• Өнөөдөр 2024-04-30

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдвар эмнэлзүйн шинж тэмдэг

2023-06-08,   25284

Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл,

Нас:

-11-65

-Насанд хүрэгчид-80 хувь

Хүйс:

 -Эмэгтэй-60

- Эрэгтэй-40

Өвчний явц:

Шинж тэмдэг балархай-20%

  Дунд-67%

  Хүндэвтэр-13%

Илэрсэн шинж тэмдэг:

- Толгой өвдөх – 60%

- Хамар битүүрэх-53%

- Хуурай ханиалгах – 47%

-  Суулгалт-47%

-  Халуурах – 33%

- Булчин өвдөх –33%

- Цэртэй ханиах – 33%

- Цустай цэртэй ханиах-13%

-Бөөлжих-13%

Вирус судлалын шинжилгээний дүн:

 -14 хүний хамар, хоолойн арчдас

-14 хүний цэрний сорьц

- 13 хүний өтгөний сорьц

нэг хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.


Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдвар эмнэлзүйн шинж тэмдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188