Монгол Улсын хэмжээнд өнөөдөр коронавирусийн 333 тохиолдол илэрлээ. Улмаар манай оронд бүртгэгдсэн нийт коронавирусийн тохиолдлын тоо 942,186-д хүрэв.
Цар тахал ид дэгдэж байх үе, өнөөдрөөс 482 өдрийн өмнө буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд улсын хэмжээнд нийт 281 хүнээс халдвар илэрч байв. Гэсэн ч албан мэдээллээс хойш буюу өдрийн дотор нэмж, 381 хүн коронавирусээр халдварлаж, Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож байжээ.
Харин өнгөрсөн оны энэ өдөр улсын хэмжээнд коронавирусийн 1243 тохиолдол батлагдаж, долоон хүн нас барж байсан юм.
Монголд 482 хоногийн өмнө коронавирусийн 300 тохиолдол бүртгэгдэхэд хатуу хөл хорио тогтоож байлаа |
|