• Өнөөдөр 2024-04-27

Монголд анх удаа тархины хорт хавдрыг унтуулгагүй авсан эмч Д.ЭНХБОЛД: Мэс заслын эмчид ганцхан л боломж байдаг

2021-02-16,   19108

 -Ур чадварын тал дээр манай эмч нар гаднынхнаас дутахгүй-

       Монголд анх удаа тархины хорт хавдрыг унтуулгагүй хагалгаагаар авсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболдтой  ярилцлаа.

-Тархины хорт хавдрыг унтуулгагүй авсан хагалгааныхаа тухай ярьж өгөхгүй юү?

-Хүний тархин дахь хорт хавдрыг унтуулахгүйгээр сэрүүн байлгаж авч болдог арга бий. Түүнийг мэргэжлийн хэллэгээр унтуулгагүй хагалгаа буюу ширүүн хагалгаа гэж нэрлэдэг. Тархийг хүний биеийн төв хэсэг гэж хэлж болно. Хүний тархин доторх хавдрыг авч байх үедээ мэдрэлийн хэсгүүдийг нь гэмтээхгүйн тулд өвчтөнтэйгөө ярьж хөөрөх, хөл, гарыг нь хөдөлгөх зэргээр ажиллаж, хагалгаа хийдэг юм.

-Хагалгааныхаа үеэр өвчтөнтэйгөө ярилцдаг юм байна. Ихэвчлэн юуны талаар ярих вэ?

-Юу ч ярьж болно шүү дээ. Тухайн хүний сэтгэхүйн үйл ажиллагааг алдуулахгүйн тулд ой тогтоолтыг нь хэвээр байлгах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд тухайн өвчтөний ой тогтоолтод суусан сайн мэдэх юмыг нь ярих, рефлексийг нь алдуулахгүйгээр гар, хөлийг нь хөдөлгөдөг. Хүний тархины гол үйл ажиллагаа рефлекс дээр тогтдог. Тиймээс болж өгвөл өвчтөнийхөө сайн мэдэх зүйлсийг нь сэргээж, ярьж өгөх хэрэгтэй болно. Үүнийхээ зэрэгцээ хүний хийж сурсан хөдөлгөөн буюу гар, хөлөө тогтмол хөдөлгөх рефлексийг нь үзүүлэх юм.

-Та мэс заслын эмчээр хэр удаан ажиллаж байна вэ. Анх хэрхэн мэс заслын эмч болохоор зорьж байв?

-Би 1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнөөс хойш тархины мэс заслын эмчээр 27 жил ажиллаж байна. Хүний хамгийн их хүсэл тэмүүлэл нь оюутан ахуй цагт нь л олддог юм болов уу. Оюутан байхдаа мэс заслын эмч болохыг маш ихээр хүсэж, түүнийхээ төлөө бусдаас илүү ихийг уншиж, судалж, мэдэх хэрэгтэй болсон. Тэгж байж л мэргэжлийнхээ зах зухаас нь барьж авна шүү дээ.

-27 жилийн өмнө таныг мэс заслын эмчээр ажиллаж эхлэх үеэс өнөө цагийн мэс заслын ажиллагаа, техник, технологи хэр их өөрчлөгдсөн бэ?

-Маш их өөрчлөгдсөн. Танигдахын аргагүй болсон. Мэдрэлийн мэс засалд тархи, нугас зэрэг мэдрэлтэй холбоотой бүхий л мэс засал ордог. Намайг анх ажлын гараагаа эхэлж байсан үеэс хойш хагалгааны нэр, төрөл олон болж, технологи нь ч өөрчлөгдсөн. Тухайн үед тархины судасны хагалгааны үр дүн 40 хувиас хэтрэхгүй байлаа шүү дээ. Харин одоо тархины судасны хагалгааны үр дүн 96 хувиас буурдаггүй болсон. Энэ бол асар том өсөлт, дэвшилт. Тэр үед тархины судасны хагалгаа хийлгэснийхээ дараа өвчтөний 50 орчим хувь нь амиа алддаг байсан бол өнөө цагт 96 гаруй хувь нь эрүүл болдог болсон.

-Өнөөгийн Монголын мэс заслын эмч нарын ашиглаж буй техник, хангамж гаднын орныхонтой харьцуулахад хэр байгаа вэ?

