• Өнөөдөр 2024-04-26

Д.ГАНЗУЛЫН ЭЭЖ: Олимпод оролцоход чадвар биш, мөнгө хэрэгтэй байсан юм бол би гурван өрөө байр, машинаа зараад охиныхоо мөрөөдлийг биелүүлж, чадварыг нь үнэлүүлэх байлаа

2021-07-20,   64311

Токио-2020 зуны олимпын наадмын сагсан бөмбөгийн төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж, Токиог зорьсон ч ар гэрийнхнийх нь хэлж буйгаар тэмцээнд оролцох багийн гишүүнээс шалтгаангүйгээр хасагдсан ОУХМ Д.Ганзулын ээж, эгчдүүтэй ярилцлаа.

ОУХМ Д.Ганзулын ээж: Хань минь охиндоо “Охиныгоо тоглохоос өмнө хагалгаанд орж, сайн хардаг болоод зурагтаа үзээд сууж байдаг юм уу” гээд хэлж байсан. Харин охин минь “Би олимпоос ирээд хагалгаанд ороход чинь хамт байна. Та одоо муухан ч болтугай хардаг юм чинь ойрхноос зурагтаа үзээд сууж байгаарай” гэж хэлээд явсан

       ОУХМ Д.Ганзулын ээж: Охиныгоо хүссэн тэмцээндээ оролцож чадахгүй гэдгийг сонсоод ухаан алдаад уначихсан байна лээ. Миний охин залгаад “Ээж ээ, охин нь тэмцээндээ орж чадахгүй хасагдчихлаа. Олон жилийн хөдөлмөр зүтгэл талаар болж, мөрөөдөлдөө хүрч чадахгүй боллоо. Та хоёрыгоо баярлуулж чадахгүй нь. Охин нь одоо нутаг буцлаа. Аавд битгий хэлээрэй” гээд хачин их уйлаад ярьсан. Би охиндоо “Миний охин гадаад явж үзээгүй биш, гэртээ хүрээд ир. Эсвэл багш нарынхаа дугаарыг өг, ээж нь нэг яриад үзье” гэж хэлсэн. Гэтэл “Таныг багш руу ярьсан байх юм бол муу юм болно гэж бодоорой” гэж цурхиртлаа уйлаад утсаа салгачихсан. Охиноо тайвшруулж, “Олон жилийн хөдөлмөр, үгээ ядаж ганц үрээ, аав, ээжийгээ бод” гэж хэлсээр миний ухаан балартсан байна лээ. Миний охин чинь хэр баргийн зүйлд шаналж, аав, ээж рүүгээ залгадаггүй юм. Гэтэл тэр өдөр цурхиртлаа уйлаад, цөхрөхдөө залгасан байх.

Аав нь сонсоод даралт нь ихсэж, бие нь муудсан. Бид хоёр чинь хүнд өвчтэй, асаргаанд байдаг юм. Эмзэг бүлгийн айлын хүүхэд чадвараа гайхуулж, олимпод оролцож болдоггүй юм байлгүй дээ. Үр хүүхэд ч төрүүлэхгүй, амьдралаа золиосолж, зөвхөн олимпод л зүтгэсэн шүү дээ, үр минь өнөөдрийг хүртэл. Хэрэв олимпын наадамд оролцоход чадвар биш, мөнгө хэрэгтэй байсан бол бид гурван өрөө байр, машинаа зараад охиныхоо мөрөөдлийг биелүүлж, чадварыг нь үнэлүүлэх байсан. Ийм байсан гээд надад хэлчихгүй дээ. Тэгсэн бол би охиноо ийм өрөвдөлтэй, чадвар байгаад хүрч чадахгүй хөөрхийлөлтэй байдалд оруулахгүй байлаа. Охин минь жил гаруй хугацаанд аав, ээжтэйгээ уулзахгүй зөвхөн бэлтгэлээ хийж, олимпод оролцохоор зүтгэсэн. Бид үрийнхээ духан дээр ч үнсэж чадахгүй явуулсан. Миний охин чинь омголон, зоригтой хүүхэд шүү дээ. Ямар нэгэн муу юм болох вий гэхээс гол харлаж, тайван сууж чадахгүй байна. Болдог бол охиноо одоо ч болтугай аваад ирмээр байна. Хүнд нэр төр, хор шар гэж бий. Би үнэхээр айж байна. Аав нь хоёр удаа харваж, нүдний хагалгаанд орохоор зэхэж байгаа. Хань минь охиндоо “Охиныгоо тоглохоос өмнө хагалгаанд орж, сайн хардаг болоод зурагтаа үзээд сууж байдаг юм уу” гээд хэлж байсан. Харин охин минь “Би олимпоос ирээд хагалгаанд ороход чинь хамт байна. Та одоо муухан ч болтугай хардаг юм чинь ойрхноос зурагтаа үзээд сууж байгаарай” гэж хэлээд явсан.

