• Өнөөдөр 2024-04-20

“Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн шүхэрчин Г.ГАНЖИГҮҮР: Онгоцноос гараад хамгийн түрүүнд найзтайгаа уулзаж, зэрэгцээд хамт хоносон. Найз минь өглөө болоход бурхан болчихсон байсан

2023-06-30,   80118

          “Тэр өдөрт харамсдаг. Хамт үүрэг гүйцэтгэж явсан нөхдөө дурсалгүй яах вэ. Жил жилийн зургадугаар сарын 14-ний үүрээр яагаад ч юм сэрвэлзээд унтаж чаддаггүй. Хэрэв анд нөхөд минь байсан бол...” хэмээн ярих онцгойгийн алба хаагчийг Ганбатын Ганжигүүр гэдэг. Тэрбээр өдийгөөс 14 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос “Ми-8” нисдэг тэргээр ниссэн 22 алба хаагчийн нэг. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байсан нөхдийнхөө үргэлжлэл болж үлдсэн долоон алба хаагчийн нэг нь тэр.

Монгол Улс  эрэлхэг 15 хөвгүүнээ алдаад 14 жил өнгөрч байна. Бид энэ өдөр онгоцны ослоос амьд гарсан Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, хошууч Г.Ганжигүүрийг зорьж, ярилцсан юм.

-14 жилийн өмнө яг юу болсон юм бэ. “Ми-8” нисдэг тэрэг осолдож, 15 залуу амиа алдсан гунигт өдрийг манай уншигчдад эргэн сануулж болох уу, та?

         -Бид Тэрэлж орчимд гарсан ой хээрийн түймэрт долоо хоног дайчлагдаж, унтраагаад Улаанбаатар хотод 2007 оны зургадугаар сарын 13-нд ирсэн. Аврах тусгай ангидаа дөнгөж ирээд байхад “Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймэр гарсан учир шүхэрчдийг онгоцоор тээвэрлэж, түймрийн голомтод буулгана” гэсэн шийдвэр гарсан. Ингээд өглөө нь үүрэг гүйцэтгэхээр Мандал сум руу ниссэн. Биднийг нисэхэд цаг агаар бүрхэг, бороо шивэрч байлаа. Нислэг үйлдээд явж байхад манан татаж, нисэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Мандал сумын нутаг дэвсгэрт түр зуур бууж, цаг агаарын нөхцөл байдлыг 10-20 минут хүлээсэн. Тэнгэр цэлмэж, нислэг үйлдэх боломжтой болохоор нь бид цааш хөдөлсөн юм. Агаарт хөөрөөд удалгүй дахиад л битүү манан руу орсон. Тэр үед уулын орой дээр явж байсан санагддаг. Тэгээд л онгоц элгээрээ модны орой шүргэх шиг болсон. Нисгэгч “Өндрөө авъя" гээд араагаа татсан ч дийлээгүй байх.

-Уулын орой шүргэж байгаа нь мэдрэгдсэн юм уу?

-Онгоцны доороос ямар нэг юм цохиж байгаа нь мэдрэгдэж, онгоц эргэлтэд орсон. Эргэж байгаад л унасан байх. Нэг л мэдэхэд уначихсан байсан. Эргэлдээд байсныг нь санадаг.

-Онгоц осолдсон байна гэдгийг хэдий хугацааны дараа мэдсэн бэ, та?

-Осолдох үед ухаан алдчихсан байсан. Гэхдээ хэр хугацааны дараа ухаан орсон гэдгээ мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа сэргээд онгоцноос гарсан. Онгоц их бие, сүүл хэсгээрээ задарчихсан байлаа. Би сүүл хэсгийн ангайсан хэсгээр нь гарсан юм. Гараад амьд хүн байгаа эсэхийг асууж, чимээ чагнасан. Миний нэг талын хөлний мах язарч, цээж, нуруу хэсэг гэмтсэн учраас явахад хүндрэлтэй байсан. Нэг хөлөндөө ацтай өндөр мод тэвхдэж, онгоц тойрч, амьд хүмүүсээ цуглуулах арга хэмжээ авсан. Ш.Сүхбаатар бид хоёр амьд байгаа ганц, хоёр хүнээ ойртуулж, тэр шөнөдөө шүхрээр хучиж хоносон. Ер нь амьд үлдэх арга замаа л хайсан даа. Хэрэв шүхэр байгаагүй бол хүмүүс тэр шөнөдөө осгох байсан.

-Онгоцны аль талд сууж явсан хүмүүс илүү бэртсэн бэ?

-Тийм зүйл байхгүй. Аль  тал ч гэлтгүй бүгд гэмтэж, бэртсэн. Ялгаагүй л амь үрэгдсэн.

-Анх хэдэн хүн амьд байсан бэ?

-Тийм ч олон хүн амьд байгаагүй ээ. Амьд гарсан долоон хүнээс гадна хоёр, гурван хүн л байсан байх. Онгоцноос гарах боломжтой байсан хүмүүс өөрсдөө мөлхөж гарсан байдаг. Харин талийгаач Цогжаргал маань гараа даруулчихсан учраас эрлийн багийг очтол онгоцон дотор байсан. Сүхбаатарын хоёр хөл бэртээгүй ч явахад хүндрэлтэй байсан. Бид хоёр нэг суучихвал эргэж босох гэж 30 гаруй минут зарцуулахаар бэртэлтэй байлаа.