-Монголын эмч нарын хагалгаа хийх ур чадвар аль ч орны эмчээс дутахгүй. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Монгол хүн автомашин барихдаа солонгосчуудаас дутна гэж байхгүй. Үүнтэй ижил монгол эмч бусад орны эмч нарын эзэмшиж байгаа мэдлэг, ур чадварыг адилхан л өөрийн болгож чадна. Ур чадварын тал дээр манай эмч нар гаднынхнаас дутахгүй. Бараг илүү ч байж магадгүй юм. Харин бусад орноос ганц дутмаг зүйл нь тоног, төхөөрөмжийн хүрэлцээ муу. Манай эмнэлгүүд төсвийн байгууллага болохоор гаднын өндөр үнэтэй тоног, төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлж чаддаггүй. Төсөв дандаа л дутаж байдаг. Мөн гаднын хөгжилтэй орнуудад дэлгэрч байгаа хагалгааны технологийг цаг алдалгүй суралцах боломж тааруу. Эмч нарын цалин бага учраас гаднын оронд сурч, боловсрох, гаднын технологийг Монгол Улсдаа хурдан оруулж ирэхэд хүндрэлтэй болохоор гаднын орнуудаас хоцорч байгаа. Монголд нуруу, нугас, мэдрэлийн мэс заслын эмчийг сургадаг сургууль бараг л байхгүй. Хуучин ихэвчлэн гадаадад сурдаг байсан.

-Мэдрэлийн мэс засал бусад мэс заслаасаа юугаараа ялгардаг вэ?

-Мэдрэл, тархины мэс засал дэлхийн бүхий л оронд хамгийн нарийн мэс засал гэж тооцогддог. Хүний ухаан санаа, хэл яриа, тэр бүү хэл зүрхний хэмийн удирдлага тархи, мэдрэлд байдаг. Энэ бүх зүйлийг хариуцаж хагалгаа хийж байгаа эмчээс өндөр түвшний ур чадвар, хөдөлгөөний эвсэл, асар их мэдлэг шаардана. Өвчтөнөө сайн судалж, шинжилсэн байх хэрэгтэй. Харин элэг, уушги, бөөр зэрэг эрхтэн нэг л газраа байж байх учир хагалгаа хийхэд арай гайгүй. Харин тархины сэтгэхүйн үйл ажиллагааны төвүүд нь хөдөлгөөнтэй байдаг. Хүнийг амьтнаас ялгаруулдаг ганц зүйл нь оюун ухаан, мэдрэл. Тэр ч утгаараа оюун санаа, мэдрэлтэй харьцаж буй мэс засал хамгийн нарийн ур чадвар, өндөр мэдлэг шаардана.

-27 жилийн турш мэс заслын эмчээр ажиллахдаа маш олон хагалгаа хийсэн байх. Алтан гарт эмч гэж нэрлэж болно биз дээ?

-Алтан гарт гэдэг үг миний ой санаанд ерөөсөө бууж өгдөггүй юм. Эмчийн ажил гэдэг чинь багийн ажлыг хэлдэг. Ямар ч эмч ганцаараа хагалгаанд ороод, бүхий л зүйлсийг хийх боломжгүй. Хагалгаа бол маш том багийн ажиллагааны үр дүн. Харин хагалгааг ахалж буй эмчийн хувьд гараасаа илүү ухаанаа ажиллуулах хэрэгтэй. Мэс заслыг хийхээсээ өмнө аль хэдийнэ тархиндаа хагалгаа хийж, боловсруулсан байх хэрэгтэй.

Бүхий л мэс ажилбар, хагалгааг багаараа хийдэг. Олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл нэгдсэн зүйлийг дураараа нэрлэж болохгүй байх. Хагалгаа цагийн зүүнээс ч хурдан өнгөрч магадгүй. Тэр бүрд цаг алдалгүй багажийг гарт авч өгдөг эмч гэх зэргээр хоорондоо маш сайн ойлголцсон эмч нарын баг ажилладаг. Хүний цус гэдэг чинь дороо л гоожоод алга болчихдог. Ялангуяа тархи маш хурдан цус алддаг. Гадаадынхан мэс заслыг цаг хугацаа шиг хурдан өнгөрдөг гэж хэлдэг.

-Шинэ мэс заслын технологи оруулаад ирвэл одоогийнхоосоо илүү олон хүнд тусалж чадна-

-Мэс заслын баг, хамт олныхоо тухай ярихгүй юу?