Эмзэг бүлгийн айлын хүүхэд чадвараа гайхуулж, олимпод оролцож болдоггүй юм байлгүй дээ. Үр хүүхэд ч төрүүлэхгүй, амьдралаа золиосолж, зөвхөн олимпод л зүтгэсэн шүү дээ, үр минь өнөөдрийг хүртэл

Д.Ганзулын эгч: ДҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭНЭ

         ОУХМ Д.Ганзулын эгч: Бидэнд үнэхээр хэлэх үг, хандах хүн алга. Дүүгийн минь олон жилийн хөдөлмөр талаар боллоо. Арай ч үгүй байлгүй гэж бодохоос өөр юу ч хийж чадахгүй байна. Дүү минь энэ спортын төлөө ажил, амьдралаа хаян байж зүтгэсэн. Төдийгөөс өдий хүртэл маш олон зүйлээ золиосолж, энэ спортын төлөө чадлаараа зүтгэсэн хүн шүү дээ. Гэтэл олимпод орохын даваан дээрээ тодорхой учир шалтгаангүйгээр оролцож чадахгүй болчихлоо. Бид маш их гомдолтой байна. Хэлж ярих хүнгүйдээ бид ийм байдалд орчихоод сууж байна. Миний дүү олимпын эрх авахад гол үүрэг гүйцэтгэсэн тоглогч гэж би хувьдаа боддог. Аав, ээж хоёр нь охиноо олимпын наадамд оролцож, Монгол Улсынхаа далбааг өндөрт мандуулна гэж ямар их итгэж байсан гэж санана. Хөгшин настай, бие муутай хоёр хүн энэ мэдээг сонсоод яаж хямрах бол. Хэрэв миний дүүг олимпод оруулахгүй байсан юм бол яах гэж авч явсан юм бэ гэж асуумаар байна. Оруулахгүй байсан бол эх оронд нь үлдээх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн бол хүн сэтгэл санаагаа бэлдчих байсан. Одоо миний дүү харь оронд ямар их шаналж, шоконд орсон байгаа бол гэж бодохоос гол харлаад байна. Бид дүүгээ хасагдсан гэдгийг багшаас нь сонссон. Дүүтэйгээ ярьж чадаагүй байгаа. Ямар ч гэсэн дүүгээ эх орондоо нь ирэхээр өөрөөс нь бүгдийг сонсож, явах ёстой газраар нь явна гэж бодож байгаа. Бид дүүгийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Дүүгийнхээ хэдэн жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг үнэгүйдүүлэхгүй. Бид дүүгээ олимпод оролцохгүй гэдэгт итгэхгүй байна, үнэндээ. Миний сонссоноор нэг аймгийн Засаг дарга, сайдын охин миний дүүгийн оронд олимпод оролцохоор болсон байж болзошгүй гэнэ лээ. Хэрэв тэр үнэн бол байж боломгүй зүйл гэж бодож байгаа. Яагаад баячуудын хүүхэд ороод, борчууд хүүхэд орж болдоггүй юм бэ. Хүний чадвар, туршлагыг яагаад үнэлэхгүй байгаа юм гэж асуумаар байна. Энэ чинь бүхэл бүтэн олимпын наадам шүү дээ. Миний дүүгийн амьдралынх нь хамгийн том мөрөөдөл, зүтгэсэн, хөдөлмөрлөсөн цорын ганц тэмцээн. Одоо энэ бүгд талаар болж, миний дүү хохироод үлдлээ.    

Хэрэв миний дүүг олимпод оруулахгүй байсан юм бол яах гэж авч явсан юм бэ гэж асуумаар байна. Оруулахгүй байсан бол эх оронд нь үлдээх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн бол хүн сэтгэл санаагаа бэлдчих байсан.

Д.Ганзулын дүү: ЭГЧ, Б.БОЛОР-ЭРДЭНЭ ХОЁРЫГ ЖИЖИГХЭН МУЖИЙН БУУДАЛД ҮЛДЭЭГЭЭД БАГИЙНХАН НЬ ТОКИО РУУ ЯВЧИХСАН ГЭСЭН

     Д.Ганзулын дүү: Эгчийгээ хасагдсан гэдгийг гадаадын мэдээллийн сайтаас уншаад шоконд орлоо. Эгч рүү залгатал утсаа авахгүй, чатанд хариу өгөхгүй байсан. Тэгээд нэг утсаа аваад “Дараа ярья, чат бичнэ” гээд уйлаад, ярьж чадахгүй байсан. Өнөөдөр (өчигдөр) өөрөө залгаад “Манай багийнхан Токио руу нисчихсэн. Б.Болор-Эрдэнэ бид хоёр жижигхэн мужид буудалд үлдсэн. Би Монгол руугаа буцмаар байна. Гэтэл Тулга дасгалжуулагч “Хөл хориотой байгаа учраас нислэг байхгүй” гээд явуулахгүй байгаа. Бид хоёр энд найман сар хүртэл хоригдох бололтой” гэж ярьсан. Анх эндээс явахдаа “Долдугаар сарын 23-нд олимпод оролцох тамирчдынхаа нэрсийг тодруулна. Тийм учраас зургаан тамирчнаа аваад явна” гэсэн юм билээ. Гэтэл очоод хоёр хоноод л тамирчдынхаа нэрийг тодруулаад, тэр хоёрыг хассан тухайгаа хэлсэн гэсэн. Эгч маань ямар шалтгааны улмаас хасагдсанаа ч мэдэхгүй байна лээ. Олон жил үр хүүхэд, ар гэрээ хаян байж олимпод оролцохын төлөө өөртэйгөө өрсөж тэмцсэн. Гэтэл тэр мөрөөдөл нь талаар болчихоод буудлын жижигхэн өрөөнд хоригдоод сууж байх ч гэж дээ. Буудлын өрөөнд эгчийг минь хорьж байхаар ядаж эх орон руу нь явуулах хэрэгтэй. Аав, ээж хоёр минь энэ тухай сонсоод маш их хямарч, даралт нь ихсэж, бие нь муудсан. Бид үнэхээр итгэхгүй байна. Эгч өглөө, үдэшгүй бэлтгэл хийж байгаад нэг өглөө нуруу нь татчихсан юм билээ. Тэгээд тав хоног эмчилгээ хийлгээд, бэлтгэлдээ буцаад орсон гэсэн. Эмчилгээ хийлгээд очиход нь дасгалжуулагч нь “Бэлтгэл дуусаж байхад одоо ирээд яадаг юм” гэж хэлсэн байгаа юм даа. Эгчийгээ би олимпын наадамд оролцож, талбайд тоглоно гэж бодож, онгоцны буудал дээр гаргаж өгсөн.

