• Өнөөдөр 2024-05-04

О.БАТБАЯР: Омикроноор өвдсөн хүмүүс дахин өвдөх эрсдэлтэй

2022-02-07,   407

    Омикроны шинэ хувилбарын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.

Халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо

буурах хандлагатай байна

  Тэрбээр “Манай улсад омикроны давалгаа 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос эрчимжсэн. Онолын хувьд бусад улс оронд бүртгэгдэж байгаа тохиолдлын тооноос гадна бүртгэгдээгүй байгаа тохиолдлын тоо 2-4 дахин өндөр байх боломжтой. 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос омикроны тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдсэн. Ер нь улс оронд омикроны халдварлах чадвар нэмэгдсэнтэй холбоотойгоор тохиолдлын тоо харьцангуй өндөр байсан ч  сар гаруйн хугацаанд давалгаа өсөөд, буурах хандлага харагдаж байсан. Энэ ч утгаар манай улсад ч мөн сарын дотор омикроны давалгаа хумигдах хандлагатай байсан. Цагаан сарын өмнөх өдрүүдэд тохиолдлын тоо эрчимтэй буурсан. Гэсэн ч цагаан сараар зарим иргэд золголт хийсэнтэй холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай. Гэхдээ буурах хандлага илүү. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурах хандлагатай байна. Тухайлбал, ЭМҮТ-2 оргил үедээ 1000 гаруй ор байсан бол одоо 500 ор сул байна.  Омикроны нас баралт дэльта хувилбартай харьцуулахад 10 дахин бага бүртгэгдсэн” гэв.

Омикроны шинэ хувилбар манай улсад БҮРТГЭГДЭЭГҮЙ

  Мөн тэрбээр “ХӨСҮТ-ийн сүүлийн долоо хоногийн судалгаагаар Монголд бүртгэгдэж байгаа нийт хувилбарын 99 хувилбар нь омикроны BA2 буюу шинэ хувилбар давамгайлж байна. Омикроны шинэ хувилбар нь PCR шинжилгээгээр илрэх боломжгүй болсон.Одоогоор омикроны шинэ хувилбар манай улсад илрээгүй. Израйл, Их Британи зэрэг улсад  хийсэн судалгаагаар омикроны эхний хувилбараар өвдсөн хүмүүс хоёр дахь хувилбараар дахиж өвдөж байгаа тохиолдол бүртгэгдэж байна. Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр байгаагаас иргэд омикроны нэг болон хоёр дахь хувилбараар дахин өвдөх эрсдэл бий. Тиймээс иргэдийг вакциндаа нэмж хамрагдахыг зөвлөж байна. Хичээл, сургууль эхлэхээр мөн тохиолдлын тоо нэмэгдэх боломжтой. Генийн дараалал тогтоох шинжилгээг ХӨСҮТ-д хийж чадаж байгаа. Дэлхийн даяр сар гаруйн хугацааны дараа омикроны давалгаа нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор халдварын дуудлага, эмнэлгийн ачаалал хоёр дахин багассан" гэсэн юм.


О.БАТБАЯР: Омикроноор өвдсөн хүмүүс дахин өвдөх эрсдэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188