-Монгол Улсын хэмжээнд мэдрэлийн мэс засал хийдэг 10-хан эмч байдаг. Харин мэдрэлийн мэс заслын курс төгссөн эмч 20-30 орчим бий. Гэхдээ тэд нар маань бие даан хүнд мэс засал хийх бололцоо тааруу. Монголд мэдрэлийн мэс заслын тасаг зөвхөн гуравдугаар төв эмнэлэгт л байдаг. Сүүлийн үед мэдрэлийн мэс заслын хагалгаа олширч, ачаалал ихтэй болж байгаа. Манайхаас уг ачааллыг багасгахын тулд нэгдүгээр эмнэлэг, цэргийн төв эмнэлэг, Монгол Японы хамтарсан эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг байгуулж, манай эмнэлгийн мэс заслын эмч нар тухайн эмнэлгүүдэд очиж, ажиллаж байна. Гэхдээ мэс заслын баг гэж тусад нь хуваарилаад, зөвхөн тухайн хүмүүс хагалгаагаа хийгээд байх боломж байхгүй. Харин гадаадад зөвхөн нэг зүйлийг хариуцсан мэс заслын эмч нар байдаг. Манай улсад эмч нар бүхий л ажлыг нь хийдэг. Манайд зөвхөн элэг сольдог эмч гэж байхгүй. Элэг солихынхоо зэрэгцээ олгойг авч, гэдсийг ч тайрна.Үүнтэй адил хүн тус бүр нэг ажлыг хариуцаж авдаггүй тул хагалгаа бүрт эмч нар солигдож, тасгийн бүхий л эмч нар оролцдог. Тийм учраас надад яг баг гэж нэр цохож хэлэх хүмүүс байхгүй. Манай тасгийн эмч болгон миний багийн гишүүн.

-Монгол эмч нар нэг талаараа бусад орны эмч нараас илүү гэж ойлгож болох уу?

-Манай орны амьдрал, эмчийн ажлын нөхцөл нь тийм байгаад л байгаа юм. Гэхдээ гаднын орны нэг ажлыг л хариуцаж авсан эмч нар тухайн өвчнийхөө талаар маш их мэдлэг хуримтлуулсан давуу талтай байдаг. Тухайн эмч нар шиг нарийн мэргэших манай улсад хүндрэлтэй шүү дээ. Тийм учраас манай эмч бусдаас илүү гэхийн оронд манай эмч нар нөхцөлдөө л тааруулж, хичээж ажиллаж байгаа гэхэд болно.

-Мэс заслын эмчийн үнэ чанар, эрхэмлэх үнэ цэн юу байдаг вэ?

-Бусад бүхий л мэргэжилтэй адил энэ мэргэжлийн үнэ цэн эмчийн ухаан бодолд л байгаа. Мэс заслын эмчид хамгийн түрүүнд мэдлэг, боловсрол, дараа нь ур чадвар хэрэгтэй. Мэс засал хийхэд эмчийн харааны ур, гарын ур, ухааны ур нийлдэг гэж ярьдаг. Гэхдээ энэ гурван ур нийлдэггүй мэргэжил байдаг юм болов уу гэхээр бас байхгүй юм. Талх барьж, тоосго өрөхөд ч эдгээр ур шаардагдах л болно. Тэгэхээр эдгээр ур нь хүн бүрд байдаг юм байна. Харин миний бодож буйгаар мэс заслын эмч маш хурдан сэтгэдэг байх хэрэгтэй. Хүний мэдрэлийн эсэд өөрчлөлт оруулалгүй, цус алдахад нь яарч, сандралгүй, маш богино хугацаанд хамгийн оновчтой бөгөөд зөв шийдвэрийг гаргаж байх ёстой. Энэ л хамгийн чухал. Үгүй бол хүний тархинд цус алдах, боогдох зэрэг хэдхэн минутын дотор л хүний тархины эс үхжиж, өвчтөний аминд хүрэх аюултай.

       Мэс заслын эмч ажлаа дахин засаж, залруулж чадахгүй шүү дээ. Хагалгаа хийснийхээ дараа “Өө буруу хийчхэж” гээд л дахин засаж, залруулах боломжгүй. Энэ л хамгийн том онцлог нь. Мэс заслын эмчид ердөө ганцхан л боломж байдаг юм.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүл, хувийн амьдралдаа цаг гаргах хэцүү байдаг уу?

-Хүн л юм хойно өөртөө цаг зав гаргаж, гэр бүлтэйгээ хамт байхыг л хүсдэг. Манай улсын хувьд мэс заслын эмч нар маш их ачаалалтай байдаг. Шөнө дунд, үүрээр ч хамаагүй дуудагдаж, мэс засалд орох хэрэгтэй болно. Хүн хэзээ ч цус харваж магадгүй. Манай эмнэлэгт цус харвахгүй өнждөг өдөр байхгүй. Дөнгөж төрсөн нярайгаас өндөр настан хүртэл тархи, нугасны өвчтэй л бол манайд ханддаг. Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нарын ажил ийм их ачаалалтай байдаг. Хэдий ажил их байлаа гээд бид хугацаа алдаж болохгүй. Харин эрэгтэй хүний ар гэр нь сайн байх юм бол ажил үйлс нь бүтэмжтэй байдаг юм байна. Олон цагаар гэрээсээ хол байж, гэртээ очиж чадахгүй ч үе зөндөө бий. Гэр бүлийнхэн маань үүнийг минь ойлгодог юм болов уу, аль эсвэл олон жил энэ байдлаар явсаар дассан байх (инээв).