“Манай багийнхан Токио руу нисчихсэн. Б.Болор-Эрдэнэ бид хоёр жижигхэн мужид буудалд үлдсэн. Би Монгол руугаа буцмаар байна.


Д.ГАНЗУЛЫН ЭЭЖ: Олимпод оролцоход чадвар биш, мөнгө хэрэгтэй байсан юм бол би гурван өрөө байр, машинаа зараад охиныхоо мөрөөдлийг биелүүлж, чадварыг нь үнэлүүлэх байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 112
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 13:57:21
    zochin: ingej soliorch bhaar togloj bgaa tamirchddaa amjilt hus
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 08:48:17
    Гоншигоно: Яах гэж дасгажуулагч байдаг юм бэ Яагаад дандаа өөрсдийгөө дасгалжуулагчаас давж үнэлж бдаг гоншгоносон хар хэл ам бэ? Хүнд ажил даалгаж өгсөн бол үр дүнгий нь үзэлгүй хэл амаар чичлэж бдаг орк зангаа болимоор юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 07:41:24
    Хүн чанар: Онгоцонд гэмтэл авчихаагүй л юм бол Олимпод оролцуулах нь зөв байсан. Эхнээсээ оролцуулна гээд аваад явсан хүмүүсээ Олимпийн нээлт хаалтанд оролцуулах ёстой, Олимпийн хотхонд байрлуулах ёстой. Дасгалжуулагч нь оролцуулмааргүй байгаа бол сэлгээнд суулгана л биз. Энд зөвхөн Олимп гэсэн жижиг сажиг зүйлийн тухай биш хүн чанар, хүнлэг чанарын тухай яригдаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 23:13:38
    Нагаш: Сайн хоёрын үлдээж бдаг амжилт хэрэггүй мөнгө хэрэгтэй юм боловуу даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 20:20:15
    Эрка: Oo ******** tolitroo heltei tulga bandi ikh boljee. Mongonii uner avch dee ******** chini. Bandi chini hunii amidralaar toglohgui shuu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 19:56:44
    #bolorerderdene_ganzul: archagui nvshnud hunii oln jiliin hdolmoriig moljson hogiin amitad uhj dald orooch ysn bliar hunii unergui horngo mngondoo zahirgdsn arcgu amitad be ooriin amidral ami nasaa ul hairlan oln jliin tursh sgsan bmbgoo orhilgui hicheej zutgsn arcagu ymnudiig tr 2guiger hol ywhiig chini harnaaaa!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 15:36:29
    Naran: Сэтгэлээ бариад багийн охиддоо амжилт хүсээд мааниа сайн унш даа охид оо, баг нь амжилт гаргавал та 2-н ч амжилт гэсэн үг.Медаль авбал та 2-т хүртэхгүй ч медальтай л гэж бодож яваарай.Цаашдын амьдралд нь аз жаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 15:30:09
    Кккз: Эмзэг бүлгийнхэн 3 өрөө байр, машинтай байдаг болоо юу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 14:58:53
    karma: is real
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 14:41:30
    Ээж: Очсон хойноо хасдаг нь яаж байгаа юм бэ, тийм бол яах гэж бэлтгэл хийлгэж байсы эхнээсээ,эндээс явсан л бол орно гэсэн бодол дүүрэн байгаашд, хүүхдийг ингэж Мохоож болохгүйшдээ, эхнээсээ л тийм болох өгөгдлөө тохирлцсон байсан нь тодорхой Угаасаа л дандаа арын хаалга нөгөө л Томчууд Баячууд гэсэн дорой улс орныг сүйрүүлэгчид байгөө даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 08:56:08
    Зочин: Ганзул гэмтэлтэй л байсан гэсэнш дээ. Хасагдсан шалтгааныг нь мэдсээр байж хүмүүсийн толгойг эргүүлж хүмүүсийг талцуулж хэрэлдүүлэх хэрэггүй. Манай зарим нөхдүүд ингэж fase-ээр худлаа юм бичиж дүргүй хүнээ хүмүүсээр хараалгуулж стрэсээ тайлж хариугаа авдаг зантай болцгоогоод бгах юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 07:02:47
    kkk: mongoloos hen ch ochson amjilt gargahgui.tavar tulugchdiin mungiig butsaaj tuluul
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 01:15:14
    Neg hun: Chaavaasda! Iim ocuuhen uzel bodolte alsiih harah setgelgeeq ongo mongonii hoinoos yvdag humuus! Ner hundte darga yamba nariinh ni huuhduud geheer l manai mongolchuud dolignood yvchigdag. Ter uy chini ali ert ongorchihson shude. Yu olj dolooh gej ingej bdg bnaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-23 01:07:08
    Иргэн: Манай монгол улсад ер нь хаа ч мөнгөтэй эрх мэдэлтэй мафийн хүмүүс л бүхнийг өөрсдийнхөөрөө шийддэг ш дээ дээр дооргүй бүгд яалгаагүй адилхан хаана ч шүү энэ зүгээр нэг жишээн гээд л бодоод үз дээ ард түмэн минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 23:44:06
    Hhha: Karma is real BITCH!!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 23:41:43
    Hhha: Тэр дасгалжуулагч эдрчдээ арчаагүй юм худлаа нэр хүнд хөөсөн юм оруулаад хожигдчихоод юу хийснээ ухаарах байх гэж найдийда үлдсэн хүүхдүүд нь яаж байгаа болдоо цуг олимпийн тайзнд гарна гээд ямар их догдолж байсан бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 23:41:36
    Hhha: Тэр дасгалжуулагч эдрчдээ арчаагүй юм худлаа нэр хүнд хөөсөн юм оруулаад хожигдчихоод юу хийснээ ухаарах байх гэж найдийда үлдсэн хүүхдүүд нь яаж байгаа болдоо цуг олимпийн тайзнд гарна гээд ямар их догдолж байсан бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 23:17:32
