• Өнөөдөр 2024-05-18

Шинээр 1733 иргэнээс халдвар илэрч, 17 хүн нас баржээ

2021-10-23,   276

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1733 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 17 хүн нас баржээ. Бүртгэгдсэн тохиолдлын 1086 нь нийслэлд, 645 нь орон нутагт гарсан байна.
 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,384 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,682 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
 
Хөнгөн – 8,655
Хүндэвтэр- 7,158
Хүнд – 2,220
Маш хүнд – 351 хүн байна.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байна.

Шинээр 1733 иргэнээс халдвар илэрч, 17 хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188