-Тэгвэл таны ард их найдвартай хүмүүс байдаг юм байна даа. Найдвартай гэр бүлийнхээ тухай дурдахгүй юу?

-Гэр бүлийн хүн маань ч мөн эмч. Бид оюутан ахуй насандаа амьдралаа холбож, өдийг хүртэл хамт амьдарч байна. Гэрийн хамаг л ажлыг манай хүн хийдэг. Би бол яах вэ хааяа хийнэ (инээв).

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн томоохон мэс ажилбараасаа хэлж өгөх боломж бий юү?

-Унаж татдаг уналт өвчнийг мэс заслаар эмчилж болдог. Мөн хөдөлгөөний эмгэг гэх зэрэг өвчнийг мэс заслаар эмчлэх аргыг Монголд нэвтрүүлэх том зорилго урдаа тавиад, цаг үргэлж л бодож явна даа. Манай улсад уналт, хөдөлгөөний эмгэгтэй өвчтөнүүд маш олон байдаг. Гэтэл манайд уналтын эмчилгээ, мэс заслыг жилд дунджаар 1500 орчим хүнд хийсэн ч бүхий л өвчтөнд хүрч чаддаггүй. Хэрэв уналт, хөдөлгөөний эмгэгийн эсрэг шинэ мэс заслын технологийг оруулаад ирвэл одоогийнхоосоо илүү олон хүнд тусалж чадах болов уу л гэж боддог юм.

 