    Holboo: Tulga gedeg hogiin ******** sagsnii holboog negtgehgui tgeed iim novshiin uildel gar ldaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 21:13:53
    Enkhchimeg : Ийм хөгийн гөлөгнүүдээ дээрээ залаад бгам даа аль 10н жилд бхаас дарга нар багш нарын хүүхдүүд өнгөтэй өөдтэй юм бүхэнд оролцож түрүүлдэг уламжлал бүүр яая даа новш олон улсын шүүхэд хандмаар юм Засгийн газрыг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:52:10
    bi l : хөгийн гөлөгнүүд. Сүүлийн үеийн монгол новшийн зан. Хэлээ зажилсан тулгаа новш. Муулаад бдаг өвөрмонголчуудаасаа хэд дахин доор. Нэг шалтаг олоод л хэлэх бх гөлөгнүүд угаасаа ч тэгдэг. Хэнч сагс хальт үзсэн монгол байтугай гадныхан хэлнэ ганзул болороо минжин 3 г. Арайчдэээээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:52:09
    bi l : хөгийн гөлөгнүүд. Сүүлийн үеийн монгол новшийн зан. Хэлээ зажилсан тулгаа новш. Муулаад бдаг өвөрмонголчуудаасаа хэд дахин доор. Нэг шалтаг олоод л хэлэх бх гөлөгнүүд угаасаа ч тэгдэг. Хэнч сагс хальт үзсэн монгол байтугай гадныхан хэлнэ ганзул болороо минжин 3 г. Арайчдэээээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:40:23
    Баторгил: Araichdee sdaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:40:22
    Баторгил: Araichdee sdaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:28:18
    B: Iregenshlee soli2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:27:48
    Zochin: Dasgaljuulagch neleen yum avjdee orovdoltei amitan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:26:59
    Zochin: Ene ni deer zarig hergtei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:51:13
    Tegsh bolomj: irgenshilee solij temtseende oroo mon olimpiin horoog medeelel ogohiig shaardaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:51:12
    Tegsh bolomj: irgenshilee solij temtseende oroo mon olimpiin horoog medeelel ogohiig shaardaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:51:11
    Tegsh bolomj: irgenshilee solij temtseende oroo mon olimpiin horoog medeelel ogohiig shaardaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:51:10
    Tegsh bolomj: irgenshilee solij temtseende oroo mon olimpiin horoog medeelel ogohiig shaardaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:51:09
    Tegsh bolomj: irgenshilee solij temtseende oroo mon olimpiin horoog medeelel ogohiig shaardaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:51:09
    Tegsh bolomj: irgenshilee solij temtseende oroo mon olimpiin horoog medeelel ogohiig shaardaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:42:07
    Zochin: Hasagdaa l biz dee . Yaltai bilee .Surtei um . Ymar jiriin trmtseen bish oroh ni orood orohgui ni bolio l biz
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 18:45:50
    yo yadara: hasagdsan bol hasagdaad l yavaajdee. yun olon yum yaridag yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 18:39:03
    Zochin: Irgenshlee soliod oor ulsaas temtseend orj ehlee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 18:02:05
    зочин: тэнд аваачиж аасахаараа яадаг байнааа....монгол минь яагаад байнааа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 17:10:45
    Lalariin dasgaljuulagch : Mongol uls ugasa hogjihguo ene baidlaaraa lalaruudaaaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 14:44:34
    Zochin: Shuud zarig,orog,shuud.mn gsn site duudad gomdoloo xelee.olimpiin xoroonoos todrulad ogox bx.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 14:44:27
    Zochin: Shuud zarig,orog,shuud.mn gsn site duudad gomdoloo xelee.olimpiin xoroonoos todrulad ogox bx.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 14:28:01
    huuy huuy: goln mongold bhad ni oroltsuulahgu geed uldeehgu zaaval ochood hasaad tend ni uldeesend ni eej aavn uurlaad bnshdeee trnees bsh mni huuhdiig haschlaa ntr geeguu bndag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 14:01:05
    Маамхүү: Новш гэж ийм болохоор л боломжын санал ирвэл иргэншилээ солих н зөв бгаа юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:38:55
    ynjmaa: chadwartai bsn bol mungutei mungugu l songogdnoshteeee. Ohinoo umuurch bn gd busdiinh n zorigiig mohoogood chadwariig n uguisgeed bhiin. Shalgarsn hed n ene niitlelig unshwal setgel n yaaj sharhalj iursdiguu buruutgah bol gj bodoj uzsengui yu? Demjij chddguima ghd hutsatsgaaj doosh n darj gutaadgaa boli maluudaaaaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:36:37
    разабхас: Оюунэрдэнээ Хүүкээ хаана бна тэр шударга ёс чинь шившигүүд ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:16:37
    Zochin: Arai ch de ikh sport hurtel iim boloh gej ene Mongoliin tor zasag ******** ideechin uugachinguudaa ta nar ard tumniihee hols huch tsusand hanaj tsadah boloigui yu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 13:03:55