            -Осол болсны маргааш өглөө нь хүмүүс ямар байдалтай байв. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?

-Хүнд л байсан даа. Маргааш нь цаг агаар дулаарч, нар шарж, хүмүүсийн ам цангаж эхэлсэн. Хүмүүс цус их алдсан учраас шингэн зүйл маш их дутагдаж байлаа. Бид бэртэлтэй учир сүйрсэн онгоцныхоо хэсгээс холдож чадаагүй. Тэр хавийн хамаг модыг онгоц унахдаа хяргасан учраас өдөртөө халуун гэж жигтэйхэн. Би авч явсан манеркандаа шээгээд амаа чийглэж байсан. Бас хамт явсан нөхдөдөө ч шээснээсээ уулгаж, амыг нь чийглэж байлаа. Өөр арга байгаагүй.

            -Онгоц осолдсоны маргааш амьд байсан хүмүүс нэг газартаа цуглаж чадсан уу?

-Чадаагүй. Маргааш оройдоо л цугласан байх. Гурван хүн нь нэг газартаа цуглаж, нэг нь онгоцон дотор, нөгөө нь онгоцны хойд талд хөдлөх боломжгүй хэвтэж байсан. Бусад нь өөр газарт байсан. Мөлхөх нь мөлхөөд л ойртож байсан санагддаг.

              -Хоёр хоногийн дараа устай золгосон гэдэг бил үү?

-Бороо орж байж л устай золгосон. Сүхээ бид хоёр шүхрээ дэлгэж, манеркандаа борооны ус тосож, 10 гаруй сав устай болсон. Шүхэр ус нэвтэрдэггүй материалтай болохоор их хэрэг болсон шүү. Тэр усаараа л эрлийн багийг иртэл амь зогоосон. Дээрээс нь усаараа хоол хийж идэж, тамир тэнхээ орсон. Мандал сум руу нисдэг өглөө Намсрай дарга “Нойтон мах ав” гээд надад мөнгө өгсөн байсан. Авсан нойтон махаа би бүлгийнхээ ачаа руу хийсэн байсан юм. Тийм учраас ачааны хаана мах байгаа вэ гэдгийг амархан мэдэж хоол хийсэн. Сүхээ бид хоёр том, жижиг хоёр тогоо авч, онгоцноос зайдуу очиж, хоол хийсэн. Том тогоондоо түлш хийж, гал асаагаад дотор талд нь жижиг тогоогоо тавиад шөл буцалгасан. Тэгээд хүмүүстээ өгсөн. Нисгэгч Сугар ах маань “Ямар сайхан хоол вэ” гээд баярлаж байсан даа.

               -Гавьяат нисгэгч Сугар гуай та нарт юу гэж хэлж байсан бэ?

-Юу ч хэлэхгүй сэтгэл санаагаар маш их унасан байсан. Бид “Та бидний амийг аварлаа” гэж хэлэхэд “Би олон айлын сайхан хүүхдүүдийг алчихлаа” гэсэн. “Тийм биш ээ, ахаа” гээд тайвшруулаад ч нэмэргүй байсан даа. Маш өндөр чадвартай нисгэгч, шүхэрчин хүн байсан, Сугар ах. Чадвартай нисгэгч байсан гэдэг нь онгоц унах үеэр мэдрэгдсэн. Онгоц унаж явахад түлшээ асгаж, цахилгаанаа салгасан байна лээ. Биднийг амьд үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн хүн. Магад түлшээ асгаж, цахилгаанаа салгаагүй байсан бол бид дэлбэрэх, шатах эрсдэлтэй байлаа. Тэр эрсдлийг арилгаж чадсан хүн дээ. Ууланд байхад Сугар ахын бие муу байсан. Уулын уруу гулсаад л байдаг юм билээ. Би нөгөө ацтай модоороо дээш нь татахаар буцаад л доошлоод байсан.

                -Тухайн үед та хэдэн настай байсан бэ?

-Онцгой байдлын албанд есөн жил ажиллаад байлаа. Би 33 настай байсан.

                 -Онгоцон дотор явж байсан хүмүүс хэд орчим насных байсан бэ. Олонх нь нас залуу байсан уу?

-Янз бүр л байсан. Нисгэгчид маань ахимаг насных. Бусад нь 40-өөс доош насныхан л байсан байх даа.

                  -Эрлийн багийнхан та нарын дээгүүр хэдэн удаа ниссэн гэдэг билээ?

-Бидний дээгүүр онгоц 2-3 удаа ниссэн. Осолдсон газар тайга учраас эгц дээрээс нь л харахгүй бол олоход хэцүү. Онгоцонд байсан холбооны хэрэгсэл онгоц унах үед эвдэрсэн болохоор холбоо барих юм байгаагүй. Ачаан дундаас утаа гаргагч олоод онгоц дөхөөд ирэхээр нь утаагаа асаасан. Харамсалтай нь, салхи цохиод утаа дээшээ биш, доошоо газарт шингэсэн. Хүмүүс олон удаа “Утаагаа асаа” гэж шахаж байсан.