Монголд анх удаа тархины хорт хавдрыг унтуулгагүй авсан эмч Д.ЭНХБОЛД: Мэс заслын эмчид ганцхан л боломж байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 83
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-19 17:00:07
    О.Ууганбаяр: Улсын 3р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Д.Энхболд эмч болон хамт олонд ажлын их амжилт хүсье.Хүнийг эрүүл саруул болгохын төлөө чин сэтгэлээсээ ханддаг.ТАНД МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-03 01:51:58
    11: Энэ хүн л намайг аварсан. Харахаар хайр хүрдэг дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-24 08:26:47
    Зочин: Амьдрал бэлэгэлсэн алтан гахт эмчдээ баярлалаа та минь мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-16 20:55:49
    Зочин : Ийм ховор ур чадвартай эмч нарынхаа амь насыг улс даатгалд хамруулмаар санагддаг . Эд маань улс орны үнэт зүйл шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-12 08:47:03
    Ганцэцэг: Өндөр ур чадвар ёс суртахуунтай Энхболд эмчдээ цаашдын ажил үйл с амьдралд нь сайхан бүхнийг хүсье. Эгэл даруухан сайн мэс засалч хүний нутгаас эрдэнэ хайхаар, өөрийн дэргэдэх эрдэнийг шүтэж амьдармаар .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-19 15:51:55
    Ahlah angiin suragch: Medreliin mes zasliin emch boloh iin tuld yu yu beldeh ystoi bdg ym bol Mongold her erelttei mergejil bol Bas asuuh zuils bg ym ldaa meddeg hun bvl holbogdoj tuslaach .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-29 09:55:44
    Шинчлэл: ИЙМ хүмүүстээ ГАВЪЯАТ ЦОЛОО ХАРАМГҮЙ ӨГӨӨЧЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-28 10:43:21
    S.Eldev-Ochir: Enkhbold emchdee az jargal sain saihniig husen eruue
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 22:18:18
    ОЮУНТУЯА: Надад болон хань үр хүүхдэд минь бүтэн амьдрал бэлгэлсэн алтан гартай ачит эмчдээ маш их баярлаж явдаг шүү.Энхболд эмчдээ баг хамт олонд нь ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 21:32:50
    НЭРГҮЙ: 1000дахин мундаг эмч олон чиг айлийг баярлуулж яваа эмч дээ зан бол ус цас л гэсэн үг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 15:21:14
    Уранчимэг: Мундаг эмч нараараа бахархаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 14:04:22
    О долгорсүрэн : Ямар сайхан юм .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 13:46:54
    Ж.Орхонбаяр: Enhbold emchin bag bvreldehvvntei nuruunii hagalgaand orson .Hagalgaa amjilttai bolson .ta bvhendee bayrlalaa ervvl enhiig hvsie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-18 00:15:05
    Эрдэнэцэцэг: Амьдрал бэлэглэсэн алтан гартай мундаг эмчдээ болон баг хамт олонд нь ажлын амжилт хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-18 00:15:05
    Эрдэнэцэцэг: Амьдрал бэлэглэсэн алтан гартай мундаг эмчдээ болон баг хамт олонд нь ажлын амжилт хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-30 11:36:00
    Зочин: Сайн байна уу Энхболд эмчийн дугаар юмуу фб өгч туслаач
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-17 16:05:15
    цогтоо : энболд эмчийн фб юмуу даугаарыг нь мэддэг хүн бнуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-05 13:36:16
    ZOCHIN: eejid mini hagalgaa hiisen, mundag emchdee hamt olond ni ajliin amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-28 18:57:07
    Regzedmaa: Bayrlaj ywdag shvv 3r emnelegiin medreliin mes zasliin bag hamt olond tsaashdiin ajil uilst ondor amjilt husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-24 10:49:58
    Д. Наранцэцэг : Монгол эмч нарын чадвар үнэхээр чадварлаг, дэлхийн хэмжээнд хүрсэн. Баяр хүргэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-23 08:21:20
    Чойжил Баяраа: Энх Болд амжилт хүсье миний хувьд та нарын дэргэд олон удаа мэс заслын зураг авч байсан миний бодлоор бол тархи, нурууны мисс засал хамгийн хүнд юм байна гэж би боддог харин энэ ярилцлагыг уншаад норкозгүй/ унтуулахгүй/ хийж амжилттай болсод баяр хүргье тун удахгүй хүний гавъяат эмч болох сайхан ерөөлийг дэвшүүлье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-22 07:33:52
    Ч. Гантөмөр: Энхболд ахдаа амжилт хүсэе! Та шүү1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-21 20:46:09
    D.Pvrevsvren: Altan saihan gartai mundag emcn shvv Enhbold emcndee hamgiin sain saihniig hvsie 2010 ond tanii acnaar hagalgaa hiilgej ervvl saruul saihan bolson emcndee mash ih bayarlaj yavdgaa dahin2 ilerhiilie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 22:20:37
    Мөнхзаяа: Алтан гартай эмч үнэхээр мундаг хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 21:19:12
    Daram Myarmarsuren: Sain baina uu . Ah duu turul sadanguudiinhaa umnunuus bayar hurgey.Ajild ni amjilt sain saihan buhnii deediig husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 09:53:22