    Монгол: Ямар арчаагүй хүнэнцэр вэ? Гавъат энэ тэр болоод байсан. Найрааны гавъяат болсон юм байнал даа. Чадвартай тоглогчдыг яаж ингэж чадаж байнаа. Хэдэн төгрөг авч ийм муухай зүйл хийсэн вэ? Тулга хөлсний гавъяатаа. Ингэж хүнийг зовоосон хүн хэзээч өөдөлдгүй юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 12:55:51
    ZOCHIN: MONGOLCHUUD CHINI BUR ALIIGAA ALDJEE , BAGIIN DASGALJUULAGCH NI SHIIDDEG YUM BAYGAA BIZ DEE , EEJ AAW . AKH , EGCH NI SHIIDDEG YUM UU? YASAN CH DURAARAA BOLCHIKHSON , PIZDANUUD WE ? BAS TEMTSENE GECHIKHEJEE ,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 12:50:49
    Zochin: Bolij uzee. Chadvaraaraa l orsoldoj bj taaraashd. Odoo neeh iim yum yarij ntr
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 12:43:27
    Tom: Dasgaljyylagch ni ergvv mal bna.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 11:13:02
    Сэтгэгдэл үлдээсэн 2021 07 22 11 :12 : Анхнаасаа л Монгол орон доо баих даа Шиидэх асуудал баисан юм баина Олимпд 4 нь тамирчин орон гэсэн бол тэр 4 хүнээ саин бэлтгэх ёстои Бэртэл гэмтэл , Сэтгэл зүй , Амралт Хоол унд Гээд бүхэл зүилииг туслах багш хариуцан шүү дээ Яг үндсэн бэлтгэлииг багш хариуцлага Одоо тэгэхлээр бүх харуицлага багш дээр сонсогдоно шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 10:30:41
    Сэнгээ: Тулга бол арчаагүй эр байна амжилт бол хүний хүсэл мөрөөдөл тэвчээр хөдөлмөр шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 09:26:47
    Ангараг: Тулга бол боловсролгүй хулгайч банди ш дээ. Яаж юм хийдэг гэдгээ харууллаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 06:53:20
    Z: Yun surtei yum uhaan aldsan ch geh shig uhchih baisiimuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 06:18:59
    үнэн: Манай Сагсаар 3Х3 Олимпд хэнтэй ч очоод бүгдэд нь алуулна, 4 оноо ч авч чадахгүй тоглосон болгондоо хожигдох хэмжээний байхад энд хоорондоо хэрэлдээд яахын. Манайх Олимпд 2-3 хүнээр тлүү моглосон ч хожигдоншт. Угаасаа байгаа хэмжээ нь дэлхийд их доогуур
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 05:03:26
    Fyy: Ene avgai 40 gartlaa toglox gd bga yum bxdaa?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 03:04:53
    Ррррг: Энэ бол спорт. Ур чадвар нь нүдэн дээр ил байхад мөнгө өгөөд юу ч чадахгүй хүн орж яахын, муу юм бол мөнгө төлөн төлөн тоглож яахын?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 01:30:47
    Hun baina: Yahaw de ganzul uuruu harakter muutai duu naraa deerelhej bgd barigdsan l yum bnle shde Tiim huniig harin ch hassan n bolsiin Minjin lhamka ed nariigaa deerelheed daramtlaad bhaar dasgljuulagch hun ugasaa l bugsun deer n buleen jin tawina shde odoo mongoldoo ireh nuurgui bga shde ern tgd darhnii zarim neg suga ohiduud aaw eejeeree yriulj l 5x5d ywdag bsn shde Harin ch 3x3 hulan lhamka chimka gd dajgui nuhduud ywj ter sorry harin zali hereglej bgd azaar bagtchij orond n boloroo ywah bsiin odoo tgd tawilan yumdaa neg ch hojihgui irne l de ganzul bsn ch yalgaagui odoo tgd ganzul bsn bol 1 hojih bsn edr gd tenegtej ugnuu ter darhnii erguu dagzuud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 00:53:01
    BdotEdot: Байр машин гэж солиорч байхаар охиноо бэлтгэлд нь явуулахгүй яасан юм..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-22 00:27:25
    Zochin: Bugdiig beldej bertel gemtel setgel zui, beltgel geed uur zunduu olon yum harj shiiddeg blgyu de, sansart 2-3beldeed gurragchaa l nisee biz de, ene sportod bh l zyul shde, ar geriinheniig ni buur gaihchlaa. Bag tamirchdaa toglohoos umnu heruul zarga hiine etsee hurtel yavna ch genuu, 3uruu bairtai mashintai ail emzeg buleg gej uuriigee helehgyu bhoo mongold zailuul.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 18:57:25
    Gangaa: Minii medeh emegtei toglogchdoos hamgiin chadvarlag skill saitai tamirchin bol ganzul mun hamgiin hashir turshlagatain hervee hasaagui bol bagaa udirdaad avaad yavchih hamgalttai l chadvarlag tamirchin bsiimdaa “Dasgaljuulagch” gdg hvn yg yu bodoj bsiin boldoo mungunuus ilvv amjiltaa l chuhal bsiimsan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 18:53:12
    Жапан: Наанааүлдээд ажил хийхгүү юу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 18:47:06
    Иргэн: Тэр муусайн тэмцээнд орсон авилгач хүүхнүүдийг хог шидэж угтах хэрэгтэй. Буудлаас гараад машиндаа суутал нь хогоор булья.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 18:23:33
    B: Ugaaasaa toglood ch neg ch hojkuu shde. Manai emegtei bag muu shde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 17:49:39
    Хулка: Тэр муруй хошуулсан шуналын тулам, хорны хүүдий, садар Тулгыг л зайлуулах хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 17:23:23
    ҮНЭН: ХЭРҮҮЛИЙН БУЗРАА ТАТАЦГАА. АМЖИЛТ ҮЗҮҮЛБЭЛ ОХИН ЧИНЬ ГЭСЭН ШАГНАЛ АВНАА. ОДОО ӨНГӨРЧЭЭ ИЙМ ХЭРҮҮТЭЙ ЯАЖ ТОГЛОХОВДЭЭ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 17:09:33
