Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 иргэнээс коронавирус илэрч, долоон хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлын 341 нь Улаанбаатар хотод, 184 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 1689 хүүхэд, 367 нь жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 3099
Хүндэвтэр – 3859
Хүнд – 980
Маш хүнд - 189 хүн байна.
Шинээр 525 иргэнээс коронавирус илэрчээ |
|