                   -Эрлийн багийнхан “Та нарыг оллоо” гээд дохио өгөхөд юу бодогдож байв?

-Аврагдлаа гэдгээ л мэдэж байлаа. Ямар ч байсан эрэл хайгуул явагдаж байгаа нь тодорхой байсан. Эрлийн багийнхан биднийг олсон шүү гэдгээ мэдэгдэж, дэд хурандаа н.Амарболд, Сэргэлэн нар онгоцны хаалган дээрээс гараа далласан. Тэр хоёр нүүр нь ил харагдаж байсан. Тэд "Бид олсон шүү" гэдэг дохиогоо өгчихөөд нисээд явсан. Тэр хэсэгт онгоц буух боломжгүй байсан учир буцаж 3-4 цагийн дараа явган ирсэн.

                   -Тэр хугацаа урт санагдаж байсан уу?

-Гайгүй ээ. Аврагдчихлаа гэдгээ мэдсэн болохоор бид их тайван байсан. Ямар ч байсан эрлийн багийнхан биднийг олсон гэж бодохоор тайвширсан. Эрлийн багийнхан биднийг олж харахаас хэдхэн минутын өмнө дээгүүр эргэчихээд яваад өгсөн. Бадамжунай ах “Миний хоёр охин тэр онгоцыг нааш нь явуулчихаж чаддаггүй” юм уу гээд газар цохиж, сэтгэл хөдлөллөө илэрхийлсэн. Бид ч хараад л сууж байсан. Төд удалгүй онгоц эргэхэд ард нь зогсож байсан С.Батдалай “Жунай ахын хоёр охинд баярлалаа” гэж хэлж байсан юм. Эрлийн багийнхан биднийг зөөвөрлөж, Зүүнхараагийн эмнэлэгт хүргэсэн. Нөхдөө уулын мухарт үлдээгээд явж байгаадаа сэтгэл маш тогтворгүй байсан.

                   -Гэмтлийн эмнэлэгт хэр удаан эмчилгээ хийлгэсэн бэ?

-Би нөхдөөсөө хамгийн сүүлд хагалгаанд орсон. Хөлний мах язарсан болохоор навчаар боосон. Бохир орж, үхжилт их явагдсан учраас төлжүүлж байгаад хагалгаанд орсон.

            -Тэрэлжид гарсан түймрээс ирээд явахгүй гэж хэлэх боломж байгаагүй юу. Таны оронд явах хүн байгаагүй юм уу?

-Тэгж хэлэх эрх байхгүй шүү дээ. Бид чинь тангараг өргөсөн цэргийнхэн. Тушаал л бол тушаал. Тэр дундаа бид чинь шүхэрчид шүү дээ. Явахгүй гэж хэлэх нь бүү хэл явна гэж дайрдаг байлаа.

            -Гэрээсээ гарахдаа “Өнөөдөр тэнгэр муухай байна. Нисэхгүй байх. Буцаад ирнэ ээ” гэж хэлээд гарсан алба хаагч нь хэн юм бэ?

-Тэр бол миний найз, Ариунсанаа. Шүхрийн албанд хамт орсон найз, он жав минь. Бидний гэр ойролцоо, нэг дор шахуу байдаг байлаа. Тэрэлжээс ирсэн орой Ариунсанаа “Би ямар ч гэсэн хүүхдүүдтэйгээ хоночихоод ирнэ” гээд харьсан. Гурван хүүхэдтэй байсан юм. Өглөө гэрээсээ гарахдаа “Бороотой, бүрхэг байгаа учир өнөөдөр нисэхгүй ч байж магад. Би эргээд ирнэ ээ” гээд эхнэртээ хэлээд гарсан юм билээ. Тэгээд л эргэж хариагүй. Би онгоцноос гараад хамгийн түрүүнд Ариунсанаатай уулзсан. Бид хоёр эхний шөнө шүхрээ нөмрөөд, хамт хоносон. Өглөө босоход найз минь бурхан болчихсон байсан даа. Биеийн байдал нь хүнд байсан юм. Дараа нь эхнэртэй нь уулзаж, гурван хүүхдийг нь харахад хэцүү байлаа. Авч яваад байхгүй болгочихсон юм шиг мэдрэмж сэтгэл дотор байгаад л байсан. Цуг явчихаад орхиод ирсэн мэдрэмж бодлоос ер салаагүй.

           -Нэг алба хаагч бие нь хоёр хэсэг хуваагдчихаад “Гэрийнхэнд минь гайгүй бэртсэн” гэж хэлээрэй гэж таниар дамжуулуулсан юм уу?

-Үгүй, тийм хүн байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байдаг шиг хэн ч орилж, чарлаагүй. Хэн ч “Намайг авраач” гэж голынхоо дуугаар хашхираагүй. Бүгд л тэвчээртэй, мундаг залуус байсан. Тэгэж амь тавьж, орилохоор ч олон хүн амьд байгаагүй. Бүгд л усаа уугаад, тэвчээртэй байсан даа. Ус их хэмжээгээр уувал хэвтэрт байгаа хүмүүс бие засахаас эхлээд асуудал тулгарч байсан. Тийм учраас ам чийглэх хэмжээний л ус балгаж байсан.