    Хэл: Тануусын дураар онгоц нисэх юмуу!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 17:08:05
    Зов : Тамирчид явсан. Асуудал шийдэгдсэн . Одоо юу ч яриад таны талд гарахгуй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 17:06:00
    Эмээ: Энэ улсыг, нийгмийг ямар хүмүүс залж байгаа билээ, тэр л ёсоороо ажил, үйл явж байгаа ш дээ. Яам тамгын газрууд ажил хийж үзээгүй даржин банди нар, хоосон хэнээтнүүдээр дүүрчихсэн, спортын холбоод нь мөнгө бодохоос биш хүний чадварыг үнэлэхгүй, хаа газар танил тал, хэтэвчээрээ холбогдсон өнөөгийн нөхцөлд амь зуух ч хэцүү л байна даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 17:05:02
    Зов : Тамирчид явсан. Асуудал шийдэгдсэн . Одоо юу ч яриад таны талд гарахгуй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 16:48:58
    T: Estoi heleh ug alga ene ulsad chin unen ym gej bnuu Sport hurtel luuwir bolchihoor yu bolohow dee hairtai mundag duugii min tamirchnii min ingeh gejdee Muu nowshnuud gomdood bh ym neeree
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 15:55:59
    Сэлэнгээ: Балиар заваан юмнууд чадваргүй арын хаалганы хүүхдээ олимпод оруулах гэж жирийн нэг сайхан охиныг золиослож байх гэж дээ. Арай дэндүү юмаа. Оронд нь орсон тэр тоглогчийг олон нийтэд зарлаач. Тэр хэний хэн бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 15:38:50
    Солонго: Энэ арай дэндэнэ би 3х3 эмэгтэй багийн тоглолтыг байнга үздэг багийн гол тулгуур байхгүй болно гэдэг тэнэг сонголт ямар дайчин тоглодог эмэгтэй билээ дээ. Энэ арай дэндэнэ хэлэх муу үг олдохгүй байна. Монгол үнэхээр бүх салбартаа бүх талаараа сөнөжээ. Ёс суртахуун хууль дүрэм гэж нэг ч алга ялзарч гүйцжээ. Монгол хүний сайхан сэтгэл ёс жудаг уландаа гишгэгдэж дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 15:04:15
    Гүнж: Энэ үнэн бол арай л биш юм шигээ. Тулга гэдэг нөхөр чинь сая гавьяат болоод байсан биздээ. Спорт хүртэл ийм болчих гэж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 12:59:07
    Т: Дуугүй байсан бол дэмжиж л байлаа. Одоо ингээд жалга дов, үлгэрийн юм хуцаад эхлэхээр хохь чинь гэж бодож байна. Гэмтчээд юу вэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 12:30:05
    Otgonbaatar: Oruulah hegrtei selgeendch bolow suulgaj oruulah hegrtei bh
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 12:17:08
    Амараа: Ганзул угаасаа хөгшин шдэээ Минжин яваагүй бхад юун ч олон юм ярьдаг юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 11:37:29
    S: Tylga gej shvlsee vschvvlj zyyraldaj yrisan ******** toglyylaxgvi bol yu gej 2 xvvxed abch ybsan be
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 11:18:29
    Гагага: Чухал үед 5 хоногийн бэлтгэл хийгээгүй байж сүүлд нь олон юм яриад яахав дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:47:38
    Haha: Tulga gej setgetsiin oorchlolttei hogiin nohoig ugaadsiig n ihduulsen humuus negiig bodoj hoyoriig tungaagaasai.******** gej
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:47:11
    .: Бүр ийм хөгийн улс шдээ… Бүхэл бүтэн эв нэгдлийн бэлгэдэл болсон наадамд ч аятайхан оролцчихож чадахгүй! дандаа л мөнгө мөнгө. Үнэхээр дэндүү юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:44:04
    Erleg: Ukun mongoor gavyat hurtel avsan ********.murui amaaraa buzar bolgond holbogdoj bdag har hoshnogo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:41:23
    Burhan: Uukuun bandi buh yumiig mongoor hemjdeg ******** byalduuch ********
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 10:30:20
    vnenbat: huuyee manai 3x3 aas chin covid ilertsen shdee yu ******** ergv2 ym yriad bgn be? japand 3 tsag shalgagdaad ilersen tgd hasagdaj bgn shd mal ********.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 09:58:56
    Tulga: Negent Amjilt gargaj chadahgui yum chin geed heniig ch hamaagui geed zaluu ohiduudaa oruulj baigaa yumuu daa. Ankhnaasaa yavsan Ganzul, Bolor-Erdene 2-g oruulah baisiin. Tulga ******** iim hugiin hulgaich. Heregtei gevel heniig ch ashiglana. Hereggui bol heniig ch jiine muu alia gar
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 09:57:08
    Алимаа: Харамсалтай байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 09:54:36
    Jolbuur: Za odoo yaaxav shir nudeed amidrax xetsvv shdee. Xasagdax ni xasagdana. Xugshunguud ni achaalal daaxgui bgaa bol xasagdana shdee ugaasaa. Bagaaraa soriod xarj bgaad nuguu baguudaa sudlaad xaraad xamgiin bolomjtoi amjilt gargax gar niilsen 4 uu songoo bailgui. Naad 2 iig chin oruulchuul zaluuchuudaa xaslaa enee teree geed dain bolox bsan biz. Erx avaxad ix nemer bolson bol boloo doo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 09:22:46
    .: Tulga gj durde ortsn hun bdgda tamirchdiha buynar yvjij