    Ганбаа: Аваа, Тугаа 2тоо амжилт мундаг эмч нар шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 01:22:43
    Дэмбэрэл: Үнэхээр сайн эмч шүү.Энэ эмчээр 2 удаа хагалгаа хлгэж бсан мундаг алтан гартай эмч шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 23:29:36
    Тунгалаг: Үнэхээр алтан гартай мундаг эмч.Баярлалаа гэж хэлэх ч багадана.2011онд миний ханьд Монголд анх удаа духаар цүлхэн хавчих хагалгааг амжилттай хийсэн.Одоо эрүүл саруул ажлаа хийгээд сайн сайхан явна.Энхболд эмч болон эмчлэгч эмч Тугбаяр мэдрэлийн мэс заслын мундаг хамт олонд гэгээн сайхан бүхнийг хүсьe.Дорнод аймаг Баяржаргалын гэр бүлээс.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 22:14:42
    DTungalag: EneEmchees zuwluguu awch bolj bolow uu Golgi min bna uwddug colon kill uwdsun Heidi unaj yardage gui ch yurt zowiurtai brag Yes aimag 1-r bag utas - 95508167
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 17:27:35
    Baasanjav2021:1:18 : Iim sain emth olon boloh boltugai olon shavi torvvlj olon hvmvvsiig avraasai mon heregtei tonog tohooromjiig ni haramgvi avth ogoorei gej tor zasagtaa hvseed emth ta bolon hamt olond ni amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 13:52:12
    Энхжаргал: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй алтан гартай чадварлаг сайхан эмч Энхболд болон баг хамт олонд маш их баярлаж явдаг.Та нартаа амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 10:44:23
    Эрдэнээ: Жил бүр төсөвт тусгаад сайн тоног төхөөрөмж авах хэрэгтэй ийм их мэдлэг ур чадварыг дэмжээд хандиваар зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг аваад явахад ард түмэнд хэрэгтэй байх юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 09:31:01
    Уранчимэг: сайн эмч гэж боддог, аавын минь эмчийн алх энэ эмчид байгаа гэж найдна, үнэнийг хэлэхэд би аавыгаа өөрийнхөө алхыг Энхболд эмчид өгөхөд нь бараг ичих шахуу юм болж, Энхболд эмч ч тоохгүй байгаа байх даа л гэж бодож байлаа. Харин одоо бол сайхан дурсамж санагдана, ТҮҮНИЙ АЖИЛД НЬ АМЖИЛТ ЕРӨӨЕ, гэр бүлд нь эрүүл энх аз жаргалыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 01:27:40
    Ариунаа: Маш зөв хандлагатай, сэтгэлтэй, шударга эмч байна билээ. Танд баярлаж явдаг шүү. Амжилт, аз жаргалыг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 01:21:50
    munkhjargal: Ih engiin saihan mergejildee sonirholtoi hamgiin gol ni zuv hyn yum Bayar amjilt hysengee setgegdel bichij bui hymyystee neg shine sanaa helj urialmaar sanagdlaa!Eryyl mendiin yam ch yum uu,za Yam ch barag hereggyi biz de sadaa l boloh baih!Ene tasgiinhan ch yum uu Emnelgiin zahirgaa ni Nariin mergeshsen emch nariinhaa zailahgyi heregceetei shine tonog tohooromjiig ni ard tymniihee dund zarlaad handiv hyschihvel byan hiih gesen olon hyn gandand bish boditoi tuslamjind gol ni il tod yr dyntei buynii ajil boloh yum da!Yalanguya manai zaluuchuud yr uguujtei boditoi tuslamj handiv uguh sonirhol ih baigaa da.Handivlasan hymyysiig ni Buhiin urguuniih shig ner usiig ni munhulj olond taniulj baival buyan hiisen hynch setgel hangaluun yldeh,yr hyyhed ni ch baharhah yumtai baih yum da
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 00:14:34
    С.Элдэв-Очир: Энхболд эмчдээ баяр хүргэе! Танд болон танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөж,санаж бодсон бүхэн нь биелэх болтугай хэмээн ерөөе!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 00:10:06
    Г.Батбаяр: Бурхан ухаантай, алтан гартай Д.Энхболд эмчдээ улам их амжилт хүсэж ажлын өндөр амжилт хүсье. Надад дахин амьдрал бэлэглэсэн ач буянтай эмчдээ эрүүл энх, аз жаргал хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 23:04:30
    Ари: Бурхан ухаантай алтан гартай эмч нар минь байгаагүй бол гэж бодоход аймаар шүү. Тэр дундаа мэс заслын эмч нарын ажлын ачаалал даанч аймаар, тэр их ачаалалд яаж ядарч шантралгүй зүтгэж байгааг нь харахад цаанаасаа заяагдсан мэт тавилантай хүмүүс байдгийг аавыгаа 2 жил эмнэлгээр авч явж байхдаа ойлгож мэдэрсэн. Та нарт аа мөн гэр бүлд нь сайхан бүхний дээдийг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 22:42:03
    Уншигч: Aмжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 18:17:39
    Уншигч: Сайхан сэтгэлтэй, зөв бодолтой, цэгцтэй, даруухан хүн юм. Таны ариун үйлсэд тань улам их амжилт хүсье. Эмч нар өөрсдийн эрүүл мэнддээ анхаарахдаа жаахан хайнга байдаг шиг санагддаг. Өөрийгөө бас хаялгүй эрүүл энх байдаг юм шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 17:20:57
    Kherlen: Баяр хүргэе, ямар сайхан мэдээ вэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 16:27:19
    Baadai: Altan gartai duudee ajlin amjilt huseee Duuginhee ashaar ah ni eruul saruul amidarch bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 15:36:31
