• Өнөөдөр 2024-05-18

Шинээр 2153 халдвар бүртгэгдлээ

2021-10-20,   210

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 17 нас баржээ. Үүний 1147 нь Улаанбаатар хотод, 1006 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд 6,586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 9,241

Хүндэвтэр- 6,920

Хүнд – 2,197

Маш хүнд – 359 хүн байна.


Шинээр 2153 халдвар бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188