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 08:17:54
    Гүндэгмаа : Тиймээ манайхан дандаа мөнгө харж тэмцээнд явуулдаг .б
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 07:06:23
    Иргэн: Зургаан тамирчин бэлтгэж, 4 нь олимп орж таарна, 2 нь хасагдана, хэнийг хасах вэ, дасгалжуулагч мэднэ, спорт бол спорт, хасагдлаа гээд гоншигнох байсан юм бол анхнаасаа явахгүй л байх хэрэгтэй, эсвэл энэ охиныг хасаад бэлтгэл хийгээгүй дарга, сайдын охиныг оруулчихаагүй юм байгаа биз дээ, тулга гэж муруй амтай хөгийн нөхөр холион бантан хутгасан уу, монголчууд эвтэй байхдаа л хүчтэй дээ, ийм хэл ам хэрэггүй л юм байгаам даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 02:02:40
    Зочин : Болор-эрдэнийг хасаад төвдөө яаж тоглох гээд бгаа юм бэ өүүр намхан болоод бна. Ер нь бол дүү нараас нь хасах байсийн шдэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 01:42:06
    Хүн : Тулга гээд шүлсээ үсчүүлсэн дарвалзсан нөхөр байдаг тэрийг хэн дасгалжуулагч гэдэг юм Эрдэнэ гахайтай нийлээд сагсан бөмбөгийг самарч байгаа нөхөрдөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 00:07:12
    Batdelger: Maa sain hvnii hvch hodolmoriig Horongo mongoor solidog golognvvdiig etsesee hvrtel temtseh heregtei Yaj ingej chaddag baina aa muu tulga golognoos door amitan Ene olimp erh ene hvnii achaar awchaad odoo eh ornoos awch yvchaad said darga nariin hvvhdvvdiig togluulah geed baij baidag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 22:53:32
    Saraa: End sorog setgegdel bichisen xvmvvsiig gaixaj bna ta nar ooriisdiigoo orond n tawiad vzdee!! Uxaan muutai ym bol triigee nuuj amidar 7xemjij neg ogtol gdg ym shvv xamriin doorx xagarxai gecheer meddeg ym shg tsuurax xerggvi shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 18:35:27
    Boldoo: Дасгалжуулагч л мэднэ шдээ.Бүгд сайн байгаа гэхдээ форм бэлтгэлжилт сайн байгаа нь л оролцоно доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 18:35:25
    Mongol hun: Ene ganzul japon yvhiin omno baahan zaluuchuudtai arhi uugaal ******** yvj bsn shtee Sportiin hun hariutslagatai sahilgaga battai bh estoi gj bodoj bna Dasgaljuulagch olon olon beltgel bertel aldaa onoog harj shiidver gargasan blgui dee Arhi uudag hun amjilt yu l bol
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 17:09:46
    Bileg: Одоо энэ тамын тогооны үлгэрээ больчих юмсан. Амжилт гаргах гээд ганц тамирчин ч биш бүх л хүн их бага хэмжээгээр золиос гаргадаг шүү дээ. Хэзээ билээ нэг бөх гээд хирнээсээ ч салаагүй охин гадаадад тэмцээнд явуулсангүй гээд гэрээрээ дайрч давшлаад сэтгүүлч нар цуглуулж орилж бахираад байсан, ийм хачин атаа жөтөө хэрэггүй. Тэр дасгалжуулагчаа мөнгө авлаа гээд байгаа юм уу. Харсан юм уу, нотолгоо нь байгаа юу. Арай дэндэж байна шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 16:33:30
    Smile: Tulga ******** awilga awsn eswl xen negen erx medelt hun nuluuldug xolboo bolloo doo xoorxii olimpn erx awj 1,2nomern tamirchnaa zerlegr xasna gdg doromjlol naad 4.oos chin yu xvleexew dee dowtoldog hun ch alga
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 14:55:56
    эгч: спорт гэдэг мэдээж хатуу тоглоом хэн нэгний эрхлэж гоншигнож тоглодог тоглоом ч биш үнэхээр бэлтгэл сайтай формдоо орсон чадвартай найдвартай гэсэн тамирчинаа л дасгалжуулагч мэдэж оруулна энэ бол хууль. Тулга ч сайн дасгалжуулагч. Зулаа бол харьж яваа дайчин сайн тамирчин. би л сайн тамирчин би л мундаг гэсэн явцуу үзэлээ болих хэрэгтэй тэгж байж тамирчин. багийн спорт амжилттай сайн явна. Олимпд монгол улсаа төлөөлж оролцож бгаа баг тамирчид. дасгалжуулагчддаа спортын өндөр амжилт хүсё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 13:18:21
    ахмад настан : хэн ур чадвар , форм сайн байна . тэр нь л орно . их спорт бичигдээгүй хууль , тамирчид өөрсдөө илүү сайн мэдрэнэ , мэддэг . энд баян ядуу . хөрөнгөтэй . танилтай тийм зүйл байдаггүйм даа. Ганзул бол сайн байсан үе бий . харьж яваа л нас , тоглогч . өөрөөч ухаардаг , хэлдэг . угаасаа л техникийн зөвлөл шийдвэр үндэслэн 4 тамирчин л эрх авч орно. ойлгомжтой... асуудалууд үүсч болох үндэслэлээс , санхүүжилт , эрх олгогдсоноос л 6 хүн очсон , бас нөөцтэй гэж харж байснаас ингэж тэмцээн эхлээгүй байхад тамирчид сэтгэл зүйд нөлөөлөн хэрүүл шуугиан болгож болохгүй дээ... Болртуя , Ганзул болон Тулга багш нь 3х3 холбооны нөхөд уралдаан тэмцээнээс өмнө . мэдэгдэл залруулга гаргах ёстой хэрэгтэй гэж бодно. ....дайрч давчлахгүй ээ. ойлгох нь ойлго . их спортод үнэнч зүтгэн залуу насаа зориулсан настан бодлоо л бичлээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 13:18:21
