• Өнөөдөр 2024-04-25

Ж.БАЯРСАЙХАН: Орыг нь эвдэж дамнуурга хийгээд, нялх биетэй эхийг хөнжлөөр ороож, гол гаталсан

2021-07-20,   7585

    Өвөрхангай аймагт эмч нар болон нутгийн иргэд өвчтөнийг дамнуурган дээр дамжлан үерлэсэн гол гаталж, түргэн тусламж үзүүлж буй зургийг олон хүн сошиал сүлжээнээс харсан биз ээ. Тухайн үед юу болсон талаар Өвөрхангай аймгийн Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Баярсайханаас тодрууллаа. Тэрбээр 37 жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж, 10 мянга гаруй хүүхэд эх барьж авсан байна.

-Тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу. Өвчтөний бие сайжирсан уу?

   -Бид Баруунбаян сумын эмнэлгээс алсын дуудлага авч, миний бие болон унтуулгын эмч Жамъянчүлтэм, унтуулгын сувилагч Нинжбат, лаборант Оюунжаргал, хагалгааны сувилагч Хашчулуун, жолооч Гантөр гэсэн бүрэлдэхүүнтэй түргэн тусламжийн багийнхан аймгийн төвөөс гарсан. Дуудлагын дагуу  Баруунбаян сумаас хойш 50 километрт орших Нарийны гол дээр очиход гол үертэйн дээр захаараа шилбээр татсан шавартай учир машинтайгаа орж болохгүй байсан. Тиймээс бид 800 метр шавар гатлаад, давхар гол туулж айлдаа очсон юм. Бинийг очиход сумын эмнэлгийн бага эмч нар ирсэн байсан. Мөн эх амаржиж, хүүхдээ алдаад, эхэс нь гарахгүй, цус алдсан хүнд байдалтай байсан. 

   Гэрийнх нь тал нь усанд автаж, ширдгэн дээрээ хүүхдээ төрүүлсэн хагас суугаа байдалтай байсан юм. Бид амаржсан эхэд  анхан шатны тусламж үзүүлээд сумын эмнэлэг рүү авч явахаар болсон. Тухайн үед бороо орж байсан болохоор тус айлын орыг нь эвдэж дамнуурга хийгээд, нялх биетэй эхийг хөнжлөөр ороож, гялгар цаасаар бүрхээд авч гарсан юм. Бидэнд нутгийн хүмүүс тусалж, үертэй голоор дамжлан гаргасан. Ингээд түргэний машинд суулган сумын эмнэлэгт аваачиж, эхэсийн үлдэгдлийг цэвэрлэж, цусыг нь тогтоогоод эмчилгээ хийж, амийг нь аварч чадсан. Амаржсан эх хэд хоног эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарлаа.

-Бүхий л боломжоо ашиглан үертэй гол гатлан, эмнэлэгт аваачаад өвчтөнийг аврах үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

     -Тусламж үзүүлж, амийг нь аварч чадна гэдэг, тэгээд өвчтөний бие сайжирч, сайхан болохыг харах бахархалтай байдаг даа. 

-Ийм зүйл урьд нь тохиолдож байсан уу?

     -Урьд нь бид алсын дуудлагад очиж, гэрт нь мэс засал хийж байсан. Бид чинь амь тулсан дуудлагад явдаг шүү дээ. 

                Мөн тэрбээр "Ийм шуурхай дуудлагад явахад өмнө нь машин тэрэгний боломж тааруу байсан ч одоо хоёр “77”-той болсноос хойш саатах нь бага байгаа" гэв. 