    j.norowsuren: medrliin mes zaslin hamt olon mundag chuu amjilt husie ih emch Awaajigmed bagiin hamt olond talarhalj ywdag shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 11:15:17
    О.Бадамханд: Алтан гартай эмчдээ баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 11:07:07
    Д.Батнасан : Чадварлаг баг хамт олонд амжилт хүсье баярлаж явдаг шүү та нартаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 09:08:50
    enhsaruul: mundag emchid ajliin ondor amjilt husiye.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 08:40:06
    зочин: Ажлын амжилт хүсье. Улс дэмжиж эмч нараа гадагшаа сургах, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах тал дээр анхаарч өгөөсэй.......гэж хүсч байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 08:37:23
    зочин: Тархины мэс заслын багийнханд ажлын амжилт хүсье.........ЭМЯам бодлогын хүрээнд залуу халаа нарийн мэргэжлийн эмч нараа сургах тал дээр гадны өндөр боловсролтой доктор профессоруудыг урьж авчираад эмч нартаа сургалт явуулвал олон эмч нар сурах боломжтойгоос гадна гадагшаа 2-3 эмч сургах мөнгөөр олон эмч зэрэг сурах болно гэж боддог .....Манай бизнесс эрхлэгчд анагаахын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг улсдаа хандив болгож авч өгвөл их буян болж олон хүний амь насыг аврах юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 07:58:47
    Ундармаа: Алтан гартай, мэргэжилдээ эзэн болсон мундаг эмч шүү. Эмчдээ маш их баярлаж явдаг юм. Одоогоос 7 жилийн өмнө миний ханийн алтан амийг аварсан ачтан. Үнэхээр мундаг. Эгэл даруухан, хүнэлэг энэрэнгүй хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ёс зүй харилцаа хандлага сайтай агуу эмч шүү. Таньд ажлын амжилт хүсье. Үргэлж ак жаргалаар бялхаж яваарай. Санаа сйан бол заяа сайн гэдэг дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 00:04:45
    Ж.Энхээ төв аймаг: Энхболд эмчдээ маш их баярлаж явдаг шүү өдөр болгон залбирч байдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 23:39:15
    Б.Амангүл: Үнэхээр олон хүний амь аварсан буянтай эмчдээ баярлаж явдаг шүү.ажилд амжилт хүсье.ХОВД аймагаас
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 23:35:09
    Отгонбилэг: Маш сайн эмч шүү. Энхболд эмч шиг олон эмч ирээдүйд төрөх болтугай. Энхболд эмчдээ эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 22:56:53
    regzedmaa: Mash ih Bayrlaj ywdag shvv ajiliin amjilt husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 22:27:11
    Зочин: Иргэд монголын эмч нар муу гээд голоод гадагшаа явахыг их эрмэлздэг миний бодлоор монгол эмч нар техник хэрэгсэлийн дутагдал л дутагдахаасур чадварын хувьд гологдохгүй, тэр тусмаа 3-р эмнэлэгийн мэдэрлийн мэс заслын эмч нар ур чадвар, сэтгэл зүрхээрээ гар нийлэн ажиллаж чаддаг чадварлаг хамт олон гэдэгтэй 100% санал нийлнэ. 2010 онд Батболд, Болд, Хуссайн эмч нар хагалгаа хийж байсан маш хүнд хагалгааг маш сайн хийсэн. Энхболд эмч миний хагалгааг удирдах тов байсан ч тухайн өдөр зуны амралт нь хараахан дуусгавар болоогүйгээс оронд нь Хусайн эмч орж байсан гэдэг. 3-р эмнэлэгийн эмч нарт чин сэтгэлээсээ баярлаж явдагаа илэрхийлхэд таатай байна, тэр тусмаа Авайжигмэд эмчид маш их баярлаж явдаг шүү Авайжигмэд эмч анх хүлээж аваагүй буцаасан бол өнөөдөр би гэдэг хүн 10 жил тоост хорвоогын нарыг харахгүй ч байх байсан. Иаш том зориг, сэтгэл зүтгэл гаргаж өмнө нь өөр эмнэлэгт буруудсан хагалгааг засна гэдэг ёстой л үгээр хэлэхийн аргагүй зоримог шийдвэр байсан, хүмүүс эмч нарыг мөнгөөр шийдвэр гаргадаг гэж ихэвчлэн үздэг энэ бол эмчийн цэвэр сэтгэл зүтгэлээс үүдсэн хүнд шийдвэр байсан, манайх Авайжигмэд эмчид 100.0 төгрөг ч баярлалаа гэж өгөөгүй сүүлднь баярлалаа гэж хэлж чадаагүй,тухайн үед юу ч тохиолдсон гомдолгүй гэсэн гарын үсгүүдээ л үлдээсэн. Эмчийн хувьд өмнө нь буруудсан хагалгааг шийдвэрлээл эмнэлэгтээ авах нь маш хүнд шийдвэр байсан учраас гомдолгүй гэж үннээсээ баталгаажж байж эмнэлэгийнх нь дансанд орохоос ч өөр арга байгаагүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 21:50:14
    Х Сара: Mundag altan gartai emchdee ajliin amjilt husie! Haritsaanii ondor soiltoi hunii toloo tsag nargui ajilladag ni haragdaj blaa Tanid hyzgaargui ih bayrlaj yvdag shuu Алтан амийг минь аварсан таньдаа маш их баярлалаа Баян Өлгий аймаг Булган сум Акбөпе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 21:29:09
    bataa: orshihoo chi hudlaa gedgiig ni yaj notloh ym be
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 21:08:19
    Zochin: Emch emnelegin ajilchdin tsaling nemeeche
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 21:08:01
    Zochin: Emch emnelegin ajilchdin tsaling nemeeche
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 21:07:51
