• Өнөөдөр 2024-05-13

Шинээр 118 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна

2021-12-26,   437

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 118 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 73 нь Улаанбаатар хотод, 40 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. 
 
      Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1789 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3542 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
 
Хөнгөн- 755
Хүндэвтэр- 854
Хүнд- 162
Маш хүнд 18 хүн байна.
 

Шинээр 118 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188