          -Та Тэрэлжээс ирээд гэрээрээ орж амжсан уу?

-Би анги дээрээ хоносон. Ойрхон гэртэй хүмүүс нь очиж хоноод, хол гэртээ нь шүхрээ дэлгээд ангидаа хоносон юм. Тэгээд л маргааш өглөө нь шууд ниссэн.

          -Гэрийнхэндээ Мандал явлаа гэж хэлсэн үү?

-Тухайн үед утас ховор байсан учраас гэрийнхэнтэйгээ яриагүй. Гэрийнхэн маань намайг осолдсоныг зурагтаар мэдсэн байж магадгүй. Онгоц алга болсон гэдгийг сонсоод л анги руу залгаж, сураг дуулсан байх. Ар гэрийнхэн ямар нөхцөл байдалтай байсныг мэдэхгүй.

           -Та ослоос хойш шүхрээр буусан уу?

-Бадамжунай ах бид хоёр эмнэлгээс гараад л шүхрээр бууж эхэлсэн. Би 2010 он хүртэл бууж байгаад биеийн байдал, нурууны бэртлээс болж шүхрээр буухаа зогсоосон. Одоо багшийн ажил хийж байна. Тэнгэрт ёслоод шүхрээрээ буух үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Онгоцноос үсрэх мэдрэмж, шүхэр задрах хугацаа, эрх дураараа явах шиг жаргал үгүй. Осолд орсны дараа хэсэг хугацаанд эмлүүлсэн ч ажлаасаа гарна гэж огт бодоогүй.

           -Ослоос амьд үлдсэн алба хаагчид хаана ажиллаж, амьдардаг вэ?

-Х.Сүхбаатар Бельги Улсад эмчлүүлж байгаад тэндээ ажиллаж, амьдрах болсон. Цогжаргал маань гараа тайруулж, хожим нь 10 гаруй жилийн дараа, одоогоос хоёр жилийн өмнө бурхан болсон. Бадамжунай, Пүрэвдорж ах тэтгэвэртээ гараад байна. Одоогоор онцгой байдлын албанд С.Батдалай, Т.Мөнхтөр бид гурав ажиллаж байгаа. С.Батдалай маань Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, Т.Мөнхтөр Төрийн ордонд ажиллаж байна.

      -Талийгаач Цогтжаргалыг сэтгэл санаагаар унаснаас болж есөн давхраас үсэрч байсан гэдэг юм билээ?

-Бид байнга уулзаад байж чаддаггүй байсан. Хаа нэгтээ уулзаж суугаад ярилцдаг л байлаа. Талийгаач есөн давхраас үсрэхдээ ажлаа хийж байсан юм. Тэрний дараа ч ажлаа хийж байгаад л бурхан болсон.

           -Жил бүрийн зургадугаар сарын 14-нийг дурсдаг уу?

-Дурсалгүй яах вэ. Хамт мөр зэрэгцэж явсан нөхдөө мөн ч их дурсана. Их хувь заяагаар амьд үлдсэн өөрсдийгөө ч бодно. Нөхдийнхөө хийж бүтээж чадаагүй, амжаагүй бүхнийг эх орныхоо өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэхийг л хүсэж байна.  Үргэлжлүүлээд ч явж байгаа. Үүнийг нөхөд минь харж байгаа байх. Эх орныхоо төлөө зүтгэж яваад тэнгэрийн орныг зорьсон нөхдийгөө үргэлж санан дурсаж байгаа шүү... Сайхан залуус, амьдрал ч зохиогоогүй хүүхдээрээ шахуу байсан нөхдөө бодохоор их харамсдаг. Би ч өөрөө тухайн үед ганц бие байсан. Тэрний дараа эхнэртэйгээ учирч, дөрвөн сайхан хүүхэдтэй болсон. Нөхөд минь байсан бол надтай адилхан л амьдарч яваа даа.

             -Таны аав шүхэрчин хүн байсан юм билээ. Та аавынхаа шавь уу?

-Би удам дамжсан шүхэрчин. Ийм учраас аав, ээж минь ууган хүүдээ Ганжигүүр гэх нэр хайрласан юм. Талийгаач Ариунсанаа бид хоёр аавын гарын шавь байсан. Шүхрийн спортод аав минь намайг дурлуулсан. Намайг шүхэрчин болоход их баярласан байх. Аав минь байгалийг хамгаалахын тулд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан. Би ч бас аавтайгаа адил байгалийн төлөө зүтгэж явна.

            Сэлэнгэ аймгийн газар нутгийг аав минь нүдээ аниад ч бараг мэддэг болохоор эрлийн багт урьж, оролцуулж байлаа. Аав минь намайг эрлийн багийнхантай хамт хайж байсан гэсэн үг. Нөгөө группын эрлийн баг биднийг олж, тэд буцсан юм билээ. Гэмтлийн эмнэлгийн гадаа аав намайг хүлээж байсан.

           -Эмнэлгийн гадаа аавыгаа олж харсан уу?

-Харсан, миний муу аав торойгоод л байж байсан. Харчихаад “Аав аа, та мундаг шүү” гэж хэлээд эмнэлэг рүү орсон. Би нөхдийнхөө, аавынхаа үргэлжлэл...

