• Өнөөдөр 2024-05-19

Коронавирусээр өвдсөн жирэмсэн эхчүүдэд ханиалгах, халуурах шинж тэмдэг зонхилж байна

2021-10-19,   202

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Цар тахлыг хохирол багатай даван туулах аргазүй” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцож “Эмчилгээний чанар нь эмчийн эмнэлзүйн ур чадвараас, эмнэлзүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулсан юм. Ингэхдээ тэдний мэдээлж буйгаар коронавирусээр өвдсөн 100 жирэмсэн эхийн дунд судалгаа хийхэд 20 хувь нь ураг орчмын шингэн багассан үзүүлэллтэй байжээ.

Мөн жирэмсэн эхчүүдэд ханиалгах, толгой өвдөх, булчин өвдөх, халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд зонхилсон байна. Харин эмнэлгийн ажилтнуудын дунд судалгаа хийхэд, хамгийн их халдвар авсан нь сувилагч, бага эмч, яаралтай тусламжийн ажилчид байгаа бөгөөд энэ байдал тэдний сэтгэл зүйд нөлөөлж архаг стрессд оруулж байгааг хурлын үеэр онцлов.


Коронавирусээр өвдсөн жирэмсэн эхчүүдэд ханиалгах, халуурах шинж тэмдэг зонхилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188