• Өнөөдөр 2024-05-03

Шинээр 1488 халдвар бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

2022-02-02,   260

    Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1488 халдвар шинээр бүртгэгдэж. хоёр хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 741 нь Улаанбаатарт, 747 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8558, гэрийн хяналтанд 45.744 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1735 нь хүүхэд, 928 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 828 хүний бие хүнд, 96 хүний бие нэн хүнд байна.

  Сар шинийн баяраар халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ хувилбар бүртгэгдэх эрсдэлтэй тул айл хэсэхгүй, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас зөвлөж байгаа билээ. 

Шинээр 1488 халдвар бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188