          -Та удахгүй тэтгэвэрт гарах юм билээ. Албанаасаа гарах нь гэж бодож үзэв үү?

-Хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах эрх үүснэ. Гэхдээ яаран гарахыг хүсэхгүй байна. Мэдсэн сурснаа зааж өгөөд эндээ бужигнаад байж байвал сайхан л байна. Хэрэв гарвал анхаарал хандуулж чадаагүй ар гэртээ цаг заваа зориулна даа.

 


“Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн шүхэрчин Г.ГАНЖИГҮҮР: Онгоцноос гараад хамгийн түрүүнд найзтайгаа уулзаж, зэрэгцээд хамт хоносон. Найз минь өглөө болоход бурхан болчихсон байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 92
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 21:00:21
    Зочин: Тэнгэрлэг хүүхдүүд шүү тэд Монгол орныхоо ариун лагшин байгалий хамгааоах үйлсийн төоөө тангараг өргөсөн эх орны эрэлхэг хөвгүүд байсан пм.Хошууч Г.Ганжигүүр танд эрүүл энх сайн сайхныг ерөөе.Ийм л эх оронч цэрэг эрсээрээ бид бахархаж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 21:00:06
    Зочин: Тэнгэрлэг хүүхдүүд шүү тэд Монгол орныхоо ариун лагшин байгалий хамгааоах үйлсийн төоөө тангараг өргөсөн эх орны эрэлхэг хөвгүүд байсан пм.Хошууч Г.Ганжигүүр танд эрүүл энх сайн сайхныг ерөөе.Ийм л эх оронч цэрэг эрсээрээ бид бахархаж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 12:23:17
    о: мартаж болохгүй гэмтэлийн эмнэлэгийн эмч нар анх очиж тусламж үзүүлж ,үлдсэн хүмүүсийн төлөө сайн ажилласан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-16 16:24:39
    Зочин : Эрэлхэг хөвгүүдээ эх орон ард түмэн мартахгүйэ Эр цэрэг гэж ийм л баатарлаг хөвгүүдээрээ бахархна.Ганжигүүр болон эрэлхэг хөвгүүдээ баатар цолоор Ард түмэн чинь шагнаж бна.Баатарлаг залуусынхаа ачаар Эх орон газар нутаг минь Гал усны аюулаас аврагдаж бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 11:29:09
    Сар: Нулмис дуслуулан уншлаа хайран сайхан амь эрүүл мэнд вэ?нөхөн олговор маш өндөр байх ёстой!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 11:27:45
    Аагий : Лалрын хужаа ...М .Энхсайханы инээдийг бүү март. .. бүү март.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 10:30:55
    Өнха: Нэг хүмүүс чинь баатар биз дээ шагнал ч олигтой өгөөгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 10:30:42
    Өнха: Нэг хүмүүс чинь баатар биз дээ шагнал ч олигтой өгөөгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 23:39:03
    muugii: angiin naiz Ariunsanaa mini ungursunduu gitar mash saihan toglodog jinhene sportlog huu bsansan angiin naizuud ni urgelj chamaigaa dursaj chamaaraa baharhdag shuu bidniihee setgeld uurd munhud orshij bgaadaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 19:36:14
    Ц.Ганбат: Манай шүхэрчдэд учирч байсан гашуун турлага ганц энэ осол ч биш юм. Онгоцны осол, шүхрийн осол, түймрийн осол гээд янз бүрийн байдлаас олон сайхан шүхэрчин эрс эндэж байсан байдаг. Харамсалтай нь төр тэднийг баатрын ёсоор үнэлэж, хүндэтгэл үзүүлэхгүй байсаар "мартдаг".
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 18:39:55
    Монгол: Амьд байгаа болон ар гэриинхэнд нь маш өндөр тусламж өгөх хэрэгтэй шүүдээ юуч хиигээгүй зальтай мэдрэл юмнуудад гвьяат баатар өгөөд ичихгүй байхад энэ хүмүүст өгөөчээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 11:36:20
    Ж. Лхагвабаатар: Эрэлхэг Монголын залуус мандан бадраг зоригт залууст аз жаргал сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 11:26:16
    Ииргэд олон түмэн: Энэ ноцтой аваар осол гарах үед зарим чухал албаны нөхөд архидаж байсанаас болж шуурхай арга хэмжээ авах явдал олон цагаар хойшлогдсон,цаг алдсан гэсэн яриа байдаг,энэ асуудлын үнэн худлыг судлаж олон түмэнд ҮНЭН БАЙДЛЫГ хүргэх сурвалжлагч энэ олон жилд байдаггүй нь нэн харамсалтай байнадаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 11:22:27
    Ииргэд олон түмэн: Зах дээр зарах нь холгүй юм болж нэр хүндийг нь унагаж байсан одон медиалаараа ийм хүмүүсээ шагнаж шагналын болон шагнагдагсадын нэр хүндийг өндөрт өргөдөг болоосой,Батүүл мэтийн балай юманд баатар цол олгож балайрч байна гэдэг мөн үнэхээр шившиг шүү?хурааж авбал таарна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 09:30:31
    Zochinn: Ewii mini ... Үнэхээр өрөвдмөөр юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-13 08:45:15
    Д.Баянжаргал: эдгээр зоригт хөвгүүд зорилго үйлс нэгт нөхдөөрөө бахархахгүй байх аргагүй.Ариунсанаа маань ослоос өмнө уулзаад явсан нь одоо ч тодхон байдаг юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-17 19:54:52