Б.БАДАМЗУЛ


Ж.БАЯРСАЙХАН: Орыг нь эвдэж дамнуурга хийгээд, нялх биетэй эхийг хөнжлөөр ороож, гол гаталсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 42
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-28 15:07:09
    Цогзолмаа: Ж.Баяраа эмчийн багтаа баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 16:59:53
    Hi: Baruunbuyn gj sum bhgui shuu. Baruunbayn-Ulaan gj bii.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 09:15:10
    Ганчимэд: Үнэхээр бахархаад огшиж бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 08:11:53
    Зочин: Баяр хүргэе. Бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:24:10
    Ш.Эрдэнэчулуун : БОЭТ-ийн төрөх тасгийн нийт баг хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Баяраа эмч маань ёстой л хүний төлөө төрсөн сайхан сэтгэлтэй мэргэжилдээ мэргэшсэн чадварлаг эмч хүнд байх бүх сайхан чанарыг өөртөө шингээсэн мундаг эмч дээ.1998 онд хожуу төрөлт даралт хаван ихтэй төрөхийн хожуу хүндрэлтэй надад кисвор хагалгаа хийж ээж хүү хоёрыг,эсэн мэнд эх барьж авсан эмчдээ маш их баярлаж явдаг даа.Ийм л хүний төлөө сэтгэл зүрх амь насаа зориулж чаддаг мундаг сэтгэлтэй эмч сувилагч, нойрсуулагч, жолооч нарынхаа цалин мөнгийг нь төр засаг харамгүй нэмж ажиллах урам зоригийг нь дэмжих хэрэгтэй дээ..Эмч нарынхаа эмчийн ёс зүй зан харьцаа ур чадвар,өвчтөнөө гэсэн чин сэтгэл, ажлын дадлага туршлага амжилтуудыг нь үндэслэн харж үе шаттай цалин нь нэмэх хэрэгтэй.Цалин нэмсэний хэрээр ажлын хариуцлага ёс зүй өндөр байх ёстой.Тоон дотор үсэг цохиж явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:23:16
    Ш.Эрдэнэчулуун : БОЭТ-ийн төрөх тасгийн нийт баг хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Баяраа эмч маань ёстой л хүний төлөө төрсөн сайхан сэтгэлтэй мэргэжилдээ мэргэшсэн чадварлаг эмч хүнд байх бүх сайхан чанарыг өөртөө шингээсэн мундаг эмч дээ.1998 онд хожуу төрөлт даралт хаван ихтэй төрөхийн хожуу хүндрэлтэй надад кисвор хагалгаа хийж ээж хүү хоёрыг,эсэн мэнд эх барьж авсан эмчдээ маш их баярлаж явдаг даа.Ийм л хүний төлөө сэтгэл зүрх амь насаа зориулж чаддаг мундаг сэтгэлтэй эмч сувилагч, нойрсуулагч, жолооч нарынхаа цалин мөнгийг нь төр засаг харамгүй нэмж ажиллах урам зоригийг нь дэмжих хэрэгтэй дээ..Эмч нарынхаа эмчийн ёс зүй зан харьцаа ур чадвар,өвчтөнөө гэсэн чин сэтгэл, ажлын дадлага туршлага амжилтуудыг нь үндэслэн харж үе шаттай цалин нь нэмэх хэрэгтэй.Цалин нэмсэний хэрээр ажлын хариуцлага ёс зүй өндөр байх ёстой.Тоон дотор үсэг цохиж явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:22:27
    Baigalmaa: Unshih yavtsad nulimstai baharhal bayr toryylsen yil yavdal boljee.Achitnuudin buyn bum bumaar arvijih boltugai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:02:31
    Дорждулам: 2011онд нарийнтээлийн эмнэлэгт яаралтай хагалгааны багынхан очиж амийг минь аварч байлаа. Та бүхэндээ талархаж явдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 12:35:44
    Оюун: Баяр хүргэе мундаг эмчдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 11:33:26
    BAYARSAIHAN EMCHDEE: Vnenheer baharmaar hvn shvv. Ger bvld ni az jargal hvsie. Udahgvi gaviyat emch bolooroi ta mini
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 11:02:58
    Н.энхжаргал: Үнэхээр мундаг эмч шүүү сайн сайханыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 22:17:59
    Н.УРТНАСАН: Аюултай үед амь эрслэн хүнд амь хайрласан агуу сэтгэлтэнгүүдэд сайн сайханыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 21:40:58
    Баярсахайн: Манай эмч сувилагч жолооч нар мундаг шүү Баярсайхан Жамъянчүлтэм Хашчулуу Нинжбат Оюунжаргал нарт амжилт эрүүл энхийг хүсьe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 21:21:19
    Дүнжидмаа Ариунболд : Үнхээр эрхэм хүн шүүүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 20:47:07