    Саранцэцэг: Мундаг эмч шүү,олон хүнийг эрүүл саруул болгож байдаг буянтай ажилд нь амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 21:03:00
    Оршихоо: За ёстой худлаа шүү. Манайд мэдрэлийн мэс засал үнэхээр хөгжөөгүй. Ээжийгээ амархан хагалгаа манайх сайн хийж бгаа гээд бхр нь энэ эмч дээр 3р эмнэлэгт оруулсандаа үргэлж харамсдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:40:09
    Амраа: Мундаг юмаа олон олон хүнд амьдрал хайрлаж яваарай .Алтан гартай эмчдээ ажилын өндөр амьжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:38:56
    Цэцэгмаа: Мэргэжилдээ маш чадварлаг эмчээс гадна сайхан сэтгэлтэй ямар ч хүнийг уриалгахан хүлээн авч чин сэтгэлээсээ ханддаг тухайн өвчтөнийг яг дотны ах эгч эцэг эх дүү шигээ харьцаж халамжилдаг мундаг эмч дэ. Амьдралд нь аз жаргал ажилд нь өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:38:32
    2021-02-16: Мэргэжилдээ маш чадварлаг эмчээс гадна сайхан сэтгэлтэй ямар ч хүнийг уриалгахан хүлээн авч чин сэтгэлээсээ ханддаг тухайн өвчтөнийг яг дотны ах эгч эцэг эх дүү шигээ харьцаж халамжилдаг мундаг эмч дэ. Амьдралд нь аз жаргал ажилд нь өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:35:30
    Б.Мөнхбат: Найз Энхболддоо баяр хүргэе. Маш чадварлаг эмчээс гадна харилцаа, хандлага зөв хүн. Ажилд нь амжилт хүсэн ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:33:50
    Энхболд эмч жинхэн мэргэжсэн боловсон хүчин чадалтай мэс засалч юм таньд баярлалаа : Урт наслаж Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:21:36
    Munkhtuya : Mundag shan emch shuu. Tanid mash ih talarhaj yvdag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:21:35
    Munkhtuya : Mundag shan emch shuu. Tanid mash ih talarhaj yvdag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:21:34
    Munkhtuya : Mundag shan emch shuu. Tanid mash ih talarhaj yvdag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:21:34
    Munkhtuya : Mundag shan emch shuu. Tanid mash ih talarhaj yvdag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:13:14
    Зочин: Мундаг чадвароаг эмчид ажлын амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 20:05:53
    sarantuya: tiim shvv vneheer bolomj bololtsoogoor ni hangaad ugvul olon hvnii ami nas avarch olon hvniig zovlongoos ni salgah bolomjtoi manai emch nar mundag shvdee ajil vilst ni unduruus undur amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:54:20
    Зочин: Энхболд эмч чадварлагаас гадна харьцаа хандлага сайтай хүн. Цаашдынх нь ажилд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:54:20
    Буянтогтох: Анд найз хурандаа Д.Энхбаатарын төрсөн ах алтан гартай мундаг эмч Д. Энхболд танд баяр хүргэж, амжилт хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:52:57
    Narangerel: Mash ih turshlaga hurimtluulsan mundag emch hovor chadvartai emch nart id hiij buteej baihad ni turuus shagnaliig ni haramgui ugch baigaasai.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:43:05
    Нямсүрэн: Мундаг шүү 3ийн мэдрэлиын мэс засалын хан үнэхээр мундаг амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:34:44
    Зочин: Гайхалтай эмч нартаа мөргөмүү. Ялангуяа өвчин намдаах эмийг нээн гаргасан эрдэмтэнд тун талархууштай. Эмч нартаа баярлаад баршгүй, ажилд нь өндөр амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:29:47
    Zochin: Gurawdugaar emnelegiin Medreliin mes zaawal, Tarhinii harwaltiin tasgiinkhand amjilt hvsie. Vneheer chadwartai mundag emch suwilagch nar hvnii toloo zvtgej ajilladagiin bn lee. Tasgiin erkhlegch Ariunaa akhlakh suwilagch Ariunbuyan ikh emch Enkhbold bvgd emch suwilagch nart bayarlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:27:03
    УЛААНГОМ: БУРХАНЫ ЭЛЧ БАЙНА
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:26:34
    Zochin: Vneheer mundag chadwartai emch.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:24:12
    Enkhzul: Mundag hun shuu tanitai tsug ajildagtaa baharhdag shuu ajild ni amjilt emchee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 19:00:26
    хулан: Сайнуу та миний ээжид 2удаа хагалгаа хийж үхлээс аварсан маш их баярладаг шүү.РЭГЗЭНХАНД 2016ОНД 2 удаа орсон
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 18:52:42
    Маргад: Мэс засалын үед өвчтөн унтаагүй юм бол өвдөх мэдрэм яадийм бол?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 12:47:54
    Жанчив ах нь: Сайхан ярилцлага өгчээ Мэдэрлийн мэс заслын эмчээр 30 шахам жил ажиллахдаа Мэдрэлийн мэс засалын олон шинэ шинэ ажилбаруудыг үр дүнтэй нэвтрүүлж ажилдаа амжилт гаргаж олон хүнийг өвчин зовлонгоос салгаж хүн арддаа тус болж байгаад ах эгч 2 нь маш их баярлаж байна Дүүдээ эрүүл энх,сайн сайхныг хүсэж мэс засалчийн хариуцлагатай ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188