    Г. Өөнөө: Ямар ч их үүрэг даалгавар гэж биенээ хайр найргүй үрж б аа? Ядаж гэрт нь 3 хонох хугацаа өгсөн бол тэд амьд бх шүү дээ. Харамсмаар, залуус минь амьдрал богиохоон, амарч ажиллах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 19:48:56
    Batbayr: Saihan zaluusaaraa baharhaj baina. Ganjiguuriin aav mundag shuherchin bailaa. Eej ni sain bagsh. Bi aav eejiinh ni hoeulangiin ni shavi bailaa. Ter ued Jiguuree jaahan bailaa. Sain shuherchin bolson baina lee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 19:48:54
    Batbayr: Saihan zaluusaaraa baharhaj baina. Ganjiguuriin aav mundag shuherchin bailaa. Eej ni sain bagsh. Bi aav eejiinh ni hoeulangiin ni shavi bailaa. Ter ued Jiguuree jaahan bailaa. Sain shuherchin bolson baina lee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 18:13:29
    Дунжидмаа: Сайхан залуу насаараа мөнхөрсөн хөвгүүдээрээ бахархаж сууна ганжигүүриин аав мундаг хүн байлаа аргагүй л аавын үргэлжлэл сайн аав ээжийн мундаг хүүд амжилт аз жаргал хүсье өөрийн эрхгүй нулимс дуслуулан уншлаа.аавиай нь нэг ангийн.ээжтэй нь хамт ажиллаж байсан хүний хувьд дүү минь ихийг бүтээгэарэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 15:05:09
    Алимаа: Хайран сайхан залуусаа харамсалтайгаар алдсан аймшигт осол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 13:10:01
    Зочин: Бүгд бахархам хүмүүс, сайхан залуус, жинхэнэ баатрууд. Та бүхэндээ мэхийн хүндэтгэе. ❤❤❤
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 12:28:15
    Болд: Тухайн үеийн бичлэг үзэж байхад тэр хятадын хүү М.Энхсайхан амиа алдагсадын гэр бүлийн өмнө марсайтлаа инээгээд дооглож байсан нь санаанаас огт гардаггүй юм . МОНГОЛЧУУД МИНЬ ХАРЬ ЦУСНЫ ТЭР ТУСМАА ХАР ХЯТАДЫН ХҮҮХДҮҮДИЫН ТӨРД БИТГИЙ ГАРГААЧ ЭЭ ГЭЖ ХҮСЭХ ЮМ ! ТЭД ӨНГӨРСӨН 30 Н ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛЫГ МИНЬ ДОРОЙТУУЛАХ ӨӨРИЙН ТҮҮХЭН ЭХ ОРНЫХОО ӨМНӨ БӨХИЙЛГӨЖ АМЖСАН ШҮҮ ! САЙН СУДЛАЖ БАЙЖ СОНГОЛТОО ХИЙЖ БАЙГААЧЭЭ ! ДАХИН ГУЙХАД ХЯТАД БОЛОН ХЯТАД УГСААТ ХОГ ШААРУУД МОНГОЛЫН МӨНХИЙН ДАЙСАН ШҮҮ ! САЙН БОДОЖ ТУНГААНА УУ !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 11:36:12
    Tursun udriin ur dagavar: Tursun udur temdeglesen ******** hulgaichuud hudlaa tomorch miseh uureg ugch hunii ami nasaar togloson doo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 03:43:18
    Memory of Ariunsanaa: Odoo ene muuhai dursamjiig sedreej yahan vee olon eej aavuud ene dursamjaar setgel n emerch bgaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 02:21:59
    Usuhuu: Муу хужаа Энхсайхан мэлийтэл инээж байсныг тод санаж байна эрэлхэг баатар эрс амиа алдсан тун харамсалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 00:17:59
    Зочин: Монгол хүн болгон нулмистай байсан тэр үед ганцхан хүн олны өмнө инээдээ барьж ядан инээж байсан тэр бол Мэндсайханы Энхсайхан үнэхээр зэвүү хүрч байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 00:08:13
    Тэмка: Сансарын станц Хаана байлаа нэг хурандаад байсан гэртээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 00:07:14
    Тэмка: Тэр станц байсан бол өдөртөө олдож олон хүний амь аврагдах байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 00:03:12
    Тэмка: Сансарын станц Хаана байлаа нэг хурандаад байсан гэртээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 21:28:14
    Иргэн: Уйлан байж уншлаа Тухайн үед аймшигийн мэдээг сонсход хүнд байсан Эмч мэргэжил зүрхэрээ аливааг хүлээж авдаг болохоор ямар аймаар бсан бол гэж бодохоор нүдэнд харагдах мэт хэцүү хүнд үеийг туулж амьдарсан өргөсөн тангарагтаа үнэнч бурханы оронд заларсан аав ээжийн хөвгүүд бүгд баатарууд Бахархахгүй байхын аргагүй билээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 20:26:20
    Зочин: Өмхий хужаа Энхсайхан маасайтал инээж байж билээ муу лалар түргэн үхээсэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 19:32:10
    Гэрлээ: Сэтгэл өвдсөн өдрүүд байсан шүү…
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 19:32:09
    Гэрлээ: Сэтгэл өвдсөн өдрүүд байсан шүү…
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 18:26:28
    ochir: энэ цагийн эгэлгүй баатрууддаа мэхийн ёслоё! Тэнгэрт одсон баатрууд нь сайн төрлийг олсон байхаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 16:40:39
