• Өнөөдөр 2024-05-13

Шинээр 450 иргэнээс коронавирус илэрч, найман хүн нас баржээ

2021-11-08,   487

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 450 иргэнээс коронавирус илэрч, найман хүн нас баржээ. Үүний 366 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 368.600 болж нэмэгдсэн байна.
 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12.741 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
 
Хөнгөн – 5,521
Хүндэвтэр – 5,487
Хүнд – 1,460
Маш хүнд -273 хүн байна.

Шинээр 450 иргэнээс коронавирус илэрч, найман хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188