Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 296 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385.166 болж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод 144, орон нутагт 152 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар нийт 1947 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4259 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7828 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Тухайлбал,
-
Хөнгөн-1573
-
Хүндэвтэр-2104
-
Хүнд-490
-
Маш хүнд-92 хүн байна.

КОВИД-19: Сүүлийн 24 цагт 296 тохиолдол нэмэгдэж, гурван хүн нас баржээ |
|