• Өнөөдөр 2024-04-29

Д.НАРАНГЭРЭЛ: Омикроноор өвдсөн хүнийг тав хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт эргэлзэж байна

2022-01-16,   890

   Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл ковидын "Омикрон" хувилбарын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

  Тэрбээр"Омикроноор өвдсөн хүнийг тав хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт эмч хүний хувьд эргэлзэж байна. Гэрээр хөнгөн өвдсөн ч гэсэн тав хоногт эмнэл зүйн шинж тэмдэг багасах,бүдгэрэх төдий л байх шиг байна. Ядаж л 7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой санагдана. Учир нь:

1.Гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих,
2.Омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх ( одоогоор  бүрэн судлагдаагүй хэдий ч их ядрах, сульдах, мартамтгай болох … зэрэг урхаг байна),
3.Ажлын байр болон хүн амын  хөдөлгөөн, нягтралыг бууруулах,
4. Халдвар дамжих эрсдлийг бууруулах ( омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар,  Анх- отгоны үед  бараг л өвчтөнүүдийн араа шүднээс нь коронавирус гарахгүй болтол нь шинжилгээ хийн эмчилж байсан. Мэдээж алдаа, оноо байсан ч шинэ халдварт хянуур хандах, )
  Олон байгууллагын дарга, удирдлагууд “Омикрон” хөнгөн өвчин тул  гэртээ тав хоносон бол эдгэрсэн, ажилдаа ир гэж их шаардаж байгаа юм байна. Уг нь ингэж хүн болгон эмч болж болохгүй л дээ. Харин ч өвдсөн ажилтанаа улам халамжлан анхаармаар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө  дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна даа.  Хамтын  хүчээр Омикроныг давна” гэв.

Д.НАРАНГЭРЭЛ: Омикроноор өвдсөн хүнийг тав хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт эргэлзэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188