• Өнөөдөр 2024-04-28

Ч.УРТНАСАН: Томуу, томуу төст өвчний халдвар коронавирусийн оргил үетэй давхцах эрсдэлтэй

2022-01-07,   425

         Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Жил бүр хүйтэн, сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин дэгдэлтийн хэлбэрээр бүртгэгддэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт болон манай улсад томуу, томуу төст өвчин харьцангуй намжсан байдалтай явагдаж байсан. Гэвч азид 2021 оны наймдугаар сар, манай улсад 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирус, арванхоёрдугаар сараас томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Ингэхдээ бага насны хүүхдүүдэд хүндрэл илүү үүсгэдэг хоруу чанар өндөртэй.

Томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдлыг танилцуулбал,

-Амбулатороор үйлчлүүлэгчдийн дунд 10 мянгад 16 тохиолдол

-Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн амьсгалын замын хүнд халдвар 15 хувийг эзэлж байна.

-Орон нутгийн хувьд 21 аймгийн 50 орчим хувьд өвчлөл идэвхжлийн болон алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрч байна. Мөн энэ оны нэгдүгээр сарын 4-ны байдлаар улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 47 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай. Харин эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 58 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай байна. Улаанбаатар хотод нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 53 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай бол эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүний 73 орчим хувь нь амьсгалын замын шалтгаантай байна.  Харин орон нутагт нийт хүүхдүүдийн 42 хувь байгаа бол эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн 48 хувь нь одоогоор амьсгалын замын хүнд халдвартай байна.  Томуугийн өвчлөл арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжлээд нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. Тэгэхээр коронавирусийн оргил үетэй давхцах эрсдэл бий болж байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчин, коронавирусийн халдвартай давхцах эрсдэлтэй байна" гэв.

 


Ч.УРТНАСАН: Томуу, томуу төст өвчний халдвар коронавирусийн оргил үетэй давхцах эрсдэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188