• Өнөөдөр 2024-05-13

Шинээр 753 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас баржээ

2021-11-16,   329

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 753 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа. Шинээр батлагдсан тохиолдлын 519 нь Улаанбаатар хотод, 234 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 375.285 болж нэмэгдлээ.
 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9795 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21.532 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
 
Хөнгөн – 4,292
Хүндэвтэр – 4,160
Хүнд – 1,130
Маш хүнд - 213 хүн байна.

Шинээр 753 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188