    Даваадолгор: Ахдаа баярладаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 18:03:12
    Sarangoo: Vnheer mundag ezemshisen mergejilde vnen ch baij jiremsen eejvvded setgel garagdag tanid bayrlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 16:02:33
    ariunaa hujirt : emchdee az jargal sain saihniig husie. baharhahaar Mundag emch dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 15:48:11
    Наран: Алтан гартай хүний төлөө сэтгэлтэй сайхан эмч бна таньд талархал илэрхийлэе ажилд тань амжилт амьдаралд чинь сайн сайханийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 14:55:15
    Jalmaa: Vnheer mundag emch shvv tanidaa bayrllaa vnheer hvnii tuluu gsn setgeltei saihan emch taniaraa baharhaj bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 14:41:06
    Nyamsuren.O: Bayrsaihan emchdee bayrladag shvv 2 ch udaa amiig min awarj bsan altan gartai emch shvv ta min
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 13:54:11
    Оюундэлгэр: Ажилт мундаг бнаа.Баяр хүргэё.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 12:18:21
    Ц : нутгийн дүүдээ амжилт хүсэе мундаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:40:33
    оюунтуяа: Энэ чадварлаг эмнэлгийн ажилтнууд болон эмч БАЯРААДАА амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:28:38
    Tuul: Алтан гартай мундаг эмч шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 08:49:42
    D buyndelger : Ugaasaa l mundag emchee altan gartai chadvarlag emch shvv bayr hurgie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 23:02:37
    J. Bayarsaihan emchde: Mundag emchdee. Altan gartai tandaa az jargal ervvl enh ger bvld ni sain saihniig hvsie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 22:45:40
    D.E.tuya: Mundag emchdee bolon busad hvmvvsd ajildn ondor amjilt hvsiy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 22:45:27
    Баярсайхан эмчдээ: Алтан гартай эмч сувилагч Хамт явсан та бүгдээ баяр хүргье ямар мундаг юм бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 22:40:04
    Doljin: Hunii tuluu gsn setgeltei sn emch shu ih murun dulguun erdemt hun daruu gdg uneheer sn emch tanid amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 22:31:14
    tvmenjargal: vnheer mundag emch shvv taanartaa ajilii amjilt hvsey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 22:22:10
    Бадраа Баатар: Мундаг нутгийн ахад амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 21:32:31
    Гэрэл: Хүний амийг аварч байгаа тангараг өргөсөн эмч нартаа баяр хүргэе. Мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 21:28:14
    зочин: Баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 21:06:37
    Dawaadolgor: Altan gartai emch shvv ajliin amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 21:06:14
    Dawaadolgor: Altan gartai emch shvv ajliin amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 20:57:09
    Д.Ариунаа: Мундаг сайн эмчдээ эрүүл энх сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 20:23:35
    Galsaikhan Renchin: алтан гартай сайн эмчдээ ажилийн амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 20:17:23
    zochin: Mundag emch shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 20:10:38
    Зочин: Баярсайхан эмч хүнлэг, чадалтай, сайн эмч шүү. Үргэлж талархаж явдаг юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 19:05:37
    zochin: ymar mundag emch we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 18:54:35
    Зочин : Баярсайхан эмч мундаг эмч шүү. Насаараа Өвөрхангай аймагт нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 18:30:21
    Зочин: Аав минь санагдчихлаа. Хөдөөгийн ялангуяа сум дундын эмнэлгийн эмч нар ийм л байсан даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188