:07
    Zochin: Загдаа өөрийнхөө хийсэн хэрэгээ хүлээсэн нь дээр арай л заваан хэл амтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 11:10:07
    Zochin: Загдаа өөрийнхөө хийсэн хэрэгээ хүлээсэн нь дээр арай л заваан хэл амтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 10:21:46
    Баасансүрэн Оюунчимэг: Загдаа болон Амараа эгчдээ л илүү баярлаж тусыг нь мартахгүй явбал болоодоо гэр бүлд нь эрүүл энхииг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 10:21:44
    Баасансүрэн Оюунчимэг: Загдаа болон Амараа эгчдээ л илүү баярлаж тусыг нь мартахгүй явбал болоодоо гэр бүлд нь эрүүл энхииг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 09:05:48
    Ганаа: Манай Идрээ Улаанаа 2 ёстой сайн залуус сайхан хосууд шүү.Аз жаргалын дээдийг ерөөеөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 08:09:35
    Пүрвээ: Загдаа муу хүн биш хамаагүй төрийн албан хаагч нартай үздэг бас новшийн хүүхэнд гүжирдүүлээд шордчихсон доо удахгүй гарнаа муу хэлэгсэд ямар хүн байсныг харах болно Загдаа цагаахан сайхан сэтгэлтэй сагсуудуухан хүн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 08:01:39
    Зочин: Хэрүүлтэй, шорон шиг амьдралтай, заваан газар. Өөрсдөө ажил хийж амьдраач! Зальтай бүдүүлэгсэмгэн өьгөн хоёрт зарагдаж, амьдралыг нь дээшлүүлж байхаар өөрсдийнхөө амьдралд зориулж ажиллаач!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 07:58:07
    үнэнийг хэлээд өгье.: энэ загдаа ста шоронгоос гарчих санаатай сэвж өгч байнаа..хүчин хийгээд.хүн дарамтлаад л .цагдааг сүрдүүлээд..Дураараа муу янхан бэ гэдэг тренд үгний зохиогч мөн эзэмшигч эрхэм...яаавч сайн хүн биш..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 07:42:37
    Цэцэгмаа: Энэ байгуулагыг их дэмжидэг.Төр засаг нь харж хандаж чадахгүй байгаа хэсэгхэн хүмүүсийг туслаж дэмжээд аваад явж байгаа шүү дээ.Амараа ярьж байсан ярилцлагыг сонссон хийгээгүй хэргийн хээ төлөө шоронд орсон үнэн юм ялна гэж хэлж байна лээ.Зөв л байвал ялна.Идрээгийн гэр бүл болон танай байгуулагын ажилд амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 07:16:59
    Зочин: Гэр бүлд нь эрүүл энхийг хүсье САЙХАН гэр бүл.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 06:13:07
    Бабаяага: Хахаха. Насных уу нулимс унах гэж байна ш дээ. Нохой Загдааг суллуулах гээд ийм өлөн золбин , редакцгүй сайтуудад элдэв халилтай юм бичүүлсэн ч байх шиг. Хүүхэн хүчиндэж, хүн дарамталж, мөнгө идсэн бол ялаа эдэлнэ ээ Уба. Энэ хоёр архичин ум хум чад пад болж хэдэн хүүхэд гаргана маниуст ямар хамаа байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 19:01:16
    Зочин: Манай төрийн эрхэнд байгаа хулгайч нарт таалагдаагүй л болохоос энэ байгууллага их олон хүний амьдралыг авч явж байсан юмсан. Монголын нийгэм бүр л утга учиргүй болоод байх юм даа. Яана даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 18:56:15
    Solongo: Tegeed yah geed bgaan be? Henii omnoos amidraad bgaan. Arhichin min
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 17:49:26
    Түвшинзаяа: Б и энэ байгуулгын үйл ажиллагааг маш дэмждэг. Мөн өөрийгөө ялан дийлж сайхан амьдарч байгаа Идэрээгийн гэр бүлд аз жаргал хүсье. Амраа эгч Загдаа ах та 2 минь мундаг хүмүүс шүү. Та 2 шиг хүн монголд байтугай дэлхийд ховор шүү .Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 17:48:59
    Түвшинзаяа: Б и энэ байгуулгын үйл ажиллагааг маш дэмждэг. Мөн өөрийгөө ялан дийлж сайхан амьдарч байгаа Идэрээгийн гэр бүлд аз жаргал хүсье. Амраа эгч Загдаа ах та 2 минь мундаг хүмүүс шүү. Та 2 шиг хүн монголд байтугай дэлхийд ховор шүү .Амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188