• Өнөөдөр 2024-04-27

О.БАТБАЯР: Омикрон хувилбар бүртгэгдсэн улс оронд халдвар тав дахин нэмэгдсэн

2022-01-07,   474

          Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын долоо хоногийн тойм мэдээлэл хийлээ.

   Энэ үеэр  ЭМЯ-ны сайдын зөвлөх О.Баятбаяр "Омикроны хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Өнөөдрийн байдлаар дэлхийн 140 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдсэн байгаа.

Манай улсын хувьд омикроны давалгаанд өртсөн тохиолдолд хөл хорио тавихгүйгээр сургуулийн сургалтыг явуулах боломжтой гэж үзэж байгаа.

  Учир нь манай улс вакцины хамрагдалт өндөр, мөн өвчлөлийн дараах дархлаа сайн байгаа юм. Омикроны судалгаанаас харахад, улс орнуудад гэр бүл доторх халдвар тав дахин нэмэгдсэн байгаа. Мөн улс оронд омикроны давалгааны үед хурдавчилсан оношлуур болон PCR нөөцийн асуудал үүсэж байгаа. Хурдавчилсан оношлуураар оношлогдсон тохиолдолд заавал PCR хийлгэх шаардлагагүй бөгөөд шууд ажилдаа орох боломжтой. Вакцинтай хүмүүс 5.5 хоног халдвартай байгаа, вакцингүй хүмүүс 7.5 хоног халдвартай байгаа. Тусгаарлалтад орсон иргэд шинж тэмдэггүй бол 5-7 хоногийн дараа шинжилгээ өгөхгүйгээр ажилдаа орж болно. Омикрон давлагаанд өртсөн улс, орны нэгдүгээр тун хийлгэсэн өвдөх эрсдэл өндөр байна. Мөн вакцинаа хийлгээгүй, бусад давалгаанд өртөөгүй иргэд ч  хүнд тусах эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа улс орон тав дахин нэмэгдсэн байна. Тиймээс өвдсөний дараах дархлаанд найдаж болохгүй, зайлшгүй вакцинд хамрагдах боломжтой байна. Шинж тэмдгийн хувьд томуутай төстэй учир иргэд томуутай андуурах улс орон байна. Тэгэхээр томуутай адилхан хөнгөн явж байгаа учир айж, сандрах шаардлагагүй. Дельта хувилбарт илүү хатгаа болох эрсдэл байсан бол омикронд илүү шинж тэмдгийн эмчилгээ хийж, халуурах юм бол халуунаа бууруулах, ханиалгах юм бол шингэн зүйл уух зэрэг эмчилгээг хийх зөвлөмжийг улс оронд хүргэж байгаа юм байна" гэв.


О.БАТБАЯР: Омикрон хувилбар бүртгэгдсэн улс оронд халдвар тав дахин нэмэгдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188