• Өнөөдөр 2024-04-27

Ц.БИЛЭГТСАЙХАН: Коронавирусийн халдварын тоо дөрөв дахин ихэссэн

2022-01-10,   401

   Улсын Онцгой Комиссын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. 
 
  Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавирусийн тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийн тоог 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад халдварын тоо дөрөв дахин ихэссэн байна. PCR шинжилгээгээр оны өмнө 4.4 хувь байсан бол одоо 14 хувь нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 3-3.5 дахин ихсэж байна. Харин орны хувьд өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 1515, орон нутагт 894 ор дэлгэгдсэн байх бөгөөд орны ачаалал нэмэгдэж, хүлээлт үүсэж байна. Энэ хүрээнд  Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн. Тус баг эрсдэл бүхий иргэдийгээ эрэмбэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай яаралтай үзүүлэхээр ажиллаж буй. Эрсдэл бүхий иргэд гэдэгт өндөр настан, хавсарсан эмгэгтэй, вакцины бүрэн тундаа хамрагдаагүй иргэд, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд багтана. Мөн цаашид коронавирусийн халдварын тоо ихсэхэд авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан. Өнөөдрийн байдлаар 4000 орыг бэлдсэн байгаа бөгөөд 1500 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлаа базааж байна” гэв.
 

Ц.БИЛЭГТСАЙХАН: Коронавирусийн халдварын тоо дөрөв дахин ихэссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188