    ахмад настан : хэн ур чадвар , форм сайн байна . тэр нь л орно . их спорт бичигдээгүй хууль , тамирчид өөрсдөө илүү сайн мэдрэнэ , мэддэг . энд баян ядуу . хөрөнгөтэй . танилтай тийм зүйл байдаггүйм даа. Ганзул бол сайн байсан үе бий . харьж яваа л нас , тоглогч . өөрөөч ухаардаг , хэлдэг . угаасаа л техникийн зөвлөл шийдвэр үндэслэн 4 тамирчин л эрх авч орно. ойлгомжтой... асуудалууд үүсч болох үндэслэлээс , санхүүжилт , эрх олгогдсоноос л 6 хүн очсон , бас нөөцтэй гэж харж байснаас ингэж тэмцээн эхлээгүй байхад тамирчид сэтгэл зүйд нөлөөлөн хэрүүл шуугиан болгож болохгүй дээ... Болртуя , Ганзул болон Тулга багш нь 3х3 холбооны нөхөд уралдаан тэмцээнээс өмнө . мэдэгдэл залруулга гаргах ёстой хэрэгтэй гэж бодно. ....дайрч давчлахгүй ээ. ойлгох нь ойлго . их спортод үнэнч зүтгэн залуу насаа зориулсан настан бодлоо л бичлээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 13:18:06
    Teneg: Iim yum niiteljil baidag zaluu. Mn monch ******** bnadaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 12:25:37
    Алдар: Тулга мэдэх эрхтэй. Тэнэг гэр бүл тэнэгтээд эхэллээ. Ингэж шившгээ тарих хэрэг юу байнаа?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 12:17:34
    Zochin: Bainga hervvl heniig oruulahaa dasgaljuulagch shiidne 2ni vldeh bsan bi bi gsn baliar zangaa orhi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 12:10:15
    Иргэн: 6-аас 4 нь л орно, 2 нь угаасаа нөөцөд байгаад хасагдах нь спортод байдаг л зүйл. Үнэхээр ур чадвараараа илүү байсан мөртлөө хасагдвал өөр хэрэг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 11:41:20
    зайл зайл: үхэр Монголчууд ингээд тэнэгтээд эхэлдэг юм. Тамирчид нь бэлтгэлээ дутуу хийсэн бол багш дасгалжуулагч нарын сонголт зөв шдээ. Энэ Ганзул сүүлийн тоглолтуудад их муу тоглож байгаа шүү. Ганц аятайхан яваа баг хамт олон гэж бодсон юм нэгээр дуусаж байгаа биш ингэж үхэлдээд яанаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 11:08:14
    irgen: MANgaruudaa ta naraas munch ih hun ard ydarch.tuildaj bn.Bugd terbumtanguud bolson odoo boloo bishuu.Elveg hulgaich Ganvaatariig yaj zutguulj Hul bemvegiin holboog avch egsen.SU hulgaichiin huu Olimpiin horoog avah gd shune noirgui honoj bga.Ta nar gants bumbeg barij uzeegui teneguud Sport gj uo bdgiig medehgui bj Sportod ******** oirt.HOl bai.Uls tur orohgui uomgui Ard tumrn zevuutsej shigshij bn.Urlagt mun adil Say ******** alia chin Oyulzganiin nutag gj ******** orson.Ternii iom chaddag gj uo bsaniim.MAN aas bur hol toiruulj shildeg aviyastai hunee gargaj baigaasai.MAN gedeg chin buleg hulgaich gesen ug.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 11:01:36
    hmm: sport shyy dee...hen iluu baigaa ni toglono..teriig bid bolon aav eej nar medehgui..dasgaljuulagch medne..ingej duraaraa aashlaj hel am heruul hiij ogt bolohgui shy..mash buruu...mongoliin tuluu zutgesen,amjilt gargahad ni ene 2 ohinii tus nemer mash ikh gedgiig bygd medne..amidaral arvin shyy dee..amjilt husie 2 duudee..setgeleer bitgii una..dasgaljjulagch bol,shavi naraa beld..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 11:00:03
    hb: спорт бол хатуу, ер нь бол тэр талаар ойлгоцтоо болчихсон байгаа, зүгээр нэг хүүхдүүд яваагүй байх, багын спорт бол нэг хүний санаа бодлоор бус сонгон шалгаруулалтаар явагддаг, дасгажуулагчийн үг бол хууль байдаг дасгалжуулагч хамгийн их найдвар тавьсан хамгийн шилдэг гэснээ л сонгоно, 3х3 хэцүү 6 тамирчнаас зөвхөн 4 нь л авна, Тулгын хувьд үнэхээр шийдвэр гаргахад хүнд байсан байх, хасагдлаа гээд гоншигноод байх хэрэггшй дээ, баг бол хэцүү шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 10:05:07
    K: Para tulgaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 09:46:32
    зочин: зөв 4 хүн нь тоглоно шүүдээ хэрүүлээ боль
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 09:28:37
    Ха: Одоо ингээд эцэс төгсгөлгүй хэрүүл эхлэлээ дээ. Эрүүл саруул амьд байхад бусад нь яахав дээ болж таарна. Бүү хэрүүл хийгээч дээ. Мэргэжлийн дасаглжуулагч нь хариуцлагаа мэдэж сонголтоо хийсэн байх гэж найдая. Харин хамгийн сонирхолтой нь дэмий мөнгө үрж тэнд очоод сонголт хийж 2 хүнийг бөөн зардал гаргаж авч яваад хаа нэг газар орхидог нь хачин юм байна л гэж бодогдлоо. Бусдад нь амжилт хүсээд байж байхаас өөр яахав.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 09:23:47
    hhhh: ter dasgaljuulagch chini yu medej avch vldej bgaan ers tes ur chadvartai xamgiin sain toglogchoo ymar shaltgaanaar xassanaa tailbarlaxgvi bol tulga medne gd xayj boloxgvi. ene olimpd opoltsox erx avaxad ene xvnii xiisen bvteesen zuil ix gj bodoj bgaa ix ch olon xojliig avaxuulsan. Ter Tulga gj neg dajignasan zaluu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-20 07:40:27
    del: 6 хүнээс 4 нь шигшээ багт багтана 3 нь гараанд гарна 1 нь замен т хэнийг багт авахыг дасгалжуулагч мэднэ тэр журмын дагуу болсон гэж ойлгосон ёр нь сайн ч муу ч дасгалжуулагч мэднэ гогнох хэрэггүй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188