    purev ochir olzbai: taliigaach Tcogjargal bid 2 shuhriin alband orohoos n omno 2000 aad onii eheer sportiin ordnii arknii zuun tald baidag "Garden"gedeg restorand ajilladag blaa..ter maani sain barmen bsan.Ondor nuruutai hogjiltei sain zaluu bj bilee.bid 2 saihan naizalj bgaad ajlaasaa garcgaagaad salcgaasan daa. Sain zaluu bsan. Um ma ne ******** me hum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 16:18:38
    Saran: Ikh haransaltai.Hairan hvmvvs.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:40:55
    chuluunkhuu: jinhene eh ornii ers baharhaj haramsaj hairlahgui baihiin argagui egel baatruud.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 14:08:41
    Болд: Үнэхээр харамсалтай явдал бодсон. Сугар ах, Бадамжунай, Батбаатар нартайгаа онгоцны эрэл, гал түймэртэй үзэж тарж байлаа. Үнэхээр баатрууд шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 12:57:33
    Эрдэнэбат.: Та бүхнээр бахархана
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 12:25:51
    Б: Жинхэнэ баатарууд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 09:55:16
    Азтан: БАМАР МЭНД АМЬД БАЙГААД ЧИНЬ БАЯР хүрэгьё. БИ БАС ТАРИАН ТАЛБАЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРЧ ЯВААД АМЬД ҮЛДСЭН ГАНЦ ЭМЭГТЭЙ. 14 САЙХАН ОХИД АМЬ ЭРСЭДСЭН . АМЬД үлдсэн минь АЗ ШҮҮ. 1965 ОНЫ 10 Р САРЫН 2 НЫ ӨДӨР БИЁ СЭТГЭЛД МИНЬ шарх сорви үлдээсэн хамгийн аймшигтай мөч байлаа .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 09:29:14
    sondor: ta nar bol bidnii baatar shuu eruul enhiig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 09:27:02
    Зочин: Муу хужаа Энхсайхан их муухай инээж байсан даа тэр үед !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 08:53:55
    Гэрлээ: Сүхбаатар ах маань бельгид сайхан амьдарч бга Ариунсанаа ахыг бодохоор харамсаад бх юм мундаг ах бсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 07:24:35
    Баагий: Энд юмыг хаа хамаагүй хүнтэй хамаатуулах гэж оролдогч мэдэн будилагч нар бас байх юмаа. Онцгой байдлын сайд чинь Отгонбаяр байсан юм шүү. Юм үнэнээрээ сайхан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 23:51:19
    Хмм: Хэрүүлсүхийн төрсөн өдрөөс болж олон аавын хүү үоэгдэхэд энхсайхан инээж отгонбаяр баярлаж байсныг бодохоор л уур хүрээд байдаг юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 21:43:23
    Батаа: Шатар сайд хүрэлсүхийн төрсөн өдрийг тэмдэглэн ОБГ ын дарга Отгон баяр сураггүй алга болж хугцаа алдаа биз дээ.Юм үэнээрээ ....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 21:17:20
    Зандан: Хогийн хүрэлсүх лалар энэ албаар шоу хийсээр л
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 20:38:37
    Зочин: Нээрээ Энхсайханы инээж байсан санаанаас ёр гардаггүй юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 19:45:06
    Зочин: Новшийн Энхсайраныг инээгээд зогсож байсаныг мартдаггүй юм үнэхээр үхвэл таарна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 18:11:32
    yrt ydaan naslaarai!!!!: Heerhii dee!!!eh orniihoo telee ami byeen haihrahgyi zytgej yabaad altan amian aldsan erelheg hebgyydee Mongolchyyd bid dyrsahiin ikheer dyrsaj amid yldsen Ganjigyyr bolon bysad nehediig ni hairlahiin deedeer hairlana daa!!!bidnii telee yabj baigaad ami nasaa aldsan yum syy dee!!!Hairan saihan zaluuchuud!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 18:07:13
    Biilaa: Haramsaj barahgvi zvil shvv odoo ch bodhod aimaar sanagdaj bn shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 16:23:22
    Зочин : Гавъяат нисгэгч мундаг хүн байсан байхаа.Түлшээ асгаж цахилгаанаа тасалсан гэдэг бол тэр хүн хэр чадвартайг харуулна.Тиймээ онгоц алга боллоо гэж тв-ээр цацагдаж.Монголын ард түмэнд ямар хэцүү байсныг одоо ч мартаагүйээ.Мундаг эрэлхэг хөвгүүддээ мэхийн ёслоё.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 16:07:34
    Иргэн: Тэр өдөр сансарын холбооны утасыг нь сайд байсан Отгонбаяр аваад явчихсан байсан гэсэн тэр новшид утас ямар хэрэгтэй байсан юм бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 16:04:13
    K: Um ma ni ******** me hum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 15:33:47
    Зочин: Уйлан хайлан уншлаа эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахарханам бас харамсана
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 15:30:41
    иргэн: Осол гарах үед Хүрэлсүхийн төрсөн өдрийг тэмдэглэж хариуцах дарга нар тэнд байснаас хугацаа алдсан гэдэг үг яриа гарч байсан санагдана.Хүрнлсүхээ чи хүн биш шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 14:17:48
    Цогжаргалын Хүслэн: Аавын маань нэрийг буруу бичсэн байна шүү. Цогжаргал шүү. Гоё ярилцлага болжээ. Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 13:58:33
    Зочин: Бахархмаар мундаг хүмүүс юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 13:04:24
    Н.Чинбат: Таа нар мааны жинхэнэ шонхорууд шүү.амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 13:03:36
    Зочин: Маш харамсалтай явдал,, тод санагдаж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 12:33:15
    УБ хот: хийрхсэн толгой муутай дарга нарын балгийг ийм залуучууд амиараа төлдөг юм байна. Бороо орж байхад явуулсан гэхээр...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 12:27:28
    зочин: Битгий худлаа бичиж бай. Тэр үед онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Отгонбаяр байсан юм. Хүрэлсүхэд түй ч хамаагүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 11:48:13
    Одонтуяа: Баатар дүүдээ эрүүл энхийг хүсье. Аавынх нь цаст хангай ивээждээ. Ямар ч байсан дүүдээ дахин дахин эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 11:46:08
    Одонтуяа: Баатар дүүдээ эрүүл энхийг хүсье. Аавынх нь цаст хангай ивээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 11:33:21
    Түвшин: Манай дүүтэй нэг анги аав ээж нь миний аав ээжтэй дотно хүмүүс байсан их л хөөрхөн хүү байсан даа ажилд нь амжилт хүсье нутгийн дүүдээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:57:55
    1: Жинхэнэ баатрууд.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:38:54
    Сэргэлэн: Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуульд ээжтэй нь хамт багшилдаг байлаа .Мундаг хүүд аз жаргал эрүүл энхийг хүсэе! Онцгойгийн алба хаагчдаа төр засгаас их л анхаарч байх хэрэгтэй дээ .Тэд ард түмэн эх орныхоо төлөө амиа өгөх баатрууд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:24:44
    . : <img src="https://tinyurl.com/yxbbsslm" width="1"/>
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:16:44
    Z: Olon hun gashuudaj bhad Enkhsaihan ineegeed zogsoj bsan bichleg bdag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:15:54
    зочин: Хамгийн сайн сайхныг хүсэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:01:20
    Адъяа: Мэхийн ёслоё та бүхэндээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 09:57:45
    Иргэн: Хайран залуус мэргэжлийн бус хэнэггүй нисгэгчийн алдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 09:50:41
    иргэн : Ийм хүнээ алдаршуулаачээ ёстой Баатар байна шүүдээ үзээд зөндөө их уйллаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 09:31:15
    Tsegmid Batbayar: Төр барьж байсан арчаагүй хүн сүгнзүдээс болж хэдэн сайхан залуус хорвоогоос их эрт явж дэ ум сайн амгалан болтогуй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 09:20:30
    Цэцгээ: Хүрэлсүх мэргэжлийн хяналтын сайд бсан. Онцгой байдлын сайд нь С.Отгонбаяр бсан бхаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 09:08:27
    Зочин: Эх орныхоо толоо амиа зориулсан зоригт дайчин эрсээ эх орон найз ноход нь уурд дурсана.Хатан зоригт дайчин цэрэг Г.Ганжигуур танцы байгуулсан гавьяаг Монголын ард тумэн мартахгуйэ.Эруул энхийг хусье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:59:15
    Зочин: Үнэхээр огшоомоор, их юм ойлгуулсан ярилцлага байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:37:59
    Уншигч : Эх орны баатарлаг хөвгүүд !. Урвагч нохойнууд бол хэвээрээ л юм байна!. Муу хүн үхдэггүй гэж юутай үнэн үг билээ !. зүгээр ч нэг гараагүй л үг дээ !. хэдэн хүнийг ч алтан амийг нь аварч болох хормыг Хүүрсүгийн гайт өдрийг тэмдэглэснээс болж алдсан байна шүү дээ !. Эхнэр хүүхдүүд нь үеийн үед ард түмний цус нулимасаар хооллох нь дээ !.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:25
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:25
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:25
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:24
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:24
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:24
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:24
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:24
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:23
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:23
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:23
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:22:22
    Хойдгойд : У. Хүрэлсүх тэр үед онцгой бдлын сайд төрсөн өдөрөө тэмдэглээд завгүй бсан .М. Энхсайхан шадар сайд ч билүү ! Сү. Батболд баарандаа төрсөн өдрийг нь даасан гэж байгаа!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188